“Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль”-ийг 2003 онд баталсан бөгөөд эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Иргэний хууль” шинэчлэн батлагдсантай холбогдуулан түүнд нийцүүлэн боловсруулсан байна.
1996 онд батлагдсан Дундын өмчлөлийн орон сууцны тухай хуульд дундын өмчлөлийн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг сууц, тухайн орон сууцны бус зориулалттай хэсгийг өмчлөгчид дундаа хамтран өмчлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах, орон сууц өмчлөгчдийн холбооны зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлсон бол 2003 онд батлагдсан Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиар сууц өмчлөгчдийн холбооны зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлох, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалттай холбоотой харилцааг зохицуулахаар тодорхойлжээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 627 сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдан “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна. Уг хууль хэрэгжих хугацаанд тухайн хуулиар зохицуулагдах нэлээд харилцаануудыг боловсронгуй болгон сайжруулах, орхигдсон зүйлийг нэмж хуульчлах шаардлагатай байгаа юм.
Иргэний хуулийн 143.6-д “Сууц өмчлөгчдийн холбооны асуудлыг хуулиар зохицуулна” гэж заасныг үндэслэн хуулийн нэрийг “Сууц өмчлөгчдийн холбооны тухай” гэж өөрчилснөөс гадна хуулийн нэр томъёоны хэсгийг шинэчлэн найруулсан болно.
Мөн уг хуулийн төсөлд нэлээд харилцааг шинээр зохицуулахаар тусгаж өглөө. Үүнд: Хуулийн төслийн 5 дугаар зүйлд сууц өмчлөгчдийн холбоо, “Оршин суугчдын” зөвлөлийн эрх зүйн байдлыг тодорхой тусгасан заалтуудыг оруулсан.
Төслийн 6, 7 дугаар зүйлд холбооны зохион байгуулалт, бүтэц, эрх хэмжээ, үйл ажиллагааны зорилт, чиглэлийг, 9 дүгээр зүйлд орон сууц захиалагчдын зөвлөлийг шинээр байгуулан үйл ажиллагаа явуулах эрх, үүргийг нь тодорхой тусгасан бөгөөд сууц захиалагчидийн зөвлөл гэдэг нь орон сууц худалдан авхаар гэрээ хийж тухайн байгууллагад урьдчилсан байдлаар бүрэн эсхүл хэсэгчилэн төлбөр төлж, гэрээ байгуулсан захиалагч иргэдийн эрх ашгийг хуулийн хүрээнд төлөөлөхөөр бөгөөд захиалагч иргэдийн эрх ашгаа хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх таатай нөхцөл үүсч байгаа юм.
Хуулийн төслийн 14 дүгээр зүйлд тусгасанаар удирдах зөвлөлийн дарга нь холбооны тэргүүн байх, 19 дүгээр зүйлд заагдсан орон сууцны бүртгэлийн асуудлыг, 20 дугаар зүйлд орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгө дэвсгэр болон орчны газарын таларх ойлголтыг тодотгож дундын өмчлөлийн эд хөрөнгийн зориулалтыг өөрчлөх, орчны газрын зориулалт, тохижилтыг өөрчлөх, засвар үйлчилгээ хийх бүхий л үйл ажиллагааг хийхдээ тохижилтын ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлийг боловсруулж бүх гишүүдийн хурлаар оруулан батлуулж, хэрэгжүүлж байх, 22 дугаар зүйлд сууц өмчлөгчидийн холбооны санхүүгийн үйл ажиллагааг бүх гишүүдэд нээлттэй ил тод байлгаж, холбооны удирдах зөвлөлийн хурлаар оруулж улирал, жилээр тайлагнаж байх, мөн санхүүжилтын эх үүсвэрийг төслийн 23 дугаар зүйлд заасны дагуу мөрдөн ажиллаж, улирал тутам Удирдах зөвлөлийн хурлаар оруулж, жил бүр бүх гишүүдийн хурлаар оруулж тайлагнаж байх хэрэгтэйг онцлож өгсөн болно.
Хуулийн төслийн 25 дугаар зүлд заасан холбооны үйл ажиллагааны оролцоог сайжруулах замаар орон сууцны асуудал эрхэлсэн төв байгууллага нь СӨХ-ийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх,биелэлтэд нь хяналт тавьж ажиллах, орон сууцны байшингийн зориулалт, төлөвлөлт, инженерийн шугам сүлжээ,үндсэн бүтээц, хийц ба түүний өөрчлөлтөд тавих стандарт шаардлагыг тогтоох, хэрэгжилтэд хяналт тавих ажлуудыг гүйцэтгэх үүрэгтэйг зааж өгсөн, 27 дугаар зүйлд мэргэжлийн байгуулагын эрх үүргийг тодорхойлж өгөхдөө мэргэжлийн байгууллагын ажил бараа, үйлчилгээний үнэ,бусад холбогдох мэдээллийн талаар бүх гишүүдэд нээлттэй байлгах, байгууллагын үйл ажиллагааны талаар холбоо ба гишүүдээс гаргасан саналыг зохих байгууллагуудтай хамтран шийдвэрлэж байхаар тусгалаа.
Мөн хуулийн 28 дугаар зүйлд зааснаар холбооны үйл ажиллагаанд дараах зүйлүүдийг хориглохоор зааж өгсөн, үүнд холбооны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлд зөвхөн хамаарах оршин суугчдаас бусад этгээдийг сонгохгүй байх, дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх, орон сууцны байшингийн дэвсгэр болон хамааралтай газрыг эзэмшихдээ инженерийн шугам сүлжээ,бусад тоног төхөөрөмжийн ашиглалт засвар үйлчилгээ эрхэлж буй байгууллагад саад учруулахгүй байх. Холбооны үйл ажиллагааг ашиглан төрийн ба шашны үйл ажиллагаа явуулах, оршин суугчдын зөвшөөрөлгүйгээр орчны газрын зориулалтыг өөрчилөх, бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглохоор зааж өгсөн юм.
Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх эрүүл, аюулгүй орчинд амьдрах, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эрх зүйн шинэтгэлийн зарчим, холбогдох хууль тогтоомжид нийцүүлж, хууль хэрэгжих явцад гарч буй хууль зүйн болон практикийн зөрчлийг арилгах, зохицуулалтыг боловсронгуй болгох үүднээс Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, өргөн мэдүүлэхээр шийдвэрллээ.
Төсөл санаачлагчид
ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХАВСРАЛТ ХЭСГЭЭС ТАТАЖ АВНА УУ./beta/upload/files/01.pdf
Tweet