С. Дэмбэрэл - 2015-08-12 10:27:54
11.2014 оны мөнгөний бодлогод тусгагдсан үнэ тогтворжуулах хөтөлбөрт өөрчлөлт оруулах тухай заалтуудыг яаралтай хэрэгжүүлэх, , инфляцийн нийлүүлэлтийн тал дээр хэрэгжүүлж буй дэд хөтөлбөр арга хэмжээ нь зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах зорилтыг хангахгүй, банкны секторт өрсөлдөөн өрнүүлэх чиглэлээр бодлогын дорвитой алхмууд хийгдэхгүй байгаад онцгой анхаарч 2014-2016 онд зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах зорилтот хөтөлбөр боловсруулж 2014 оны 6 дугаар сард багтаан УИХ-аар батлуулах. 12. Тэтгэврийн, нийгмийн даатгалын болон Засгийн газрын тусгай зориулалттай сангуудын менежментийг хөрөнгө оруулалтын сан, санхүүгийн корпорац, ББСБ-дын үйл ажиллагаатай холбож эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэхэд ашиглах чиглэлээр Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо хамтран бодлого боловсруулж хэрэгжүүлэх. 13. Бичил, жижиг, дунд бизнесийн хөгжлийн санхүүгийн арга хэлбэрүүдийг боловсронгуй болгох чиглэлээр Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо , Монгол банкны үйл ажиллагааг уялдуулах, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн болон батлан .даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, зээлийн батлан даалтын санд арилжааны банкуд, ББСБ-ууд хөрөнгө оруулалт хийх эрх зүйн үндсийг бий болгох. 13.1. Жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гааль, нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөх талаар бодлогын шийдвэрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх. 13.1,2. Экспортыг нээгдүүлэх, импортыг орлох “888” төслийн санхүүжилтийг шуурхай шийдвэрлэх, арилжааны банкуудтай зээлийг удаашруулахгүй байх, хэт хатуу нөхцөл, шалгуурууд тавихгүй байх, төслийн үр ашиг болон зээлийн түүхийг онцгой харгалзан үзэх, зээлийн түүхийг барьцаалан зээл олгох зэрэг асуудлаар яаралтай тохиролцох, ББСБ-ууд, консорциум байгуулж төслүүдийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх боломжийг бий болгох чиглэлээр ажиллах. 14.Бичил болон өрхийн бизнест зориулсан санхүүгийн эх үүсвэрийн хэмжээг нэмэгдүүлэх, бичил санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг татварын болон бусад хөшүүргээр дэмжих, тэдэнд зориулсан бөөний зээлийн тогтолцоог бий болгох, ломбардын үйлчилгээг иргэдэд өгөөж хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээ болгох чиглэлээр эрх зүйн орчин бий болгохыг Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо тодорхой бодлого хамтран хэрэгжүүлэх. 15. Үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийн гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд оролцоход нь бодлогын дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийн үйл ажиллагааны үе шат эхлэх хүртэл нь хөнгөлөлтийн хугацаа бий болгох татварын хөнгөлөлт үзүүлэх,алдагдлыг тодорхой хугацаааар шилжүүлэн тооцох гэх мэт эдийн засгийн сэдэл, хөшүүргүүдийг тусгасан “үндэсний манлай аж ахуйн нэгжүүдийг хөгжүүлэх” /National Champions Support Programm/ хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх. 16. төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хэрэгжүүлсэн төслүүдийн санхүүжилтийг хугацаанд нь нөхөн олгох, төр, хувийн хэвшлийн түншлэл, концесийн гэрээний эрх зүйн зохицуулалтыг төр ба хувийн хэвшлийн эрх, үүргийн тэнцвэр, санхүүжилт, төлбөр, тооцооны хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр боловсронгуй болгох хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлэх. 17. 2014-2016 онд Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах хөтөлбөрийг боловсруулж УИХ-аар батлуулах, төрийн өмчит үйлдвэрийн газруудыг зайлшгүй шаардлагатай л тохиолдолд, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлсний үндсэн дээр байгуулж байх. 17.1. Эрдэс баялгийн хөгжлийн үзэл баримтлалд заасны дагуу Тавантолгой хувьцаат компанийг нүүрсний олборлолт боловсруулалт, тээвэр-логистик, дэд бүтцийн хөгжлийн асуудлаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх ерөнхий гэрээлэгчийн чиг үүрэгтэй ажиллуулах, олборлолтын үйл ажиллагааг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдаас бүрдсэн консорциум байгуулах замаар хэрэгжүүлэх талаар зохион байгуулалтын өөрчлөлтийг 2014 онд багтаан хийх. 18. Экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор гол худалдан авагчийн төмөр замтай шууд холбогдох асуудал болон дамжин өнгөрөх тээвэр, логистикийн хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлогыг УИХ-аар яаралтай батлуулах, эрдэс баялгийн бус экспортын санхүүжилтийг онцгойлон анхаарах. 19.Хөрш 2 улстайгаа эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 5 шугам буюу ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр зам, нефть, байгалийн хий, эрчим хүчний дэд бүтэц бий болгох стратегийг боловсруулж эдийн засгийн дипломат үйл ажиллагааны бүхий л арга хэрэгслийг ашиглан эрчимжүүлэх. 20.2 хөршийн зах зээлд нэвтрэн орох нэгдсэн бодлого боловсруулах, БНХАУ-ын ӨМӨЗОрон, Зүүн хойд мужууд болон ОХУ-ын Сибирийн мужуудын зах зээлд Монголын уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, нэр төрлийг нь олшруулах зах зээлээ тэлэх бодлого идэвхтэй хэрэгжүүлэх, энэ чиглэлээр экспортын санхүүжилтийг боловсронгуй болгох. 21. 2 хөршийн хилийн ойролцоо байгуулагдаж буй эдийн засаг, худалдааны чөлөөт бүсүүдийн менежментийг хувийн хэвшилд гэрээний үндсэн дээр шилжүүлэх, хил дамнасан худалдааны болон эдийн засгийн чөлөөт бүс байгуулах эрх зүйн орчинг яаралтай бүрдүүлэх. 22.Худалдааг хөнгөвчлөх цахим нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг түргэвчилж олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллах замаар 2014 онд багтаан хэрэгжүүлж эхлэх. 23. Гадаад, дотоодын аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулах, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор иргэний нисэх, аялал жуулчлалын улирлын уялдааг хангах бодлогын дэмжлэг үзүүлэх, бусад улсын чөлөөт бүс, амралт зугаалгын төвүүдийн зарим үйлчилгээг хязгаарлагдмал хүрээнд нэвтрүүлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, “эмнэлгийн аялал жуулчлал” аялал жуулчлалын бодлогын бүрэлдэхүүн хэсэг болох чиглэлээр тодорхой арга хэмжээ авах. 24.Төрийн яамдын худалдан авах үйл ажиллагааны баримт эргэлтийг хялбаршуулан хурдасгах,худалдан авалтын үйл ажиллагаанд хөндлөнгийн, хараат бус мониторинг, хяналт шагалт хийх эрх зүйн орчинг бүрэлдүүлэх гэх мэт чиглэлээр Засгийн газрын худалдан авалтын тухай хуулийг өөрчлөн УИХ-д 5 дугаар сард өргөн мэдүүлэх. 25.Нийгмийн бодлогын чиглэлээр дор дурдсан арга хэмжээ, бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Алтанхуяг, Монгол банк Н.Золжаргал/-д даалгасугай. Үүнд: 25.1.1. Иргэдийн амьжиргааны түвшин, бодит орлого мөнгөн хадгаламж, худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж буй инфляцийн дарамтыг хөнгөвчлөх зорилтот хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх, дотоодын нийт бүтээгдэхүүний дефлатор, хэрэглээний үнийн индексийг инфляцын тооцоонд зэрэгцүүлэн хэрэлэж байх. 25.1.2. Ядуурлын олон хүчин зүйлээс хамааралт байдал, архаг шинж чанартай болж буйд дүгнэлт хийж ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг энэ чиглэлээр хөгжүүлэх сэдэл, хөшүүрийг тусгаж өгөх. 25.1.3. Тэтгэвэр, тэтгэмж,халамжийн тогтолцоонд олон улсын туршлагын дагуу нөхцөлт мөнгөн шилжүүлгийн зарчим, арга хэрэгслийг нэвтрүүлэх чиглэлээр холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах. 25.1.4. Цалингийн болон тэтгэврийн зээлийн нөхцөлүүдийг хүртээмжтэй санхүүжилтийн зарчимаар зөөлрүүлэх, иргэдийн амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлөхгүй байх чиглэлээр Засгийн газар, Монгол банк хамтран ажиллах, арилжааны банкуудын нийгмийн хариуцлагыг энэ чиглэлээр нэмэгдүүлэх. 25.1.5. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг түргэсгэх, санхүүгийн тогтолцоог төр, хувийн хэвшлийн зохистой харьцаатай болгох, төрийн зүгээс эрүүл мэндийн секторт оруулж буй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, хувийн хөрөнгө оруулалт, даатгалын сэжим түлхэцийн тогтолцоог сайжруулах. 25.1.6. Хүн амын эрүүл мэнд, ядуурлын хамаарал нэмэгдэж буйг харгалзанн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, түүн дотор суурь үйлчилгээний хэрэгжилт, чанарыг дээшлүүлэх, бүс нутаг, аймгуудын онцлогийг харгалзан үзэх, эрүүл мэндийн чиглэлээр мянганы хөгжлийн зоилтуудын хэрэгжилтийг хангах болон 2015 оноос энэ чиглэлэр тавих зорилтууд, шаардагдах хөрөнгө оруулалтыг шаардлагатай түвшинд бодитой тодорхойлж УИХ-д оруулах. 25.1.7. Эрүүл мэндийн салбарт санхүүгийн нөөцийг бүс нутаг, аймгуудын бодитой хэрэгцээн дээр тулгуурлан оновчтой хуваарилах, үйл ажиллагааны санхүүжилтийн эх үүсвэрүүдийн бүтцийг бүх шатны тусламж үйлчилгээний хүртээмж, үр ашгийг харгалзан бодитой тогтоох, тусламж үйлчилгээний зохион байгуулалтыг оновчтой болгох. 25.1.8. Улаанбаатар хотын ядуурлыг бууруулах, бичил, жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд УБ хотын оролцоог эрс нэмэгдүүлэх,хотын хөгжлийн тулгамдсан гол асуудал гэдэгт онцгой анхаарах, дүүрэг бүрт ядуурлыг бууруулах зорилтот хөтөлбөр бий болгож засаглалын үр дүнгийн нэг гол үзүүлэлт болгох.Хариулах - 3018Tweet
Зочин - 2024-11-20 05:34:48
Сайн байна уу?Зочин - 2024-03-27 00:08:17
Сайн байна уу?Зочин - 2024-01-31 10:54:24
Сайн байна уу?nofevemaex - 2022-12-17 14:07:07
nofevemaexajafizinew - 2022-12-17 13:50:57
ajafizinewupsecizuhaf - 2022-12-13 01:39:43
upsecizuhafPlusblell - 2022-11-22 22:59:07
Plusblell"dfbzzzzzzzzbbbccccdddeeexca".replace("z","o") - 2022-11-14 14:01:55
Сайн байна уу?dfb__${98991*97996}__::.x - 2022-11-14 14:01:45
Сайн байна уу?dfb[[${98991*97996}]]xca - 2022-11-14 14:01:19
Сайн байна уу?dfb{{98991*97996}}xca - 2022-11-14 14:00:56
Сайн байна уу?1 - 2022-11-14 13:59:59
Сайн байна уу?1}}"}}'}}1%>"%>'%><%={{={@{#{${dfb}}%> - 2022-11-14 13:59:42
Сайн байна уу?1 - 2022-11-14 13:59:26
Сайн байна уу?
<%={{={@{#{${dfb}}%> - 2022-11-14 13:58:45
Сайн байна уу?bfgx9899%C0%BEz1%C0%BCz2a%90bcxhjl9899 - 2022-11-14 13:58:19
Сайн байна уу?bfg5992%EF%BC%9Cs1%EF%B9%A5s2%CA%BAs3%CA%B9hjl5992 - 2022-11-14 13:57:58
Сайн байна уу?19028427 - 2022-11-14 13:57:28
Сайн байна уу? 1'"()&%
1-->