demberels@parliament.mn   51 261503

С. Дэмбэрэл - 2015-08-12 10:27:30

С.Дэмбэрэл гишүүн эдийн засгийг сэргээх цогц бодлого боловсруулсныг хүргэж байна УИХ-аас иргэд, бизнес эрхлэгчдийн хамгийн их хүлээж байсан тогтоол мөдхөн батлагдан гарна. Харамсалтай нь татварын өөрчлөлт болон эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай зарчмын шинжтэй ганц нэг заалтыг эс тооцвол үнэн хэрэгтээ энэ тогтоол эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлж санхүүгийн тогвортой байдлыг хангаж чадахгүй. 1800 хүрчихсэн байгаа валютын ханш энэ тогтоол гарснаар тогтворжихгүй нь тодорхой. Учир нь энэ чиглэлээр нэг ч заалт ороогүй. Эдийн засаг хүндэрч, бараа үйлчилгээний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж буй хүнд хэцүү нөхцөлд иргэд үнийн өсөлтийг саармагжуулах, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр тодорхой зүйлүүд хүсэн хүлээж байгаа.Тэр хүлээлт бас талаар болох нь. Бичил, жижиг дунд бизнесийнхэн татвар, гааль, хяналт шалгалтын дарамтыг яг яаж, хэзээ зогсоох талаар тодорхой шийдэл хүлээж байгаа. Тэр нь тодорхой бус. 888 гэсэн “шидэт” тоо ярьсаар бараг бүтэн улирал өнгөрлөө, төслөө сугавчлан банкуудын хаалга сахисан бизнес эрхлэгчдэд тодорхой шийдэл хэрэгтэй, тэр нь бас л удааширсаар. Болзошгүй хямралын өмнө байгаа улс орон асуудалд ийм “уужуу”, ”хүлээцтэй” хандаж болмооргүй... Тиймээс УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл эдийн засгийг сэхээх иж бүрэн саналуудыг боловсоруулсан байна. Ингээд түүний боловсоруулсан саналыг бүрэн эхээр нь хүргэж байна./2014.05.07/ ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХЖЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ 1.Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газраас өргөн барьсан татварын талаарх хуулийн төслүүдийг нэгтгэн татварын иж бүрэн шинэчлэл хийх санал боловсруулах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийг яаралтай байгуулж 2014 оны 6 дугаар сард багтаан УИХ-д оруулж хэлэлцүүлэх. 2. Албан бус эдийн засаг, түүний дотор сүүдрийн эдийн засгийн хэмжээг багасгах, эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, төсвийн орлогын суурийг өргөжүүлэх, хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор эдийн засгийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, өршөөл үзүүлэх тухай хуулийг боловсруулж 6 дугаар сард багтаан батлах. 3. Татвар, гааль, мэргэжлийн хяналт, нийгмийн даатгалын чиглэлээр аж ахуйн нэгжүүд, иргэдэд ногдуулсан 2013 оноос өмнөх торгууль, алданги, хүүг хүчингүй болгох, аж ахуйн нэгжүүдийн дансыг дур мэдэн хаахыг зогсоох, цагдаа, хууль шүүхийн байгууллагуудад шалгагдаж буй хэргүүдийг түдгэлзүүлэх талаар санал боловсруулж УИХ-д нэн яаралтай дэглэмээр хэлэлцүүлж холбогдох шийдвэр гаргах. 4. Төсвийн орлогын хэмжээг олон улсын эдийн засгийн байдалтай уялдуулан дахин тооцох, урсгал зардлыг хэмнэх, захиргааны үргүй зардал, тэвчиж болох зардлыг танах, царцаах, хөрөнгийн зардлыг дотор нь үр дүнгээ богино хугацаанд өгөх, ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх эдийн засгийн үр ашигтай хөрөнгө оруулалтын төслүүдэд тэргүүлэх ач холбогдол өгөх замаар сэлгэн байршуулах, төсвийн гадуур хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын төслүүдийн ил тод байдлыг хангах, хяналтыг сайжруулах, төсөвт тусгах чиглэлээр төсвийн тодотголыг УИХ-аар яаралтай дэглэмээр хэлэлцүүлэх. 5.Төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг татвар, гаалийн байгууллагын ажилтнуудын эдийн засгийн урамшуулалтай холбосон удирдлагын бүх түвшний шийдвэрүүдийг хүчингүй болгох, татварын төлөвлөгөө биелүүлэх төрөл бүрийн аян зарлаж төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтын нэрээр бизнес эрхлэгчдийг дарамталдаг байдлыг 2014 оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн зогсоох. 6, Тусгай зөвшөөрөл, лицензийн тоог эрс цөөрүүлэх, бизнесийн дарамтгүй, хүнд сурталгүй орчин бий болгох чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй шинэчлэлийн үйл явцыг дуусгаж 2014 оны 7 дугаар сарын 1 гэхэд Монгол улс бизнесийн шинэ орчинтой болсон байхаар үйл ажиллааагаа эрчимжүүлэх, холбогдох хууль тогтоомжинд нэмэлт, өөрчлөлт нэн яаралтай оруулах. 7. 2014 оны мөнгөний бодлогод тусгагдсан заалтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх, төв банк, валютын зохицуулалтын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг 2014 оны 6 дугаар сард багтаан УИХ-д оруулан батлуулах. 8. Валютын ханшийг тогтворжуулах, түүний бодит секторын үйл ажиллагаа болон инфляцид үзүүлж буй сөрөг нөлөөллүүдийг саармагжуулах, төлбөрийн тэнцэл, санхүү, эдийн засгийн болзошгүй хямралаас сэргийлэх зорилгоор дорхи бодлогын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлсүгэй. Үүнд: 8.1.1. Валютын ханшийн хөдөлгөөний богино болон дунд хугацааны төсөөллийг Монгол банк, Засгийн газар, ҮСХороо хамтран гаргаж УИХ-д 5 дуаар сард багтаан танилцуулах. 8.1.2. Хөрөнгө оруулалтын төлөвлөлт, Засгийн газрын худалдан авалтын үйл ажиллагаанд спекулятив /дамын/ хүчин зүйлийн нөлөөлөлгүй, инфляцийг хөөрөгдөхгүй, эдийн засагт эерэг хүлээлт үүсгэх тооцооны дундаж ханшийг тодорхойлон валютын зах зээл тогтворжих хүртэлх хугацаагаар хэрэглэх боломжийг судлан хэрэгжүүлэх. 8.1.3 Арилжааны банкуудыг төгрөгийн болон валютын зээл, хадгаламжийн зохистой харьцааг банкуудын заавал байлгах нөөцийн доод хэмжээ, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын шалгууруудыг суллах гэх мэт сэдэл үүсгэх замаар тогтоох, зэргээр эдийн засаг дахь долларжилтын түвшинг зохистой хэмжээнд бууруулах бодлогыг 2014 оны үлдэж буй саруудад хэрэгжүүлэх, үр дүнг Намрын чуулганаар УИХ-д танилцуулах. 8.1.4. Монгол улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэх, валютын ханшийн эрсдлээс хамгаалах, санхүүгийн үүсмэл хэрэгслүүдийн хэрэглээг бүх чиглэлд идэвхжүүлэх, гадаад валютын дотогшлох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр Санхүүгийн тогтвортой байдлын Зөвлөлийн үйл ажиллагааг эрс идэвхжүүлж УИХ-ын холбогдох Байнгын хороонд 2 сар тутам мэдээлж холбогдох чиглэл авч байх. 8.1.5. Төв банкнаас валютын зах зээл, ханшийг удирдах чиглэлээр идэвхгүй, иж бүрэн бус бодлогын хандлага баримталж буйг эрс өөрчилж ханшийн хөдөлгөөнийг угтан харах, эрсдлээс сэргийлэх арга хэмжээг зөвхөн интервэнц хийх замаар бус, валютын зах зээлийн эрэлт, нийлүүлэлтэд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг сайтар тооцох замаар санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүрэг бүхий төрийн бусад институцуудтэй нягт уялдаа холбоотойгоор зохицуулах удирдлага-зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх. 8.1.6. Үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтоортой байдлыг хангах, ханшийн эрсдлээс хамгаалах зорилгоор СВОП/SWAP/ хэлэлцээр бий болсон боломж, нөхцөлүүдийг хувийн хэвшлийн, түүний дотор экспортлогч, импортлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр сайжруулах талаар тодорхой бодлого боловсруулж хэрэгжүүлэх. 8.1.7. Олон улсын санхүүгийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй томоохон банкуудын салбарыг монголын арилжааны банкуудыг санхүүгийн урт хугацаааны хямд эх үүсвэрээр хангах, хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг хамтарч хэрэгжүүлэх, синдикат зээл олгох гэх мэт хязгаарлагдмал хүрээнд банкны секторын өрсөлдөх чадвар, хөгжлийн үйл явцад эерэг нөлөө үзүүлэх чиглэлээр ажиллуулах. 8.1.8. Гадаадад буй монгол улсын иргэдийн хөрөнгийн урсгалыг татах, иргэд, аж ахуйн нэгжүүдийн гадаад дахь мөнгөн хадгаламжийг эх орондоо шилжүүлэх тааламжтай нөхцөл бүрдүүлэх, банкуудын гадаад хадгаламж, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн гадаад төлбөр тооцоо, хадгаламжийн дансны гүйлгээнд үр дүнтэй хяналт тавих механизм бий болгох, Монгол улсын иргэд, аж ахуйн нэгжүүдийн гадаад дахь offshore дансыг эх орондоо onshore данс бий болгох талаар бодлого боловсруулж хэрэгжүүлэх. 9. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Санхүүгийн секторын шинэчлэлийн дунд хугацааны хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж 2014 оны 6 дугаар сард багтаан УИХ-аар батлуулах. 10. Хөгжлийн банкны бие даасан, хараат бус байдал, үр ашигтай ажиллах зарчим, засаглал, менежментийн бүтцэд оновчтой өөрчлөлт хийх, банкны системийн бүтцэд оруулах чиглэлээр хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж УИХ-д 6 дугаар сард багтаан өргөн мэдүүлэх.

Хариулах - 3011

Зочин - 2024-11-20 05:37:09

Сайн байна уу?

Зочин - 2024-03-27 00:08:13

Сайн байна уу?

Зочин - 2024-01-31 10:54:28

Сайн байна уу?

"dfbzzzzzzzzbbbccccdddeeexca".replace("z","o") - 2022-11-14 13:57:01

Сайн байна уу?

dfb__${98991*97996}__::.x - 2022-11-14 13:56:04

Сайн байна уу?

dfb[[${98991*97996}]]xca - 2022-11-14 13:55:56

Сайн байна уу?

dfb{{98991*97996}}xca - 2022-11-14 13:55:31

Сайн байна уу?

1}}"}}'}}1%>"%>'%><%={{={@{#{${dfb}}%> - 2022-11-14 13:55:23

Сайн байна уу?

2022-11-14 13:55:16

Сайн байна уу?

<%={{={@{#{${dfb}}%> - 2022-11-14 13:55:09

Сайн байна уу?

bfgx6306%C0%BEz1%C0%BCz2a%90bcxhjl6306 - 2022-11-14 13:55:00

Сайн байна уу?

bfg9598%EF%BC%9Cs1%EF%B9%A5s2%CA%BAs3%CA%B9hjl9598 - 2022-11-14 13:54:25

Сайн байна уу?

19191315 - 2022-11-14 13:53:53

Сайн байна уу?

1'"()&% - 2022-11-14 13:53:31

Сайн байна уу?

1-->