Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их хуралд өргөн мэдүүлсэн “Монгол улсын эдийн засаг, нигмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороодод шилжүүлсэн билээ. Энэхүү “Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслйин талаар ТББХ-оос гаргасан санал, дүгнэлтийг хавсралтаас үзнэ үү.