demberels@parliament.mn   51 261503

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1509
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр /2015.04.21.Мягмар/ үдээс хойш хуралдаж гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
 
Хуралдаанаар эхлээд Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
 
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулав.
 
Олон улсын нийтлэг жишиг хандлага, өөрийн орны өвөрмөц нөхцөл, онцлогийг харгалзан тэтгэврийн тогтолцоог боловсронгуй болгох талаар үе үеийн Засгийн газраас анхаарч, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн байна.
 
Адил хугацаанд, ижил хэмжээний цалин хөлснөөс шимтгэл төлсөн ойролцоо насны даатгуулагчдын тэтгэврийн хэмжээ илт зөрүүтэй тогтоогдож, нийгмийн шударга бус хуваарилалтыг бий болгох нөхцөлийг үүсгэхээр байгаа тул Монгол Улсын нийт ахмад настанд тэгш хандаж, төлсөн шимтгэлийн хэмжээтэйгээ уялдаатай, амьжиргааг хангахуйц хэмжээний тэтгэвэр авах ижил бололцоогоор хангах нь зүйтэй гэж үзсэнээр хуулийн төсөлд тэтгэврийн аль өндөр хэмжээтэйг буюу өөрт илүү таатай, ашигтай нөхцөлийг сонгох боломжийг олгосон харилцааг нэмж оруулахаар тусгасан байна.
 
Хууль батлагдсанаар нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар гарахгүй бөгөөд 1960 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр болон түүнээс хойш төрсөн даатгуулагчийнөндөр насны тэтгэврийн хэмжээ буурахаас сэргийлж, ахмад настны нийгмийн баталгааг хангах, тэдний амьдралын чанарыг сайжруулахад эерэг үр дагавар гарна гэжхууль санаачлагч үзэж байгаа юм.
 
Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, Д.Арвин нар асуулт асууж тодруулав. Улсын Их Хурлын гишүүнЁ.Отгонбаяр асуултдаа, 1960 оноос хойш төрсөн 55 настай эмэгтэй энэ хуулийн өөрчлөлтгүйгээр багцаагаар хэдэн төгрөгийн тэтгэмж тогтоолгох, харин сонголт хийвэл тэтгэврийн мөнгөн дүн хэд болох талаар тодотгосон юм. Гишүүний асуултад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Туваан өгсөн хариултдаа, 55 нас хүрсэн эмэгтэй энэ жилээс тэтгэвэр тогтоолгох хуулийн хугацаа нь болж байгаа. Энэ жил тэтгэвэр тогтоолгох 55 нас хүрсэн 15 мянган эмэгтэй бий. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу 2015 онд тэтгэврээ тогтоолгох 1960 онд төрсөн, 55 настай, бага ангийн багш /эмэгтэй/ 313 556 төгрөгийн тэтгэвэр авахаар байхад уг даатгуулагчийн хувьд Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны хуульд заасан аргачлалаар тогтоосон тэтгэврийн хэмжээ 213 226 төгрөг байхаар байгаа нь дээрх хуулиудын хүрээнд тогтоосон тэтгэвэр хоорондын зөрүү 100,3 мянган төгрөг болж байна гэсэн хариултыг өглөө. Мөн Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, энэ асуудлаар иргэдээс олон санал ирж байгаа. Одоогийн байдлаар тэтгэврийн зөрүүд 100 гаруй мянган төгрөгийн зөрүүтэй тэтгэвэр тогтоолгох нөхцөл байдал үүсээд байгаа учраас иргэн өөрөө тухайн харьяа аймаг, дүүргийн хэлтэс дээр очоод сонголтоо хийх боломжтой. Өөрөөр хэлбэл шинэ нэрийн дансны тухай хуулиар тэтгэврээ бодуулна гэвэл түүгээрээ бодуулах эрх нь байгаа. Хуучин тогтолцоогоор тэтгэврээ бодуулна гэвэл мөн эрх нь нээлттэй. Ер нь тэтгэвэр тогтоолгогчийн эрхийг дээдэлсэн зарчмаар явж байгаа гэв.
 
Гишүүд асуулт асууж хариулт авсны дараа хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжих нь зүйтэй гэсэн санал хураалт явуулсныг 100 хувь дэмжлээ.
 
Үүний дараа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
 
Хуулийн төслийн талаар Хөдөлмөрийн сайд С.Чинзориг танилцууллаа. Танилцуулгад дурдагдсанаар, үйлдвэрлэлийн осол 2014 онд 333 бүртгэгдэж, өмнөх оноос 18 хувиар буурсан боловч нас барсан хүний тоо нэмэгдсэн байна. Ослын шалтгааныг авч үзвэл уналт нуралт, аюулгүй ажиллах арга барилд хангалтгүй суралцсан, тээврийн хэрэгслийн болон тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэл, технологийн процесс зөрчсөн зэрэг зөрчил зонхилж байгаа ажээ. Мэргэжлээс шалтгаалсан өвчтэй 4505 хүн байгаагийн 3412 буюу 75.7 хувь нь эрэгтэй, 1093 буюу 24.3 хувь нь эмэгтэй байгаа бөгөөд эдгээрийн 83.4 хувь нь хүндүйлдвэр, геологи, уул уурхайн салбарт хамаарч байна. Түүнчлэн үйлдвэрлэлийн гадна орчин буюу зам талбайд иргэд осол эндэгдэлд өртөж, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал сүүлийн жилүүдэд цөөнгүй гарах болжээ. Иймээс дээр дурьдсан нөхцөл байдлыг харгалзан хуулийн төслийг боловсруулсан байна.
 
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, Д.Арвин, С.Одонтуяа нарын тавьсан асуултад салбарын сайд, ажлын хэсгээс хариулт өглөө. Гишүүдийн зүгээс хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад тухайн хариуцсан мэргэжилтний мэдлэг, боловсрол чухал, зөвхөн ажил олгогчдын хариуцлагыг чангатгахын зэрэгцээ ажиллагсадын хариуцлагын асуудалд анхаарах хэрэгтэйг хэлж, хуулийн төсөлд хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар түлхүү тусгасан хэрнээ эрүүл ахуйн талаар тоймтой зүйл харагдахгүй байгаад шүүмжлэлтэй хандлаа. Ингээд хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжив.
 
Мөн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах Байнгын хорооны тогтоолыг баталж, Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэлээр ахлуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->