Иргэний Зориг-Ногоон намын үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойд зориулсан баярын хурал өнөөдөр УДЭТ-т боллоо. Намын гишүүд өнөөдөр Их эзэн Чингис хааны хөшөөнд цэцэг өргөсний дараа Монголын ардчилсан хувьсгалын анхдагч С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэв.
Иргэний Зориг-Ногоон намын дарга нар, УИХ-ын гишүүн, НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн чуулганы Ерөнхийлөгч С.Оюун баярын хурлыг нээж “ИЗНН-Бодлогын нам” хэмээх илтгэл, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх бодлогын алхмууд” сэдвээр тус тус илтгэл тависан бол Улс төрийн зөвлөлийн гишүүн Ц.Ганхуяг “Монгол мөрөөдөл ба намын шинэчлэл” сэдвээр, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян “Монгол Улсын хөгжлийн гарц-ногоон хөгжил” сэдвээр тус тус илтгэсэн байна.
Ойн баярын арга хэмжээ үдээс өмнө өндөрлөсөн бөгөөд үдээс хойш 15.00 цагт тус намын ээлжит их хурал эхэллээ.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба