Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2015 оны эхний 1 сарын байдлаар 353.6 тэрбум төгрөг, нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 366.4 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 12.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, төлөвлөсөн хэмжээнээс 100.7 тэрбум төгрөгөөр бага байна.
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 353.6 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн хэмжээнээс 15.5 тэрбум төгрөгөөр буюу 4.2 хувиар дутуу төвлөрсөн гүйцэтгэлтэй гарчээ. Нэгдсэн төсвийн нийт орлогын 44.0 хувь нь улсын төсөв, 28.0 хувь нь орон нутгийн төсөв, 17.0 хувь нь нийгмийн даатгалын сан, 11.0 хувь нь хүний хөгжил сангийн орлогоос тус тус бүрдэж байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улсын төсвийн нийт орлого 40.3 тэрбум төгрөгөөр, орон нутгийн төсвийн орлого 31.8 тэрбум төгрөгөөр буурч, харин хүний хөгжил сангийн орлого 42.6 тэрбум төгрөгөөр, нийгмийн даатгалын сангийн орлого 7.7 тэрбум төгрөгөөр өсчээ. Дэлгэрэнгүйг хавсралтаас үзнэ үү.