УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл өнөөдөр Монголын зохион бүтээгчдийн үйл ажиллагааг дэмжих холбооны удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд, Монголын зохион бүтээгчдийн үйл ажиллагааг дэмжих холбооны тэргүүн С.Шагдаржав, гүйцэтгэх захирал Г.Дорлиг нар хүлээн авч уулзаж буй УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлд талархал илэрхийлэв.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл хэлсэн үгэндээ оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, зохион бүтээгчдийн үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийлж, цаашид агаарын бохирдолыг бууруулах, утаа тоос тоосонцорыг цэвэрлэх ажилд хамтран ажиллах чиглэл, төлөвлөгөө байгааг хөндөн ярив. Мөн 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр жижиг дунд үйлдвэрлэлийн чуулганд оролцохыг урьлаа.
Монголын зохион бүтээгчдийн үйл ажиллагааг дэмжих холбооны удирдах зөвлөлийн гишүүд УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн цаашдын ажилд амжилт хүсч, удахгүй уулзахаа илэхийллээ.