2014 оны жилийн эцсийн урьдчилсан мэдээгээр улсын төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 4,167.9 тэрбум төгрөг болж төлөвлөсөн хэмжээнээс 572.4 тэрбум төгрөгөөр буюу 12.1 хувиар дутуу байгаа нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого 160.8 тэрбум, дотоодын бараа үйлчилгээний татварын орлого 475.5 тэрбум, гадаад худалдааны орлого 70.9 тэрбум, бусад татвар 59.8 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрсөнтэй холбоотой байна. Хилийн мэргэжлийн хяналтын алба, “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компани буюу орлого төвлөрүүлэгч 2 байгууллага улсын төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг тасалдуулж төсвийн өмнө хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй байна. Харин орлого төвлөрүүлэхээр төлөвлөөгүй боловч Эдийн засгийн хөгжлийн сайд 242.8 сая төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлсэн үзүүлэлттэй байна. Нэгдсэн төсвийн 2014 оны урьдчилсан гүйцэтгэлийг хавсралт файлаас татаж авна уу.
Tweet