Хүлээн авч шалгасан нийт гомдол, мэдээлэл:
- 455265 гомдол, мэдээллийг шалгаснаас,
- Гэмт хэргийн талаарх 93984 буюу 20.6 хувийг,
- Зөрчлийн талаарх 116542 буюу 25.6 хувийг тус тус шалгаж шийдвэрлэсэн байна.
- 245414 буюу 53.9 хувь нь зөвлөгөө өгсөн, газар дээр нь зохицуулсан, саатуулсан, дуудлага худлаа байсан, харьяаллаар шилжүүлэх байдлаар шийдвэрлэгдэж, 4993 буюу 1.0 хувь нь шийдвэрлэгдээгүй үлдэгдлээр байна.
1.2. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шийдвэрлэсэн байдал:
- 29940 буюу 31.8 хувьд эрүүгийн хэрэг үүсгэсэн,
- 63245 буюу 67.3 хувьд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргасан, тэдгээрийн 62439 буюу 98.7 хувь нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлтэй байна.
1.3. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн шийдвэрлэлтийн хугацаа:
- улсын хэмжээнд 48.2,
- нийслэлийн хэмжээнд 44.3 хувийг тус тус 5 хоногт шийдвэрлэсэн. 1.4. Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шийдвэрлэсэн байдал:
- 25.5 хувийг торгуулийн хуудсаар,
- 52.1 хувийг шийтгэврээр тус тус торгох,
-9.0 хувийг баривчлах,
- 11.7 хувийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл тус тус ногдуулсан,
- 0.5 хувийг нэгтгэж,
- 1.2 хувийг нь хянан шалгах ажиллагаа явуулж болохгүй үндэслэлээр шийдвэрлэсэн.
1.5. Нийт зөрчлийн талаарх гомдол, мэдээллийн шийдвэрлэлтийн хугацаа:
- 96.0 хувийг 14 хоногт,
- 3.9 хувийг 15-28 хоногт,
- 0.1 хувийг 29 ба түүнээс дээш хоногт шийдвэрлэсэн.
Хоёр. БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ
2.1. Бүртгэгдсэн нийт гэмт хэрэг:
- улсын хэмжээнд 27318 гэмт хэрэг бүртгэгдсэн,
- өмнөх оныхоос 1956 хэргээр буюу 7.7 хувиар,
- нийслэлийн хэмжээнд 1725 хэргээр буюу 11.2 хувиар тус тус өссөн байна. Дэлгэрэнгүйг хавсралтаас үзнэ үү.