Улсын Их Хурлаас 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хүний хөгжил сангийн тухай хуулийг баталсан билээ.
Энэ хуулийн 17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Монгол Улсын иргэнд сангаас хишиг, хувь хүртээхдээ хүртээмжтэй, тэгш, шударга, үр ашигтай, олон нийтэд ил тод байх зарчим баримтална” гэж заасны дагуу Хүний хөгжил санд төвлөрсөн орлогын хэмжээ, зарцуулалт болон урьдчилгаа болгон авсан орлогын гүйцэтгэл, үлдэгдэл өрийн хэмжээний талаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, сангийн сайд Ж.Эрдэнэбат-д хандан асуулт асуусан байна. /2015.01.16/ Дэлгэрэнгүйг хавсралтаас үзнэ үү.