“Хөдөө аж ахуйн Бирж” ХХК нэгдүгээр сарын 8-ны байдлаар 315 удаа арилжаа зохион байгуулжээ.
2013 оны дөрөвдүгээр сарын 5-нд үйл ажиллагаагаа эхэлснээс хойш тус бирж нийтдээ
· 8 647 тонн хонины ноос,
· 2 073.6 тонн тэмээний ноос,
· 12 508 тонн ноолуур,
· 27 447 тонн тосны ургамал,
· 1 648.9 тонн ямааны завод ноос,
· 24 тонн тэмээний болон
· 878.3 тонн хонины завод ноос,
· 12 толгой хонь – нэг сая төгрөгөөр тус тус арилжжээ.
Нийт 959.9 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна.
2015 оны нэгдүгээр сарын 8-ны байдлаар ямааны завод ноосны төрлөөр гурван удаагийн арилжаа зохион байгуулж, 105.2 тонн буюу 2.2 тэрбум төгрөгийн арилжаа хийлээ гэж ХХААЯ-наас мэдээллээ.
Б.Чимэг | GoGo.mn