Судалгаанд макро эдийн засгийн бодлогын түвшинд төрөөс зайлшгүй хяналт тавьж зохицуулж байх шаардлагатай зангилаа асуудлууд болох ДНБ, инфляци, ажилгүйдэл, төсвийн алдагдал, гадаад худалдааны тэнцэл зэрэг асуудлуудын Монгол Улсын өнөөгийн төлөв байдлыг 2014 оны эхний хагас жилийн байдлаар гаргаж, эдгээр асуудлын хүрээнд тулгамдаж буй асуудлууд, эрх зүйн орчны хүрээнд авсан арга хэмжээ, шинээр болон шинэчлэгдэн батлан гаргасан хууль, тогтоомжуудын талаар мэдээлэл лавлагааг бэлтгэлээ. Мөн Монгол Улсын эдийн засгийн салбарын үйл ажиллагааг зохицуулж буй хууль эрх зүйн орчны талаарх лавлагаа мэдээлэл бэлтгэн хавсаргасан байна.
Tweet