Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2014.12.26-ны өдрийн хурлаар батлав.
2014 ОНЫ 12 ДУГААР САРЫН 30, 31-НИЙ ӨДРҮҮДЭД АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
12 дугаар сарын 30-ны Мягмар гарагт:
· Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас “Г” танхимд;
· Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
· 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01 тоот Байнгын хорооны тогтоолоор байгуулсан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас 334 тоот өрөөнд.
12 дугаар сарын 31-ний Лхагва гарагт:
· Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд;
· 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 06 тоот Байнгын хорооны тогтоолоор байгуулсан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд.
Tweet