Судалгааны зорилго нь Монгол Улс дахь ураны хайгуул, олборлолт, ашиглалттай холбоотой эрх зүйн орчны өнөөгийн байдал, эрх зүйн баримт бичгүүдийн хоорондын уялдаа холбоог тодруулахыг зорьсон болно. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн сангаас олон улсын гэрээ конвенц, хууль, бодлогын баримт бичиг, Үндэсний болон засгийн газрын хөтөлбөр, төлөвлөгөө, салбарын дүрэм журам гэх мэт нийт 41 эрх зүйн баримт бичиг байх бөгөөд үүнээс хууль болон бодлогын баримт бичиг, хөтөлбөрүүдийн хүрээнд судалгааны анализ хийжээ. Дэлгэрэнгүйг хавсралтаас үзнэ үү.
Tweet