Судалгааны зорилго нь Улс орны хүн амын цалин хөлс нь тухайн улсын эдийн засгийн нөхцөл байдал, хүн амын амьжиргааны түвшингээс эхлээд эдийн засаг, инийгмийн олон чухал үзүүлэлтийг илэрхийлж байдаг. Онолын хувьд, хөдөлмөр бол онцлог шинжтэй таваар бөгөөд үнэ нь цалин хөлсний хэлбэрээр илэрхийлэгддэг. Хүн амын орлогын дийлэнх хэсэг нь цалин хөлсний орлого байдаг бөгөөд үүнээс шалтгаалан хэрэглээний барааны эргэлт, түүний үнийн түвшин, хэлбэлзэл нь цалин хөлсний түвшингээс хамааралтай байдаг. Энэхүү судалгаагаар хөдөлмөрийн өсөлттэй бүтээмжийг бий болгоход нөлөөлж буй хүчин зүйлийг тодруулахын зэрэгцээ, өнөөгийн цалингийн өсөлт нь хөдөлмөрийн бүтээмжийг өсгөхөд үндсэн шалтгаан болж байна уу эсхүл хэрэглээний үнийн индексийг дагаж өсч байна уу гэдгийг тодруулах, эдийн засгийн онолын дагуу хөдөлмөрийн бүтээмж, цалинтай хэрхэн уялдаж байгааг судлах зорилгоор хийсэн дэлгэрэнгүй материалыг хавсралтаас үзнэ үү.
Tweet