demberels@parliament.mn   51 261503

Бизнес эрхлэгчдээс гаргасан санал, зөвлөмжүүд

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 749
Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, анхаарах асуудлууд
 
Сүүлийн үед эдийн засаг хүндэрсэн, хямарсан талаар эдийн засагчид, улс төрчдийн дунд маргаан, санал зөрөлдөөн гарах боллоо. Ер нь эдийн засаг хүндэрсэн, хямарсан эсэхийг хэдэн эдийн засагч, улс төрчид, эсвэл гадны зөвлөх, донор байгууллагуудын үгээр бус харин бодит секторт ажиллаж баялгийг бүтээн бий болгож буй, тэрхүү эдийн засгийн өсөлтийг бүрдүүлж бий болгодог бизнес эрхлэгчдийн санал, үнэлгээ дүгнэлтэд үндэслэн гаргах нь илүү бодитой байх нь ойлгомжтой. Энэ ч үүднээс МҮХАҮТ-аас бизнесийнхний дунд энэ талаар асуулга явуулж тэдний санал бодлыг авснаа толилуулж байна.
 
Энэхүү санал, дүгнэлт нь Компанийн захирлуудын дээд хэмжээний чуулган 2013-д оролцсон 650 гаруй төлөөлөгчид, түүнчлэн танхимын гишүүн болоод гишүүн бус 420 компаниудаас авсан асуулгын үр дүн болно.
 
Бизнесийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн
 
Улс төрчдийг хямарсан, хямраагүй гэж маргалдаж, цэцэрхэж байх хооронд бизнесийн идэвхижил буурч аль хэдийн доголдоод эхэлснийг бизнесийнхэн шүүмжилж, сануулж, анхааруулж байна. Тухайлбал бизнесийн үйл ажиллагаанд тулгарч буй зарим хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг дурьдвал:
 
·        Бизнесийн үйл ажиллагаа ерөнхийдөө хумигдаж эхэллээ, худалдан авалт буурч борлуулалт багасч байна
·        Компани, хувь хүмүүс бэлэн мөнгөгүй болсон, хамтрагч компанийн үйл ажиллагаа зогссоноос бизнесээ хаах болсон
·        Гадаад зах зээлээс хараат байдал улам бүр нэмэгдэж байна
·        Уул уурхайн салбарын үйлдвэрлэл, борлуулалт буурч буй нь бусад салбарт шууд нөлөөлж байна
·        Компаниуд ажлын байраа цөөлөх, төлөвлөгөөт хөрөнгө оруулалтаа хойшлуулах болсноор технолгийн шинэчлэлийн асуудал мөн хойшилж байна
·        Цахилгаан дулааны үнэ өссөнөөр бүх бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж энэ нь эргээд бизнесийнхэн, иргэдэд хүндээр тусч байна
·        Татварын дарамт их байна, нэн ялангуяа НӨАТ жижиг бизнес эрхлэгчдэд маш их дарамттай байгаагаас бизнесээ өргөжүүлэх боломж хязгаарлагдаж байна
·        Тендер буюу худалдан авах үйл ажиллагаа ил тод бус, авилга хээл хахууль байсаар байна
·        Төрийн бизнес дэхь оролцоо хэт нэмэгдэж хувийн хэвшлээ сөхрүүлэх болсон, хувийн хэвшлээ дэмжих бус тэдэнтэй өрсөлдөх болсон
·        Үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрээр тодорхой хэдэн салбарыг дэмжих бодлого явуулж тэр нь тухайн салбартаа үр ашгаа өгөхгүй бусдын хоол болж байна, тухайлбал ноосны урамшуулал нь үйлдвэрт үр дүнгээ өгөхгүй цаад утгаараа хятадуудын олз болоод байна. Түүнчлэн Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд аль компанид хэдэн төгрөгийн зээл өгсөн нь хаалттай, ил тод бус байгаагаас хардалт их дагуулж байна
·        Валютын ханшны огцом өсөлтөөс хамааран нийт бизнесийнхэн их хэмжээний алдагдал хүлээж байна. Тухайлбал зөвхөн 31 компанийн хувьд гэхэд л нийтдээ 4,3 тэрбум төгрөгийн хохирлыг валютын ханшны өсөлтөөс болж амссан байна. Хэрэв үүнийг нийт аж ахуйн нэгжийн хэмжээнд аваад үзвэл хэдий хэмжээний тоо гарах нь тодорхой.
Энэ мэтчилэн бизнес эрхлэгчдэд тулгарч буй маш олон асуудал, хүндрэлүүд байгаа бөгөөд эдгээр нь өнөөдөр бизнес эрхлэх орчин нөхцөл муудаж буйг илтгэж байна. МҮХАҮТ-аас 2500 гаруй бизнесийнхнийг хамруулсан “Бизнесийн итгэлийн индекс-2013” судалгаа ч үүнийг мөн баталж байна. Тухайлбал судалгаанд хамрагдагсадын 61,6 хувь нь энэ онд бизнесийн орчин муудсан буюу өмнөх оныхоос дээрдээгүй гэсэн нь бизнесийн орчинд өгсөн бодит үнэлгээ болов уу.
 
Бизнесийн орчны өөрчлөлтийн талаарх судалгаанд оролцогчдын үнэлгээ
 
2010
2011
2012
2013
Өөрчлөлт
2012/2013
Эрс сайжирсан
7,9%
4,1%
8,3%
3,8%
- 4,5 %
Бага зэрэг сайжирсан
61,5%
27,4%
30,5%
34,6%
+4,1 %
Огт өөрчлөгдөөгүй
15,3%
13,8%
14,7%
17,3%
+2,6 %
Бага зэрэг муудсан
0
36,7%
33,1%
18,4%
-14,7 %
Маш их муудсан
0
11,6%
2,3%
16,2%
+13,9
Хариулж мэдэхгүй
15,3%
6,4%
11,1%
9,7%
-1,4 %
Яагаад бизнесийн орчин муудах болов?
 
Мэдээж олон хүчин зүйл нөлөөлсөн хэдий ч дотоод хүчин зүйлүүд голлох нөлөө үзүүлсэн хэмээн бизнесийнхэн үзэж байна. Өөрөөр хэлбэл бид, тухайлбал төр засаг, түүний бодлого шийдвэр, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, 100 хувь төрөөс хараат байдлаар бизнесээ явуулж буй хувийн хэвшлийнхэн өөрсдөө энэхүү хямрал, хүндрэлийн гол буруутан нь байна.
 
·        Хэдийгээр Засгийн газраас бизнесийн орчинг сайжруулах, зөвшөөрөл лиценцийг багасгах чиглэлд ахицтай, нааштай алхамууд хийж байгаа ч тэр нь үр дүн багатай, хэрэгжилт нь муу байгааг бизнес эрхлэгчид шүүмжилж байна. Тухайлбал хил гаалийн асуудалд анхаарч гадаад худалдаанд шаардагддаг бичиг баримтыг цөөлсөн хэдий ч хуучин хэвээр тэднийг шаардсаар байна. Хил гааль дахь авилга хээл хахууль арилахгүй байна. Жишиг үнэ гээч юм байсаар, хэлцлийн үнийг огт харгалзан үзэхгүй байна.
·        Төрийн бодлого, үйл ажиллагаа тогтвортой бус, хууль тогтоомжууд байнга өөрчлөгдөж байгаагаас гадаад дотоодын хөрөнгө оруулалт багасч энэ хирээр эдийн засаг хүндэрч байна. Нэн ялангуяа үйлдвэрлэлийн талаар цэгцтэй, алсыг харж төлөвлөсөн бодлого байхгүй байна.
·        Эдийн засаг, бизнесийн талаар бодитой мэдээлэл, тоо баримт байхгүй буюу учир дутагдалтай байгаагаас байгууллага бүр, хүн бүр өөр өөр тоо баримтад тулгуурлан ярьж, хэрэгжүүлж, төлөвлөж буй нь өндөр эрсдэлийг дагуулж байна.
·        Олсноосоо ихийг зарцуулж алдагдалтай наймаа хийж байгаагаас валютын нөөц багасч энэ нь эдийн засагт хүндрэл бэрхшээл авчирч байна. Ялангуяа бүх нийтийг хамарсан хавтгайрсан халамжийн бодлогоо багасгахгүй бол эдийн засаг сэргэхэд хүндрэлтэй байх болно гэдгийг бизнесийнхэн хатуу сануулж байна.
·        Эдийн засгийн дархлаа сул, эмзэг байна. Импортоос, уул уурхайгаас хамааралтай, экспорт цөөн, эдийн засгаа солонгоруулна гэдэг ч яаж солонгоруулах, яаж хэрэгжүүлэх нь тодорхой бус, дээр нь сүүлийн үед төрийн өмчит үйлдвэрийн газар, компаниуд олноор байгуулагдан төр өөрөө бизнесийн нэг гол тоглогч болоод байна
·        Төрийн мөнгөний бодлого нь улс төржсөн, валютын ханшаа барьж чадахгүй алдчихсан / 10 жилийн өмнө валютын /ам.долларын/ худалдаанд авах зарах хоёрын хооронд 2 төгрөгийн зөрөөтэй байсан бол одоо 70 гараад явчихсан/, зээлийн хүүг бууруулах талаар оновчтой бодлого, хөтөлбөр байхгүй, банкнаас бусад санхүүгийн зах зээл / хөрөнгийн зах зээл, даатгал, тэтгэвэрийн сан, хөрөнгө оруулалтын сан, зээлийн мэдээлэл болон зээлийн зэрэглэл/ бараг хөгжөөгүй зэрэг нь эдийн засгийн хүндрэлүүдэд тодорхой нөлөө үзүүлж байна.
Эдийн засгийг хүндрэлд оруулж буй дээр дурьдсанаас өөр олон хүчин зүйлсүүд байгааг бизнес эрхлэгчид шүүмжилж, анхааруулж байна. Аман дээрээ төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ, дэмжинэ гэдэг ч ачир дээрээ хий хоосон үг болоод үлддэг, мэргэжлийн холбоодоод дэмждэггүй, төрийн байгууллагуудад дотоод аудит байхгүй, дээр нь төсвийн зарцуулалтад тавих хяналт, шалгалт бараг байдаггүйгээс төсвийн буюу татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулах, идэж уух явдал хэрээс хэтэрсэн гээд олон зүйлийг тоочиж болно.
 
Гэхдээ одоо зовлон тоочиж эсвэл хэн нэгнийг буруутгах бус харин эдийн засгаа хурдан сэргээх, бизнесийн идэвхижилийг өрнүүлэх, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх чиглэдд нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар төр засаг нь хувийн хэвшилтэйгаа санал солилцож ойрын болоод хэтийн хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллах хэрэгтэй байна. Үүний тулд дараах арга хэмжээнүүдийг нэн тэргүүнд авч хэрэгжүүлээч, бодлого шийдвэртээ тусгаж өгөөч хэмээн бизнес эрхлэгчид санал болгож байна.
 
А. Татварын хууль тогтоомжийг сайжруулах чиглэлд:
 
·        Татварын өнөөгийн тогтолцоог өөрчилж эдийн засгийн үндэслэл бүхий, санхүүгийн зөв удирдлагатай, нягтлан бодох бүртгэлийг хөгжүүлэх тийм татварын тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй байна. Энэ утгаар татварын багц хуулиудад хийх өөрчлөлтийг нийт иргэд, бизнесийнхнээр хэлэлцүүлж санал бодлыг нь авч тусгах хэрэгтэй. Ер нь бодлого, шийдвэр гаргах түвшинд иргэд, бизнесийнхний санал бодлыг авдаггүй, авсан ч оруулдаггүй, сонсдоггүй байдлыг арилгах цаг болсон байна.
·        НӨАТ-ыг батлаж байсан үе буюу 1998 оны нөхцөл байдал өнөөдөр огт өөр болсон. Энэ хугацаанд тус хуульд 33 удаа өөрчлөлт орж нэг үгээр хэлбэл энэ хууль далан нөхөөстэй болсон. Улсын төсвийн орлогын 20 гаруй хувийг бүрдүүлдэг тус татварыг тэглэхгүй юмаа гэхэд босгыг өндөрсгөх, татварын хувийг багасгах, буцаан олголтыг сайжруулах, хөнгөлөлт чөлөөлөлтийг багасгах гээд зайлшгүй авч хэрэгжүүлэх олон зүйл байна. Бизнес эрхлэгчдийн хувьд НӨАТ-ын хувийг 5 болгох, зарим нь бүр тэглэх санал гаргаж байгаа ба НӨАТ-ын босгыг нэмэгдүүлж доод зах нь 200,0 сая төгрөг болгох хүсэлтэй байна.
·        НӨАТ-ын хувь хэмжээг багасгая гэж байгаа бол харин татварын хувь хэмжээг нь нэмье гэсэн хууль бол Гаалийн албан татварын тухай хууль юм. Өнөөдөр монгол улс тэр чигээрээ худалдааны чөлөөт бүс болчихсон, худалдааны ямар ч бодлого байхгүй, импорт нь ямар ч дүрэмгүй, замбараагүй явж ирсэнийг өөрчлөх цаг болсон байна. Экспорт, тэр дундаа экспортын эцсийн бүтээгдэхүүнд гаалийн татвар авдаггүй тул импортын татварыг нэмэх, шаардлагатай байна. Тэр дундаа өөрсдөө дотооддоо үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүнүүдийн импортын татварыг /15 хувь хүртэл/ нэмэх хэрэгтэй хэмээн бизнесийнхэн үзэж байна. Түүнчлэн элдэв хөнгөлөлт чөлөөлөлт эдэлж буй импортын зарим бараа бүтээгдэхүүний талаар эргэн харж өөрчилж зогсоох ч шаардлагатай байна. Өндөр хөгжилтэй улс орнууд хүртэл дотоодын үйлдвэрлэл, зах зээлээ хамгаалж байхад монгол улс хэдий болтол ингэж чөлөөтэй, үйлдвэрлэлээ хаан боогдуулсан бодлого явуулах ёстой юм.
·        Үйлдвэрлэлийн түүхий эд, техник тоног төхөөрөмжийг импортын гаалийн татвараас 100 хувь чөлөөлөх замаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, хөгжүүлэх бодлого явуулах хэрэгтэй байна.
·        Нэмүү өртгийн үйлдвэрлэлд хэрэглэгддэг тоног төхөөрөмж, түүхий эд материалыг НӨАТ-аас 100 хувь чөлөөлөх, НӨАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлтийг зэндээ очдог болгох / цөөн хэдэн компани л эдэлдэг/
·        Татварын хувь хэмжээний хувьд өмнө хэрэгжүүлсэн дөрвөн 10-ын зарчмаа шинэчилж дөрвөн 5 болгосон хууль гаргах. Өөрөөр хэлбэл НӨАТ, орлогын албан татвар, НДШ, гаалийн татваруудыг 5 хувь болгон бууруулах.
·        ЖДҮ эрхлэгчдийг дэмжье гэвэл тэднийг эхний 3-5 жилд нь татвараас бүрэн чөлөөлөх хэрэгтэй байна.
·        Онцгой албан татварыг ам.доллараар тогтоосныг төгрөгөөр болгон өөрчлөх, тэгэхгүй бол ам.долларын ханш өссөнөөс хамаараад бизнесийнхэн өсгөн нэмэгдүүлэх татвар төлөөд байна. Монгол улсад бүх төлбөр тооцоог төгрөгөөр хийх хууль гаргачихаад төр засаг нь өөрсдөө ингэж хуулиа зөрчөөд баймааргүй байна.
·        Компаниудын үйл ажиллагаанд маш их саад болж буй, хуучин системийн үед боловсруулагдсан хөдөлмөрийн хууль, нийгмийн даатгалын хуулиудыг яаралтай өөрчлөх. Ажил олгогчдыг элдэв хүлээс, журмаар хязгаарласан эдгээр хуулиудыг өөрчлөхгүй бол ажил хийх хүн олдохгүй болно. Ялангуяа залуучуудад хөдөлмөрлөж байж сайхан амьдарч цалин хөлс олох ёстой гэсэн сэтгэхүйг суулгаж өгөх шаардлагатай байна. НДШ-ийн хуулийг өөрчлөхгүй бол ихэнх ажилчид гэрээт ажилчны хэлбэрээр ажиллаж хохирох үзэгдэл арилахгүй.
·        Татварын хуулийн шинэчлэлийг хийдээ гол хэрэгжүүлэгч нь болох хувийн хэвшлийнхний санал зөвлөмжийг авах, шинэ шинэ татварууд нэмж татварын ачааллыг нэмэгдүүлэхгүй байх, татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг багасгах, нэн шаардлагатай зардлуудыг, тухайлбал сургалтын зардлыг татвар ногдох зарлаас хасч тооцох
Б. Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлд:
 
·        Эдийн засгийн бүтэц нь санхүүгийн зах зээлээс хамааралтай тогтолцоог өөрчлөх, санхүүгийн салбарт шударга өрсөлдөөнийг бий болгох, нийт салбарын 95-98 хувийг зөвхөн банкны салбар бүрдүүлж байгаа өнөөгийн тогтолцоог өөрчлөх. Өнөөдөр монгол улс Банкны засаглалтай болчихсон, 30-40 хувийн хүүтэй зээлтэй энэ нөхцөлд үйлдвэрлэл хөгжүүлнэ гэдэг хоосон мөрөөдөл болж байгааг бизнесийнхэн сануулж байна.
·        Зээлийн хүү буураагүй, өндөр хэвээр байгаа гэдэгтэй бизнес эрхлэгчид 100 хувь санал нэг байна. Зээлийн хүүг бууруулах маш бодитой, зөв боловсруулсан бодлого, шийдвэр, хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа бөгөөд энэ чиглэлд мэргэжлийн байгууллагуудын хамтран боловсруулан бэлэн болгосон хөтөлбөрийг авч хэрэгжүүлэхэд холбогдох байгууллагууд анхаарах хэрэгтэй байна.
·        Валютын дуудлага худалдааг нээлттэй болгож сонирхсон аж ахуй нэгж, байгууллагуудыг татан оруулах. Валютын ханшны эрсдэлээс хамгаалах, сэргийлэх үүрэг бүхий зорилгоор тусгай сан байгуулах, эрсдэлээс хамгаалах санхүүгийн хэрэгслүүдийг хөгжүүлэх.
·        Арилжааны банкууд барьцааны 50-60 хувьд нь зээл олгож байгааг өөрчилж 80-90 хувь болгох, нэн ялангуяа арилжааны банкууд өөрсдөө барьцаа хөрөнгийг үнэлж буй хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зээлийн барьцаа хөрөнгийг үнэлэх нэгдсэн, цогц бодлого шийдвэр боловсруулж хэрэгжүүлэх.
·        Өмнө гарч байсан татварын өршөөлийн хуулийн нэгэн адил санхүүгийн өршөөлийн хууль гаргаж хэрэгжүүлэн бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох, өргөжүүлэх боломжийг олгох.
·        Хөрөнгийн зах зээл, даатгал, тэтгэвэрийн тогтолцоо, банк бус санхүүгийн байгууллагууд, ХЗХ зэргийг жигд хөгжүүлэхэд анхаарах, ХХК-ыг ХК болгох замаар компанийн засаглалын зарчмуудыг хөгжүүлэх, олон нийтэд болоод олон улсад нээлттэй болгох бодлого хэрэгжүүлэх. Жижиг компаниудыг өсч хөгжихөд тусалдаг, замыг нь зааж өгдөг Өсөлтийн биржийг олон улсын жишгийн дагуу байгуулах.
В. Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд
 
·        Засгийн газрын олон улсын зах зээлээс босгосон 1,5 тэрбум бондын хөрөнгөөс тодорхой хэсгийг жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтаар хуваарилах.
·        Үндэсний үйлдвэрлэлийг төрөлжүүлэн хөгжүүлэх тусгай хөтөлбөр, төлөвлөгөө гаргах хэрэгжүүлэх. Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ бодлогоор дэмжин томоохон дэлгүүр бүхэнд тусгай тасаг ажиллуулах, түрээсийн хувьд хөнгөлөлт үзүүлэх, бичил жижиг бизнесийг дэмжих сан байгуулах.
·        ЖДҮ эрхлэгчид зөвхөн зах зээлийн багахан орон зайд л ажиллаж, өрсөлдөж байна. Иймээс тэднийг гадаадын хөнгөлөлтэй зээл тусламжид хамруулах, бодлогоор тухайн зээл тусламжийн тодорхой хэсгийг хуваарилдаг болох.
·        Бүтээгдэхүүний үнэ ханшид ихээхэн нөлөөлдөг тээвэрлэлтийн зардлыг бууруулахад төрөөс бодитой арга хэмжээ авах, тухайлбал тээвэр ложистикын нэгдсэн терминаль байгуулах, тээвэрлэлтийн дэд бүтцүүдийг хөгжүүлэх, хууль эрх зүйн орчинг бий болгох.
·        Экспортыг дэмжсэн үндэсний хэмжээний хөтөлбөр боловсруулах, экспортын мэргэжлийн агентлаг /байгууллагатай/ болох, Чөлөөт худалдааны хэлэлцээрийг хоёр хөрш /БНХАУ, ОХУ/ болоод АНУ-тай хийх, ингэхийн өмнө эдгээр улсуудад юу гаргахаа, татвараа яаж зохицуулах зэргээ ухаалгаар шийдсэн байх, өөрөөр хэлбэл бараагаа бэлдэж байж эдгээр улстай чөлөөт худалдаа хийх боломж бүрдэнэ.
·        Мэргэжлийн холбоодод эрх үүрэг, хариуцлагыг нь олгосон хууль эрх зүйн орчинг бий болгох, Бүтээгдэхүүний норм, стандарт, чанарт хатуу шаардлага тавьж түүний хэрэгжилтийн хяналтыг сайжруулах
·        Хүнсний зарим төрлийн бүтээгдэхүүнүүдийн импортыг хязгаарлах замаар дотоодын үйлдвэрлэлийг дэмжих
·        Хотоос хөдөө орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй компани, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлэх замаар орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэхэд дэмжих, бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, нэн ялангуяа хөдө өорон нутагт үйлдвэр байгуулан ажлын байр бий болгож буйг дэмжих механизм бий болгох
·        Тендерийн шалгаруулалтад ЖДҮ эрхлэгчдийг хамруулах үүднээс шаардлагуудыг зөөлрүүлэх, тухайн компанийн чадамжийг хардаг болгох, төрийн өмчит үйлдвэрийн газрууд тендер зарлачихаад үүргээ гүйцэтгэдэггүйгээс хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд хохирдог гажуудлыг засах
Г. Хууль эрх зүйн орчинг сайжруулах чиглэлээр
 
·        Аж ахуйн нэгжүүдийн бүртгэлийн тогтолцоог сахйжруулах, ня-бо бүртгэлийн олон улсын жишигт нийцсэн тогтолцоог нийт аж ахуйн нэгжүүдэд нэвтрүүлэх
·        Хувийн болоод төрийн байгууллагуудад дотоод аудитыг хөгжүүлэх, төрийн өмчит үйлдвэрийн газруудад аудитын дотоод шалгалт хий, цаашдаа тэдгээрийг хувьчлах бодлого, механизмыг боловсруулан хэрэгжүүлэх
·        Хил дээр ажиллаж давхардал, хүнд суртал, авилга хээл хахуулийн эх үүсвэр болоод байгаа гаалийн болон мэргэжлийн хяналтын байгууллагуудыг нэгтгэх, үйл ажиллагааг нь уялдуулах, жишиг үнэ гэдэг хүнд суртал, авилгын үндэс болсон механизмыг зогсоох, үнийн мэдээллийн бааз бүрдүүлэн ашиглаж байх
·        Шинэ техник, тоног төхөөрөмж нэвтрүүлэх стандартуудыг нэн яаралтай, цаг тухайд нь баталж гаргаж байх, дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ нэвтрүүлэхэд төрөөс бодлогоор дэмжин туслах
·        Төрөөс бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд хэт оролцож элдэв журам дүрмээр хязгаарлаж байгааг багасгах, зах зэлэд шударга өрсөлдөөн өрнөх бололцоо боломжийг бүрдүүлэх
Д. Бодлого шийдвэр, төрийн механизмыг боловсронгуй болгох чиглэлд
 
·        Хоёр хөрштэйгээ харилцах, хамтран ажиллах, худалдаа хийх цогц, оновчтой, хэн хэндээ ашигтай тийм тогтолцоог бий болгох, 3 талт хэлэлцээрийн механизмыг үр дүнтэй ашиглах, ДХБ-ын гишүүнийхээ эрхийг ашиглах замаар ашигтай худалдаа хийх талаар санал, хөтөлбөрийг хувийн хэвшилтэй хамтран боловсруулах
·        Эдийн засаг, худалдааны интеграцид нэгдэх оновчтой, үр дүнтэй хувилбар, байгууллагын талаар бодитой судалгаа хийж олон улсын хөдөлмөрийн хуваарьт нэгдэх, байр сууриа нэмэгдүүлэх
·        Төсвийн үргүй зардлыг багасгах, онц шаардлагагүй хөрөнгө оруулалтуудаа цуцлах, хөнгөлөлттэй зээл олголт, түүний зарцуулалтад тавих хяналтыг сайжруулах, үр дүнтнй хяналтын механизм бий болгох, төрийн байгууллагуудын нэг цэгийн үйлчилгээнүүдийг сайжруулах
·        Дэлхий нийтийн хамтын ажиллаганад эзлэх байр суурь, үүрэг хариуцлагаа тодорхой болгох, Нео колончлолын давалгаанд өртөхгүй, дараагийн африк болчихгүйн төлөө төрийн бодлого шийдвэрийг /хар хайрцагны бодлого/ гаргах / дэлхий дахинд Африкын дараа монгол гэсэн хандлага, үзэл бодол гараад байна/
·        Төр-бизнесийн холбоог багасгах, төрийн капитализм буюу Crony capitalism хөгжих үндэс суурийг багасгах, арилгах, төр-хувийн хэвшлийн түншлэлийн үр дүнтэй, бодитой механизмыг бий болгож хэрэгжүүлэх
·        Баялгийн шударга хуваарьлалтын механизмыг бий болгох, нийгмийн цөмийг бүрдүүлэгч дундаж ангийг өргөжүүлэх, хөгжүүлэх эдийн засаг, улс төр, бизнесийн бодлого авч хэрэгжүүлэх
“Компанийн захирлуудын дээд хэмжээний чуулган 2013”-д оролцогчид
 
2013 оны 09 сарын 25.
Улаанбаатар хот.
 
Буу халах уу?
Latajah Pa(C)Rez Cuervo - 1 өдрийн өмнө
His left our actions have to become the flask back The

Januarie Rugger - 6 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 6 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 6 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 6 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 6 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 6 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 6 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 6 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Mayia Nadia Raquel Tarantino - 2 долоо хоногийн өмнө
We won t kill or maybe our guys will help comes that

Kiai Summerill - 2 долоо хоногийн өмнө
With his shirt to fulfill my arm near the racing unknown Call

Rolyn Echelberger - 3 долоо хоногийн өмнө
Hold on it the fear of a wooden Exactly how tired I bent over They met

Jenica Leiting - 4 долоо хоногийн өмнө
Around it happened in the other side And now All our steps listening to sacrifice their COs

Massie Balaji - 1 сарын өмнө
Sebirian Military Law that one place OK we are different throughout the cemetery

Tushara Mettee - 2 сарын өмнө
ANY INTEREST ABOUT US Marines call for the other by any document is nearer whores

Mikio Scaringi - 2 сарын өмнө
The blood of that the decisions of wounds to the crap every rustle The latter

Zanniyah Perez Elizalde - 4 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
Zanniyah Perez Elizalde - 4 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
Zanniyah Perez Elizalde - 4 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
Zanniyah Perez Elizalde - 4 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
wUmrLVWz - 2 жилийн өмнө
Зочин - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
wUmrLVWz - 2 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 2 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
555-->