Өмнөх үг
Өнгөрсөн жилүүдэд сонин хэвлэлүүдэд өгч байсан ярилцлагууд, ганц нэг бичиж байсан зүйлээ нэгтгээд энэхүү бэсрэг номыг уншигч Таны анхааралд толилуулж байна.Яагаад? Яагаад гэвэл хэрэв бид зөвхөн төрийн үгээр л яваад төрийн хийж буй зүйл бүхнийг нь хүлээн зөвшөөрөөд явбал нийгмийн амьдрал олигтой урагшилж ард түмний амьдрал та бидний хүсэж, байдаг шиг дээшилж чадахгүй. Та, би, бид бүгдээрээ л дуугарч байж, шүүмжилж байж сайн төр, сайн засаглалыг бий болгоно уу гэхээс дор бүрнээ ТВ үзээд дотроо шүүмжлээд, санал бодлоо гаргаад явбал бид муу төр, муу засгийн горыг өөрсөд дээрээ амсаж мэдэрдэг. Тиймээс л таны, миний, бусад мянга мянган хүний бодол санал нийлж байж л энэ нийгмийг өөрчилж чадна. Өөрчлөлтийн эзэн нь, гардан хэрэгжүүлэгчид нь та бид байх ёстой. Тиймээс Та дуугар, шүүмжил, саналаа хэл, санал бодол тань маш үнэтэй гэдгийг зөвхөн 4 жилд нэг удаа л мэдсэний хэрэггүй. Өдөр бүр энэ нийгмийг, амьдралаа өөрчлөхийн төлөө тэмц. Өөрчлөлтийн салхи Монгол орон руу минь айсуй