Dual citizen LLC гэх олон улсын зөвлөх үйлчилгээ, судалгааны байгууллагаас "Global green economy index"-ийг Perception ба Performance үзүүлэлтээр гаргадаг ба 2014 оны сүүлийн буюу 4 дэхь хэвлэлтэд Монгол улс анх удаа хамрагдаж нийт 60 улс орноос сүүл мушгисан байна.
“Даян дэлхийн ногоон эдийн засгийн индекс-2014”-т улс орнуудыг дараах 4 категорийн 18 шалгуур үзүүлэлтээр жагсаасан байна.
1. Манлайлал ба уур амьсгалын өөрчлөлт
· Төрийн тэргүүн
· Хэвлэл мэдээллээр түгээсэн байдал
· Олон улсын форумуудад оролцсон байдал
· Уур амьсгалын өөрчлөлтийн төлөв байдал
2. Үйлдвэрлэлийн салбарууд-Efficiency sectors
· Барилга
· Тээвэр
· Эрчим хүч
· Аялал жуулчлал
3. Зах зээл ба хөрөнгө оруулалт
· Сэргээгдэх эрчим хүчийг дэмжихэд хөрөнгө оруулалт
· Цэвэр технологи, инноваци
· Цэвэр технологи үйлдвэрлэл
· Ногоон хөрөнгө оруулалтыг дэмжих
4. Байгаль орчин ба байгалийн баялаг
· Хөдөө аж ахуй
· Агаарын чанар
· Ус
· Биологийн олон янз байдал, орчин
· Загасны аж ахуй
· Ойн аж ахуй
Тус судалгаанд Монгол улсыг дурдахдаа:
Энэ онд “Даян дэлхийн ногоон эдийн засгийн индекс-2014 (ДДНЭЗИ)” судалгаанд Монгол улс анх удаа хамрагдаж Perception (57/60) ба Performance үзүүлэлтүүдээр (60/60) байр эзэлсэн. Гол шалтгаан нь ДДНЭЗИ-ийн 4 категорийн аль нэгт маш тааруу үр дүн гарсантай холбоотой. Тиймээс Монгол улс олон улсад манлайллаа бий болгох үүднээс НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс гаргасан, ногоон эдийн засгийг дэмжсэн “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл” (PAGE) хөтөлбөр г.м олон улсын санаачлагуудад нэгдэн орох, мөн олон улсад Ногоон эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллах шинэ боломжуудыг судлах шаардлагатай хэмээн тэмдэглэсэн байна.
Tweet