2014 оны тайлант улиралд Хорооны хуралдаанаар 91 компанид банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, 3 ББСБ-ын банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тухай тусгай зөвшөөрлийг бүхэлд нь хүчингүй болгохоор тайлант хугацааны эцэст нийт 351 ББСБ хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр банк бус санхүүгийн ажиллагаа эрхэлж байна. Банк бус санхүүгийн байгууллагуудын 2014 оны гуравдугаар улирлын байдлаар санхүүгийн тайлангийн нэгтгэлийн танилцуулгыг хавсралтаар хүргүүлж байна.
Tweet