Дэлхийн эдийн засгийн форум өөрийн жил бүр эрхлэн гаргадаг Өрсөлдөх чадварын индексийн 2014-2015 оны тайлангийн дүнг 9 дүгээр сарын 3-нд дэлхий даяар танилцуулсан. Өрсөлдөх чадварын индекс нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зэрэглэл бөгөөд тус тайлангийн дүнг улс орнууд анхааралтай авч үзэж өрсөлдөх чадвараа сайжруулах бодлого, үйл ажиллагаандаа тусгаж хэрэгжүүлдэг байна. Манай улс 2005 оноос энэхүү тайланд нэгдэж, өрсөлдөх чадварын түвшингээ дэлхийн 140 гаруй оронтой харьцуулах боломжтой болсон юм. Эрхэм уншигч та эндээс дэлгэрэнгүйг уншина уу.
Tweet