2014 оны 11-р сарын 19-ний байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 0.6 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.4 хувиар буурсан байна.
Махны дундаж үнэ: 2014 оны 11-р сарын 19-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 2.3 хувь, үхрийн ястай махны үнэ 0.5 хувь, үхрийн цул махны үнэ 1.0 хувь, адууны махны үнэ 1.9 хувь, ямааны махны үнэ 5.5 хувиар буурсан байна.
Өмнөх 7 хоногийнхтой харьцуулбал хонины ястай махны үнэ 1.5 хувь, үхрийн ястай махны үнэ 0.2 хувь, бол үхрийн цул махны үнэ 0.5 хувиар өсч, ямааны махны үнэ, адууны махны үнэ өөрчлөлтгүй байна.
2014 оны 11-р сарын 19-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 5850 төгрөг, үхрийн /ястай/ мах 7510 төгрөг, үхрийн цул мах 9585 төгрөг, адууны мах 5390 төгрөг, ямааны мах 5015 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ: 2014 оны 11-р сарын 19-ний байдлаар өмнөх сарынхаас дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 0.9 хувь, 2-р зэргийн савласан гурилын үнэ 1.8 хувиар өсч, 1-р зэргийн гурилын үнэ 0.5 хувиар буурсан бол, дээд гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Харин өмнөх 7 хоногийнхоос гурилын үнэ өөрчлөлтгүй байна.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2014 оны 11-р сарын 19-ний байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас 6.5 хувиар буурсан бол, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2014 оны 11-р сарын 19-ний байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 4.1 хувь, луувангийн үнэ 1.8 хувиар буурч, байцааны үнэ 4.2 хувь, манжингийн үнэ 4.3 хувь, сонгины үнэ 1.3 хувиар өссөн байна.
Өмнөх 7 хоногийнхоос луувангийн үнэ 0.9 хувиар буурсан бол, бусад ногооны үнэ өөрчлөлтгүй байна.
Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2014 оны 11-р сарын 19-ний байдлаар өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 3.2 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 7.3 хувь, задгай сүүний үнэ 12.3 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 2.2 хувиар өсч, савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.4 хувиар буурсан бол, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байлаа.
Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхаас 1.5 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Эх сурвалж: Үндэсний статистик мэдээ