МҮХАҮТанхим, Авентюрин Энтертайнмэнт хамтран
"Үндэсний шилдэг 100 брэнд” төсөлийг танилцуулж байна
Монгол улсад хөдөө аж ахуй, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, гадаад зах зээлд өрсөлдөхүйц үндэсний брэнд бий болгох, тэдгээрийг олон нийтэд таниулан сурталчилах зорилготой “Авентюрин Энтертайнмэнт” - аас санаачилсан “Үндэсний Шилдэг 100 Брэнд” төсөлийг МҮХАҮТанхимаас хамтран явуулж эхлээд байна. Түүнчлэн, Үйлдвэр Хөдөө Аж Ауйн Яам, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Төрийн банк, Монголын Ноосон Бүтээгдэхүүн Үйлдвэрлэгчдийн Холбоо дэмжигчээр, Эрдэнэт хивс ХК ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байна.
“Үндэсний шилдэг 100 брэнд” төсөл нь монголын төр засгаас үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжиж анх удаагаа зохион байгуулагдаж буй үндэсний хэмжээний хамгийн том төсөл нэвтрүүлэг юм. Уг төслийн гол зорилго нь: Үндэсний шилдэг 100 брэндийг монголын дотоод зах зээлд хэрэглэгчдэд хүрч болох бүхий л сувгаар таниулан сурталчилах төдийгүй шилдэг брэнд хэрхэн бий болдогийг хэрэглэгчдэд илүү таниулан цаашдаа дэлхийн зах зээлд үндэснийхээ брэндийг нэвтрүүлэх гарцыг нээж монгол улсын үйлдвэржилтийг хөгжүүлэхэд бидний гол зорилго оршино.
Энэхүү төслийн хүрээнд дараах ажлууд зохион байгуулагдана:
1. Монгол улсад үйл ажиллагаагаа тогтмол явуулж буй шилдэг 10 телевизийн оргил цагуудаар 7 хоног бүр 6 сарын турш цацагдах нэвтрүүлэг хийгдэнэ.
2. Сар тутам хэрэглэгчдэд үнэгүй тараагдах 5000 ширхэг сэтгүүл, нийт 30,000 ширхэг сэтгүүл хэвлэгдэнэ.
3. “Үндэсний шилдэг 100 брэнд” төслийн тусгай вэб сайт, фэйсбүүк пэйж хагас жилийн турш ажиллаж, брэндүүдийн танилцуулга, нэвтрүүлэг, зар сурталчилгаа тогтмол байршина.
4. Монгол улсад брэнд бүтээгдэхүүн бий болгоход тулгарч байгаа чухал асуудлуудыг шийдэхэд чиглэсэн улс төрийн манлайлагч, бизнесийн салбарт тэргүүлэгчид болон брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй ярилцлага нэвтрүүлэг хийх зэрэг томоохон ажлууд зохион байгуулагдана.
5. Төсөлийн үргэлжлэх хугацаа нийт 6 сар бөгөөд, шилдгийн шилдэг брэндийг хэрэглэгчид болон үзэгчдийн хамтаар шалгаруулна.
2014 оны 11 сарын 1 өдрөөс эхлэн 7 хоног бүр монголын шилдэг 12 телевизээр 6 сарын турш цацагдах нэвтрүүлэг нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглан дуу дүрсний өндөр нягтралтайгаар шилдэг баг бүрэлдэхүүн, найруулга, чанарын өндөр түвшинд хийгдэж хэрэглэгчдэд хүрнэ.
Төсөлийн багийн зүгээс, төсөлд оролцож буй брэнд бүтээгдэхүүний оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийгдсэн эсэх тал дээр анхаарал хандуулан, зөвлөгөө өгч ажиллаж байна.
Шилдэг брэнд бүтээгдэхүүнийг сонгохдоо бид хэрэглэгчдийн судалгаа, хамтран ажиллагч байгууллагын санал зэрэгт үндэслэн, сонгон ажиллаж байна. Мөн үндэсний үйлдвэрлэгч та өөрийн бүтээгдэхүүнээ санал болгон танилцуулахыг хүсвэл бидэнтэй холбогдох боломжтой.
Энэхүү төсөл нь монголын төр засгаас үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжихэд чиглэсэн ашгийн бусаар зохион байгуулагдаж буй монголын анхны төсөл хөтөлбөр бөгөөд өөрсдийн брэндийг хэрэглэгчдэд таниулах том боломжийг нээж өгч байгаа юм.
Үүгээр хэрэглэгчдэд брэнд бүтээгдэхүүнээ танилцуулаад зогсохгүй хамтран ажиллагч байгууллагаас тодруулсан шилдэг брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллагын нэр хүндээ бататгаж, монголын үндэсний үйлдвэрлэлийг дэмжигч нийгмийн хариуцлагатай шилдэг байгууллага болох юм.
http://www.mongolchamber.mn/