Юу болоод өнгөрөв өө гэдэг шиг Ардчилсан нам, Засгийн газар, ҮЗХ гэж бужигнах зуур УИХ 2015 оны төсвийг баталлаа.
Өчигдөр парламентаар Монгол Улсын 2015 оны төсвийн төслийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж, төслийг бүхэлд нь батлав.
Хуульд зааснаар Засгийн газар ирэх оны төсвийн хуулийг жил бүрийн аравдугаар сарын 1-нд УИХ-д өргөн мэдүүлж, УИХ жил бүрийн арван нэгдүгээр сарын 15-нд багтаан батлах үүрэг хүлээдэг юм. Энэ өдөртөө багтаах гэж олон нийт байтугай их хурлын гишүүд, эдийн засагчид ч цэгцтэй ойлголт, мэдээлэл авч амжаагүй шахам нөхцөл байдал дунд ирэх оны төсөв УИХ-ын гараар ороод гарав.
Монгол Улсын 2015 төсөвт:
Жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4 их наяд 708 тэрбум 510.1 сая төгрөг,
Жилд зарцуулах төсвийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцсэн/ хэмжээг 5 их наяд 603 тэрбум 277.4 сая төгрөг.
Улсын төсвийн хөрөнгөөр 2015 оны төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 655 тэрбум 417.5 сая төгрөг,
Хөгжлийн банкны эх үүсвэрээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 195 тэрбум 556.8 сая төгрөг,
Төсвийн тогтворжуулалтын санд ирэх оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 34 тэрбум 385.8 сая төгрөг,
Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг шинээр гаргах болон дахин санхүүжүүлэх Засгийн газрын он дамжих үнэт цаас 1 их наяд 815 тэрбум 740.1 сая төгрөг хүртэл,
Засгийн газрын шинээр авах гадаад төслийн зээл 277 тэрбум 460.6 сая төгрөг,
Орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ 160 тэрбум 322.1 сая төгрөг,
Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлэх орлогын хэмжээг 15 тэрбум 410.5 сая төгрөг
Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн хэмжээг 201 тэрбум 962.2 сая төгрөг байхаар тус тус тусгажээ.
Төрийн өндөр дээд албан тушаалтнуудын ирэх онд зарцуулах хөрөнгийн багц:
-УИХ-ын дарга 27 тэрбум
-Үндсэн хуулийн цэцийн дарга 722.4 сая
-Улсын дээд шүүхийн дарга 3.9 тэрбум
-Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга 54.8 тэрбум
-Хүний эрхийн үндэсний комиссын дарга 849.5 сая
-Улсын ерөнхий прокурор 20.3 тэрбум
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга 2.2 тэрбум
-Ерөнхий аудитор 8.5 тэрбум
-Авилгатай тэмцэх газрын дарга 9.9 тэрбум
-Санхүүгийн зохицуулах хорооны дарга 3.6 тэрбум
-Төрийн албаны зөвлөлийн дарга 630.7 сая
-Үндэсний статистикийн хорооны дарга 8.6 тэрбум
-Сонгуулийн ерөнхий хороо 905.2 сая
-Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга 683.4 сая
-Монгол Улсын Ерөнхий сайд 86.5 тэрбум
-Шадар сайд 113.7 тэрбум
-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга 22.847 тэрбум
-Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд 80.467 тэрбум
-Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайд 56.522 тэрбум
-Сангийн сайд 2.9 их наяд
-Хууль зүйн сайд 425.307 тэрбум
-Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд 324.3 тэрбум
-Батлан хамгаалахын сайд 201.345 тэрбум
-Боловсрол, шинжлэх ухааны сайд 1.9 их наяд
-Соёл спорт аялал жуулчлалын сайд 224 тэрбум
-Уул уурхай, эрчим хүчний сайд 98.334 тэрбум
-Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд 167.8 тэрбум
-Хөдөлмөрийн сайд 410.859 тэрбум
-Хүн амын хөгжил, нийгмийн 409.50 тэрбум
-Эрүүл мэндийн сайд 606.1 тэрбум төгрөг байхаар тус бүр баталлаа.
http://economy.news.mn Б.Энх