Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 153.0 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2014 оны эхний 8 сарын байдлаар 3,798.0 тэрбум төгрөг, нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 3,951.0 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 153.0 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь төлөвлөсөн хэмжээний 18.3 хувьтай тэнцэж байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 3,798.0 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 10.0 хувиар буюу 347.8 тэрбум төгрөгөөр өсч, харин төлөвлөсөн хэмжээнээс 623.4 тэрбум төгрөгөөр буюу 14.1 хувиар дутуу төвлөрсөн гүйцэтгэлтэй гарчээ. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын 51.0 хувь нь улсын төсөв, 27.0 хувь нь орон нутгийн төсөв, 17.0 хувь нь нийгмийн даатгалын сан, 5.0 хувь нь хүний хөгжил сангийн орлогоос тус тус бүрдэж байна
Дэлгэрэнгүйг хавсралт файлаас татаж харна уу!