УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Мьянмарын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ү Вин Мра тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Энэхүү уулзалтад УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны дарга А.Дашдэлэг нар байлцсан бөгөөд 2000 онд батлагдсан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах болсон талаар танилцуулж, харилцан санал солилцов.
Мьянмарын Хүний эрхийн Үндэсний Комисс нь 2011 оны есдүгээр сарын 5-нд Мьянмарын Нэгдсэн Ард Улсын Засгийн газрын 34 тоот тогтоолоор байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар олон үндэстний төлөөлөл болсон 15 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна