Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим Азийн худалдааг дэмжих форумын тэргүүнүүдийн 27-р ээлжит хуралдааныг Төрийн ордны Б танхимд зохион байгуулж байна. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож төлөөлөгчдөд хандан үг хэлж баяр хүргээд, хуралдааны ажиллагаанд амжилт хүслээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын дарга С.Дэмбэрэл нээж үг хэлсэн юм. Азийн Худалдааг Дэмжих Форум нь 1987 онд таван гишүүнтэйгээр харилцан мэдээлэл солилцох хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар бүс нутгийн худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоор байгуулагдаж байсан бол өнөөдрийн байдлаар Азийн 24 орны худалдааг дэмжих байгууллагыг эгнээндээ нэгтгэж,жил бүр тэргүүнүүдийн уулзалтыг зохион байгуулж байна. Энэхүү уулзалтаар худалдааг дэмжих байгууллагуудын өмнө тулгарч байгаа асуудлууд, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийн үр дүн болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан санал бодлоо солилцдог уламжлалтай.
Энэ удаагийн хуралдаан “Худалдааг хөнгөвчлөх, гадаадын шууд хөрөнгө оруулалт болон “Ногоон бизнес”-ийг дэмжин хөгжүүлэхэд Худалдааг дэмжих байгууллагын үүрэг оролцоо” сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд 19 орны 50 гаруй төлөөлөгчид оролцож байгаа юм
Tweet