TIME.MN сайтын мэдээлэлээс:
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл анх удаа цэцэрлэгийн зүг зээ хүүгээ хөтлөн гарчээ. Ангийнхантайгаа адил халдашгүй эрх бүхий парламентийн гишүүн маань зээ хүүгээ “Гэрийн-Төр”-ийн хамгаалтад байдаг эрх танхи нэгэн болохыг хүлээн зөвшөөрч байна.
Ер нь олны танил эрхмүүд тэр тусмаа урлаг соёлын одод энэ өдөр сургууль, цэцэрлэгт хүүхдээ хүргэж өгөх нь фото дуранд үлддэг. Харин улстөрч эрхмүүдийн хувьд аль нэг сургууль дээр үг хэлж, хонх дуугаргаж, албаны юм ярьж харагддагаас биш ач, зээгээ эрдмийн өргөөнд оруулж өгдөг нь тийм ч түгээмэл биш байх аа.