УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлах ёстой гэдэг хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлээд байгаа билээ. Гишүүд ч уриалгыг дэмжиж байгаа бөгөөд энэхүү хүсэлтийг нь дэмжиж байна гэдгээ мэдэгдсэн юм.
Тэгвэл, УИХ-ын гишүүд ангийн нөхөддөө мөн уриалга гаргаж эхэлжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Зоригт, С.Дэмбэрэл нар гишүүдэд хандан уриалга гаргажээ.
Эдийн засаг хямралтай байгаа энэ үед ээлжит бус чуулган хийж гарц эрэлхийлж, ажилдаа орохыг гишүүдээс уриалжээ.