УИХ-ын нэгдсэн чуулган завсарлаад багагүй хугацаа өнгөрч байна. Засгийн газар хариуцлагагүй ажиллаж улс орны эдийн засаг хүндрэлд орсон хэмээн үзсэн зарим нам бүлгүүд УИХ-ын чуулганыг ээлжит бусаар хуралдуулах санал өмнө нь гаргаж байсан.
Харин энэ удаад УИХ-ын гишүүн М.Зоригт, С.Дэмбэрэл нар УИХ-ын чуулганыг яаралтай хуралдаж эдийн засгийн байдлыг сайжруулах шийдвэр гаргахыг шаарджээ. Гишүүд өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод дараах уриалгыг 2014 оны 08 сарын 13-нд гаргаж, УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүлсэн байна.