МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ,
УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭРХЭМ ГИШҮҮДЭЭ,
Уриалга хүргүүлэх нь
Өнөөгийн байдлаар валютын ханшийн өсөлт, инфляцийн түвшин манай улсын нийгэм эдийн засагт тэр дундаа ард иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлөх нь улам бүр нэмэгдсээр эдийн засгийн хямралт байдал, амьжиргааны түвшиний хямралд орлоо. Энэхүү хямралт үед Улсын их хурлын нэгдсэн чуулган завсарлаад байж хэрхэвч таарахгүй юм. Хэдийгээр хуулийн дагуух хугацаанд завсарлаад байгаа ч 2014 оны эхний хагас жилийн статистикийн үзүүлэлт зэрэгцүүлсэн үнээр ДНБ-ий өсөлт 5,3 хувьтай гарсан нь Улсын их хурал, Засгийн газар ирэх саруудад онцгой хариуцлагатай ажиллах цаг үе ирсэн гэдгийг харуулж байна.
Та биднийг Намрын ээлжит чуулганы хугацааг хүлээлгүй ажилдаа орж шаардлагатай хууль тогтоомжийг шуурхай хэлэлцэж, улс төр, эдийн засгийн оновчтой шийдвэр гаргахыг ард иргэд хүлээж байна.
Иймд валютын ханшийн удирдлагыг хангах, эдийн засгийн хүндрэл, хямралаас сэргийлэх талаар Улсын их хурлын ээлжит бус чуулганыг яаралтай зарлан хуралдуулах нь зүтэй хэмээн үзэж, уриалж байна. Сонгогч иргэд Улсын их хурал хуралдаж эдийн засгийн байдлыг сайжируулах шийдэл гаргана гэдэгт итгэж хүлээсээр байна.
Хүндэтгэсэн,
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН С.ДЭМБЭРЭЛ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН М.ЗОРИГТ