demberels@parliament.mn   51 261503

Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1691
НОГООН ХӨГЖЛИЙН ДУНД ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨР
 
 
 
НЭГ. Хөтөлбөрийн чиглэл, зорилго
 
1.1. Хөтөлбөрийн үндэслэл
 
            Монгол Улсын ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх Засгийн газар, хувийн  хэвшил, иргэн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны зорилт,  чиглэлийг энэхүү хөтөлбөрт тусгасан болно.  Энэхүү хөтөлбөрийг 2020 он хүртэл хэрэгжүүлнэ.
 
 
1.2. Хөтөлбөрийн үндсэн зорилгууд 
УУР АМЬСГАЛД ЗОХИЦСОН ХӨГЖИЛ
Нэгдүгээр зорилго. Уур амьсгалын өөрчлөлтөд эдийн засаг, нийгмийн хөгжлийг нийцүүлж, дасан зохицох чадавхийг бүрдүүлнэ.
 
Хоёрдугаар зорилго. Экосистемийн тогтвортой байдлыг хадгалж, байгаль орчны бохирдол, доройтлыг хязгаарлан, байгалийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглахад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шинэ тогтолцоог нэвтрүүлж, иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах нөхцөлийг хангана.
 
НОГООН ЭДИЙН ЗАСАГ БА САНХҮҮЖИЛТ
Гуравдугаар зорилго. Төрийн болон хувийн хэвшлийн ногоон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ногоон зээл, санхүүжилт, урамшууллын механизмыг нэвтрүүлнэ.
 
 Дөрөвдүгээр зорилго. Нөөцийн хэрэглээг илүү үр ашигтай болгож, бохирдол, хаягдал багатай үйлдвэрлэлийг дэмжиж, нэгж бүтээгдэхүүнд ногдох түүхий эд материалын болон эрчим хүчний зарцуулалтыг бууруулж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж, мэдлэгт суурилсан олон тулгуурт ногоон эдийн засгийг хөгжүүлнэ.
 
АЖИЛ, ОРЛОГОТОЙ АРД ИРГЭД БҮХИЙ ТЭГШ НИЙГЭМ
Тавдугаар зорилго. Иргэдийн ногоон ажлын байр эрхлэлтийг дэмжин, нийгмийн баялгийн тэгш хуваарилалтаар амьдралын чанарыг сайжруулж, ядуурлыг эрс бууруулна.  
 
СОЁЛ БА ӨВ
Зургадугаар зорилго. Уламжлалт мэдлэг, аж төрөх ёс, соёлын үнэт зүйлсийг хадгалж хамгаалахын зэрэгцээ боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологи, инновацийг ногоон хөгжлийн хурдасгуур болгоно.
Долдугаар зорилго. Хүн амын нутагшил, суурьшлыг бүс нутгийн байгалийн нөөц баялаг, даац чадавхид нийцүүлж, нийслэлийн хүн амын төвлөрлийг багасгах зорилгоор шинэ суурьшлын төв болон дагуул ногоон хотуудыг байгуулан, аймгийн төвүүдийг ногоон дэд бүтэц бүхий “ногоон” хот болгож хөгжүүлнэ.
 
ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗАСАГЛАЛ
Наймдугаар зорилго. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд бүх шатны төр, засгийн байгууллагын удирдлагын манлайллыг дээшлүүлэх, салбар хоорондын уялдаа, зохицуулалтыг сайжруулж, ил тод, хариуцлагатай, хяналттай засаглалыг төлөвшүүлнэ.
 
ХОЁР.  Хөтөлбөрийн зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл
 
Хөтөлбөрийн зорилтуудад хүрэхийн тулд дараахь үйл ажиллагаа явуулна.
   Стратегийн НЭГДҮГЭЭР зорилгыг дараахь  зорилтуудаар дамжуулан хэрэгжүүлнэ:
2.1. Байгаль, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох заяамал болон олдмол  чадамж, бүтээмэл чадавхид тулгуурлан гадаад орчны дарамтаас учрах эрсдэлийг бууруулж амьдралын ээлтэй  орчин  үүсгэнэ.
 
Үйл ажиллагааны  чиглэл
2.1.1. Уур амьсгалын өөрчлөлтийн  чиг хандлагад  нийцүүлэн улс орны  бүсчилсэн хөгжлийн бодлогыг нарийвчилж Монгол орны экосистемийн сүлжээний ачаалал   даах   чадавхийг  сэргээн   бэхжүүлнэ;
2.1.2. Уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон мал аж ахуйн хөгжил,  менежментийн уян  хатан  бодлогыг  хотжилт дагасан эрэлт хэрэгцээ, ашиг орлого, түүнчлэн  хүнсний аюулгүй байдал, удмын сан  зэрэг  тал бүрийн шаардлага, шалгууруудыг   тэнцвэржүүлэн боловсруулж хэрэгжүүлнэ;
2.1.3. Хуурайшилттай нөхцөлд зохицсон ус хэмнэх, хөрс хамгаалах  арга технологи  бүхий усалгаатай газар тариаланг тухайн газар нутгийн экосистемийн  суурь зүй тогтлыг   хөндөхгүйгээр   өргөжүүлнэ;
2.1.4.  Гол, горхийн үерлэлт, бороо, цасны   газарт  шингэхгүй уурших  илүүдэл ус, мөстлийн хайлалтаас бий болох усны нөөцийг хуримтлуулах хөв, усан сан байгуулах ажлыг өргөжүүлнэ. Хот, сууринд үерийн хамгаалалтын далан, суваг, инженерийн барилга байгууламжийг өргөжүүлнэ;
2.1.5. Агаар мандлын гаралтай гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлж  энэ төрлийн аюулт үзэгдлээс  учрах хохирлыг 2010 оны түвшингээс  30  хувиар  бууруулна.
 
2.2. Даяаршил, байгаль болон нийгмийн гаралтай хүчин зүйлсийн хавсарсан дарамтыг бүрэн шингээж эерэг эргэх холбоо үүсгэх төгөлдөржсөн тогтолцоо бий  болгоно.
 
Үйл ажиллагааны  чиглэл:
2.2.1. Дасан зохицох арга хэмжээний хувилбар, тэдгээрийн өртөг зардал-үр ашгийн тооцоог эдийн засгийн салбар тус бүрээр гарган, нийгмийн хөгжлийн чиг  баримжаанд  тусгаж, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх шинэчилсэн  загварт  шилжин уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах,  дасан зохицох үндэсний чадавхийг бэхжүүлнэ;
2.2.2. Монгол  орны экосистемийн  сүлжээний  унаган болон үүсмэл бүтцийн оновчтой   харьцааг  тогтоож  даян дэлхийн  уур амьсгалын  савлагаа, даялалаас   үүдсэн дарамтыг  шингээх   чадавхийг  төлөвшүүлнэ;
2.2.3. Уур амьсгалын нөөцийн хүрээг тэлж агаарын хүчтэй урсгал, халуун хүйтэн  зэрэг сөрөг хүчин  зүйлийг эерэг  болгон  ашиглах уламжлалт аргыг орчин үеийн технологитой  оновчтой  хослуулан сөрж  гарах,  зохицон дасах чадавхийг  шат дараатайгаар  бэхжүүлнэ;
2.2.4. Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, дасан зохицох чадвартай ургамал, амьтны төрөл зүйлийн судалгаа, хяналтыг  тогтмолжуулж  удмын санг хамгаалан тусгай хамгаалалттай газрыг түшиглэн биогеоценозийн ажиглалт, мониторингийн сүлжээг байгуулж эхэлнэ;
2.2.5. Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээг түшиглүүлэн мөстөл, цэвдэг, цөлжилтийн мониторингийн сүлжээ байгуулах,  гадаргын болон гүний усны мониторингийн сүлжээг шинэчлэн, өргөтгөнө;
2.2.6. Дулааралтын улмаас шинээр гарч болзошгүй өвчин дамжуулагч шумуул, хачиг, хортон шавж, мэрэгчдийн мониторингийн сүлжээ бий болгон уур амьсгалын өөрчлөлтөөс хүний бие махбодь, эрүүл мэнд, сэтгэл санаанд учирч болох аюул, эрсдэлийг эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээний үр дүнг дээшлүүлнэ.
 
Стратегийн ХОЁРДУГААР зорилгыг дараахь зорилтуудаар дамжуулан хэрэгжүүлнэ:
2.3. Байгалийн унаган төрх, экосистемийн тогтвортой байдлыг хадгалах, нэн ховор, ховор амьтан, ургамлын үндсэн тархац нутгийн 70-аас доошгүй хувь, ойн сан, томоохон мөрний урсац бүрэлдэх эхийн 60-аас доошгүй хувийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулж 2020 онд нийт нутаг дэвсгэрийн 25 -аас доошгүй хувьд хүргэж, хамгаалалтыг сайжруулна. 
 
Үйл ажиллагааны чиглэл :
2.3.1.Тусгай хамгаалалттай нутгийн экосистемийн үйлчилгээний үнэ цэнэ, үнэлгээнд үндэслэн тогтвортой санхүүжилтийн эрх зүй, эдийн засгийн орчинг шинэчилэн, хамгаалалтын менежментийг төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын хамтын оролцоонд тулгуурлан хөгжүүлнэ;
2.3.2. Монгол орны байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой газар, эмзэг экосистем, түүх, соёлын үнэт өв бүхий бүс нутгийг дэлхийн шим мандлын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулах ажлын цар хүрээг өргөжүүлнэ;
2.3.3. Томоохон мөрний урсац бүрэлдэх эхийн 60-аас доошгүй хувийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулна.
 
 
2.4. Уур амьсгалын өөрчлөлтийн  чиг хандлагад  нийцүүлэн улс орны  бүсчилсэн хөгжлийн бодлогыг тодорхойлж, экологийн эмзэг болон байгаль, түүх, соёлын өв газар нутагт уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн аливаа үйл ажиллагаа эрхлэхийг хориглон, ногоон хөгжлийн жишиг нутаг болгон тогтвортой аялал жуулчлал, экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэл бүхий хөдөө аж ахуйг түлхүү хөгжүүлнэ.
 
Үйл ажиллагааны чиглэл:
2.4.1. “Үндэсний байгаль соёлын өв газар нутаг”-ийг тодорхойлон, уул уурхай эрхлэхгүй, ногоон хөгжлийн жишиг нутаг болгон аялал жуулчлал, тогтвортой хөдөө аж ахуй, экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлнэ;
2.4.2. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг үндэсний “Үндэсний байгаль соёлын өв газар нутаг”-ийн цөм  болгон хамгаалж, дэлхийн байгаль түүх, соёл, иргэншлийн өвийн сүлжээний бүрэлдэхүүн хэсэг болгон алдаршуулна.
 
 
2.5. Оршин суугчид, нутгийн иргэдийн оролцоо бүхий төлөвлөлтийг хэрэгжүүлэх, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үндсэн дээр газрын доройтлыг бууруулах тогтвортой менежментийг нэвтрүүлнэ.
 
Үйл ажиллагааны чиглэл:
2.5.1.Элэгдэл, эвдрэлд хүчтэй орсон, бохирдолд өртсөн газрыг нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлж, эзэнгүй орхигдсон эвдэрсэн газрын 70-аас доошгүй хувийг нөхөн сэргээхэд төр, хувийн хэвшлийн  үйл ажиллагааг чиглүүлнэ;
2.5.2.Хадлан, тариалангийн талбай, бэлчээрийн газрыг иргэдийн нөхөрлөл, хоршоонд урт хугацаагаар эзэмшүүлэх эрх зүйн үндсийг боловсронгуй болгон  бэлчээрийн хэт талхлагдсан талбайг малын хөлөөс дэс дараатайгаар чөлөөлж, байгалийн аясаар нөхөн сэргэх нөхцлийг ханган, таримал болон тордож сайжруулсан талбайн хэмжээг жилд 5000-аас доошгүй  га-д хүргэнэ;
2.5.3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшлийн газар дээрээ өөрийн өмч хөрөнгөөр тарьж ургуулсан ой, ургамал, өсгөн үржүүлсэн ан амьтныг  эзэмшүүлэх замаар иргэдийн хөрөнгө оруулалтыг татна;
2.5.4.Иргэд, оршин суугчдын санал, оролцоог ханган байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг тооцсны үндсэнд  газар ашиглах төлөвлөлтийн үйл ажиллагааг явуулна;
2.5.5.Цөлжиж доройтсон газар нутгийг хөгжлийн таатай орчин болгох санал санаачилга, хөрөнгө оруулалтыг дэмжинэ;
2.5.6.Хөрс хамгаалах үржил шимийг хадгалах сайжруулах агротехнологийг нэвтрүүлж, атаршсан талбайг нөхөн сэргээхад аж ахуйн нэгжийн үүрэг, оролцоог нэмэгдүүлнэ.
 
2.6. Экосистемийн үйлчилгээний үнэ цэнэ, ач холбогдлыг тооцсоны үндсэн дээр түүний нийгэм, эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг тогтвортой хадгалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалахад төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.
 
Үйл ажиллагааны чиглэл:
2.6.1. Экосистемийн үйлчилгээний үнэ цэнийг тогтоож, сурталчлах, байгалийн бүх төрлийн баялгийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээ, байгалийн нөөцийг үр ашигтай ашиглалт, хэрэглээг дэмжин, байгалийн нөөцийн хууль бус ашиглалтыг таслан зогсоох эдийн засгийн хөшүүргийг бүрдүүлнэ;
2.6.2. Нутгийн иргэд байгалийн нөөцийг дундаа хариуцан хамгаалж, нөхөн сэргээж, тогтвортой ашиглах, түүнээс бий болсон нийгэм, эдийн засгийн ашиг тусыг ил тод, шударгаар, адил тэнцүү хуваарилах ажлыг эрчимжүүлнэ;
2.6.3. Байгаль орчинд учруулж болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэх тогтолцоог боловсронгуй болгон, байгалийн баялгаас олж буй ашиг, орлогын тодорхой хувь болон учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг нэгдсэн санд  хуримтлуулан тухайн нөөцийг нөхөн сэргээх, байгаль орчны бохирдол, доройтлыг арилгахад зарцуулна.
 
2.7.  Биологийн олон янз байдлыг хамгаалж, түүний иж бүрдлийг зохистой ашиглан, нөхөн сэргээж, хомсдолоос сэргийлнэ.
 
Үйл ажиллагааны чиглэл:
2.7.1. Нэн ховор, ховор, устах аюулд орсон болон устаж болзошгүй амьтан, ургамлын нөөцийг хамгаалах, зориудаар өсгөн үржүүлэх, удмын санг хадгалах замаар хомсдлыг хязгаарлан зогсоох ажлын үр дүнг сайжруулна;
            2.7.2. Ургамлын нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглахад биотехнологийн ололтыг нэвтрүүлнэ;
            2.7.3. Амьтны аймгийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, ховордсон амьтдыг  сэргээн нутагшуулах нөхцлийг бүрдүүлэн устах аюулд орж байгаа зүйлийн амьдрах орчныг сайжруулна.
 
2.8. Генийн нөөцийг зохистой ашиглах, түүний ашиглалтаас хүртэх үр өгөөжийг дээшлүүлэн, хувиргасан амьд организмын хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.
 
Үйл ажиллагааны чиглэл:
2.8.1. Генетикийн аргаар хувиргасан амьд организмыг гарган авах, тэдгээрийг ашиглах, улсын хилээр нэвтрүүлэх, тээвэрлэх үйл ажиллагааг хянаж, эрсдлийн үнэлгээ хийж олон нийтийг бодит мэдээллээр хангана;
2.8.2. Генийн нөөцийг хамгаалах, хадгалах, ашиглах эрхзүйн үндсийг бий болгон генийн нөөцийг хамгаалж, хадгалах, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашигласнаас хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлнэ.
 
2.9. Ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлж,  нүүрсхүчлийн хийн шингээлтийг нэмэгдүүлнэ.
 
Үйл ажиллагааны чиглэл:
             2.9.1. Байгалийн ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж, ой болон бэлчээрийн хөнөөлт шавьж, мэрэгчидтэй тэмцэх ажилд байгаль орчинд халгүй биологийн аргыг нэвтрүүлж, тархалтын голомтын цар хүрээг жилд 5000-аас доошгүй га-аар бууруулна;
2.9.2. Хууль бус мод бэлтгэлийг зогсоох зах зээлийн арга механизмыг боловсронгуй болгон ойн нөөцийн хомсдлыг бууруулах, төв, суурин газарт модыг түлшинд хэрэглэхийг хязгаарлах, мод орлох бүтээгдэхүүн, технологийг дэмжих, ойжуулах, ойг нөхөн сэргээх болон ногоон байгууламжийн хэмжээг  нэмэгдүүлэх, жимс жимсгэний тариалалтыг нэмэгдүүлэх замаар Монгол орны ойн санг өмнөх зууны дунд үеийн  түвшинд хүргэнэ;
2.9.3. Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хяналт хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлэн, түймэр гаралтыг 60-аас доошгүй хувиар бууруулна;
2.9.4. Сор шилмэл мод, загны үр, тарьц, суулгац үржүүлэх төвүүдийг бүс бүрт байгуулж, уул уурхай, хот суурин, экологийн онцгой ач холбогдолтой газрыг ойжуулан, ургамалжуулах ажлыг эрчимжүүлэхэд бүх талын үүрэг, оролцоог хангаж, жилд улсын төсвөөр 10000 га-гаас доошгүй талбайг ойжуулан, ургуулна.
 
2.10. Усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлэн нийт хүн амын 90-ээс доошгүй хувийг эрүүл ахуйн шаардлага хангасан усаар ханган, сайжруулсан ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг 80 хувиас доошгүй хувиар нэмэгдүүлж, ахуйн хаягдал/саарал усыг эргүүлэн ашиглана. 
 
Үйл ажиллагааны чиглэл:
            2.10.1.  Эрүүл ахуйн шаардлага хангасан усан хангамжийн сүлжээний аюулгүй байдлыг хангах, өргөжүүлэхэд  улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, эх үүсвэрийн хамгаалалтын дэглэмийг хатуу мөрдүүлэхэд нутгийн иргэдийн оролцоотой, экосистемд түшиглэн дасан зохицох сав газрын удирдлагыг  хэрэгжүүлнэ;
2.10.2. Сав газрын менежментийн тогтолцоог бэхжүүлж, тухайн сав газрын хэмжээнд экосистемийн тогтвортой байдлыг алдагдуулахгүйгээр ашиглах боломжтой гадаргын болон газрын доорх усны нөөцийг тогтоож, ашиглалтыг тогтоосон хэмжээнд нь хатуу барина;
            2.10.3. Зуслан, амралт, сувилал, аялал жуулчлалын газруудад ус хангамж, ариун цэврийн байгууламжийн дэд бүтцийн нэгдсэн төлөвлөлтгүйгээр үйл ажиллагаа явуулахыг  зогсооно.
 
 
2.11. Хүнсний бус үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорхи усны ашиглалтыг хязгаарлан, үйлдвэрлэл, үйлчилгээнээс гарах хаягдал усыг стандартын түвшинд хүртэл цэвэрлэх, 60-аас доошгүй хувийг эргүүлэн ашиглах технологийг нэвтрүүлэх аж ахуйн нэгжийн  үүрэг, хариуцлагыг өндөржүүлнэ.
 
Үйл ажиллагааны чиглэл:
             2.11.1. Үйлдвэрийн бохир ус цэвэрлэх анхан шатны байгууламжийн ашиглалт, үр дүнг дээшлүүлэн, ус бохирдуулах цэгэн эх үүсвэр дэх хяналтыг сайжруулан, хот суурингийн хаягдал  усыг стандартын түвшинд хүртэл цэвэрлэнэ;
2.11.2. Үйлдвэрлэл үйлчилгээнд байгаль орчны аудитын тогтолцоог нэвтрүүлж, усыг хэмнэх, саарал усыг дахин ашиглах техник, технологийн  хэрэглээг нэмэгдүүлнэ.
2.12. Томоохон голд урсацын тохируулга хийн, хуримтлуулан ашиглах усны нөөцийн олон зориулалттай цогцолборыг байгуулж, говь, хээрийн хүн ам, үйлдвэрлэлийн усан хангамжийг сайжруулна.
Үйл ажиллагааны чиглэл:
             2.12.1. Уул уурхайн хяналтын цооногууд, нийслэл, аймгийн төвийн ус хангамжийн дэвсгэр талбайг хамарсан газрын доорхи усны хяналт шинжилгээний сүлжээг өргөжүүлж, усны нөөцийн ашиглалт, бохирдолтод байнгын хяналт  тавьдаг болно;  
            2.12.2.Урсацын тохируулга хийж гадаргын усыг ашиглах төслүүдийг төр хувийн хэвшлийн оролцоотойгоор хэрэгжүүлнэ;
            2.12.3.Хурын усыг хуримтлуулан усан сан, хөв цөөрөм байгуулан хөдөө аж ахуйн ус хэрэглээнд ашиглана..
Стратегийн ГУРАВДУГААР зорилгыг дараахь зорилтуудаар дамжуулан хэрэгжүүлнэ:
2.13. Дотоодын нийт бүтээгдэхүүний 2-оос доошгүй хувийг жил бүр ногоон хөгжилд зарцуулж, эдийн засгийн салбаруудын нүүрстөрөгчийн бүтээмжийг дээшлүүлэх, байгалийн нөөц ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэх ногоон хөрөнгө оруулалтыг өсгөнө.
 
Үйл ажиллагааны чиглэл:
2.13.1. Улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгийг байгалийн нөөцийн хэмнэлттэй, хаягдал багатай, экологийн цэвэр эцсийн бүтээгдэхүүн, түүхий эдийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглүүлэн, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний 20-иос доошгүй хувийг 2020 онд “Ногоон худалдан авалт”-ад хамруулан дэмжих ажлыг үе шаттайгаар эхлүүлнэ;
2.13.2. Нүүрстөрөгчийн ялгарал багатай дэвшилтэд технологийг, эдийн засгийн голлох салбаруудад нэвтрүүлж, эрчим хүчний салбарын нүүрстөрөгчийн бүтээмжийг 2030 онд 3 дахин ихэсгэнэ;
2.13.3. Байгаль орчинд халтай бараа, ажил үйлчилгээний санхүүжилтийг хязгаарлан арилгана;
2.13.4. Ногоон бараа, ажил, үйлчилгээний урсгал зардлын хэмнэлтийг тооцон эхний худалдан авалтын үнэд  хөнгөлөлт үзүүлнэ;
2.13.5. Тендерийн үйл ажиллагааг бараа бүтээгдэхүүн бүрд бус  цогц ажил үйлчилгээнд  шилжүүлнэ.
2.14. Ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжих санхүү, урамшууллын механизмыг бүрдүүлж, байгаль орчинд ээлтэй хэрэглээ, үйлдвэрлэлийн зөв бүтцийг бий болгох ногоон татвар, санхүүжилтийн  шинэлэг орчинг бүрдүүлэн, байгалийн нөөцийн үр ашигтай ашиглалт, хэрэглээг дэмжин, байгалийн нөөцийн хууль бус ашиглалтыг таслан зогсоох эдийн засгийн хөшүүргийг бүрдүүлнэ.
 Үйл ажиллагааны чиглэл:
2.14.1. Ногоон татвар системийг бий болгож, байгаль орчинд халтай бүтээгдэхүүн үйлчилгээний импорт, хэрэглээг багасгахад чиглүүлэн, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын эрчим хүч, усыг хэмнэх, зохистой хэрэглээг нэвтрүүлэх үйл ажиллагааг урамшуулах ногоон татаас, эдийн засгийн арга хөшүүргийг боловсронгуй болгоно;
2.14.2. Аж ахуйн нэгжийн албан татварын зорилтыг нүүрстөрөгчийн ялгаралт болон хог хаягдал, бохирдол ихтэй салбар, үйлдвэрлэл, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд ногдуулахад  чиглүүлэн татварын бүтцэд шинэчлэл хийх, эрчим хүчний үйлдвэрлэл ба ашиглалтын байгаль орчны нөлөөг тооцож, нүүрстөрөгч болон хүлэмжийн хийн ялгаралтын татварыг бий болгон, нэвтрүүлнэ;
2.14.3. Экосистемийн үйлчилгээний төлбөрийн схемийг нэвтрүүлнэ;
2.14.3. Байгаль орчныг хамгаалахад “Итгэмжлэгдсэн сан”, “Байгаль орчны өрийн солилцоо” зэрэг улс орнууд, олон улсын байгууллагын санхүүжилтийн  механизмыг дайчилж, “Үндэсний байгаль орчны нэгдсэн сан” бүрдүүлэн ногоон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ;
2.14.4.Байгалийн нөөц ашигласны болон бохирдуулсны төлбөрийг зөвхөн байгаль орчинд нь эргүүлэн зарцуулах бодлогыг эрчимжүүлж, нөөц ашигласны төлбөрийн орлого багатай хүн амд тусч байгаа хүндрэлийг багасгах, тансаг хэрэглээний татвар, төлбөрийг нэмэгдүүлэх бодлогын чиглэл баримтална; 
2.14.5. Нарны зай ашиглаж барьсан барилгад үл хөдлөх хөрөнгийн татварын хөнгөлөлт үзүүлэх;
2.14.6. Сэргээгдэх эрчим хүчний байгууламж барих газрын зөвшөөрөл олгох аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгоно.
 
2.15. Олон улсын худалдааны гэрээ, хэлэлцээрт ногоон хөгжлийн зарчмыг тусган бага нүүрстөрөгч бүхий, эрчим хүчний үр ашигтай технологийн худалдааг дэмжинэ.
 
2.15.1. Байгаль орчинд ээлтэй бараа, технологи дамжуулалт, мэдээлэл солилцох, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх олон талт худалдааны хэлэлцээр, зохицуулалтыг боловсронгуй болгоно;
2.15.2. Байгаль орчинд ээлтэй бараа, үйлчилгээ/ сэргээгдэх эрчим хүч/-ний харилцан солилцоог нэмэгдүүлэн, нөөцийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн боломжийг нээж, ажлын байрыг нэмэгдүүлнэ;
2.15.3. Худалдааг чөлөөлсний үр нөлөөг судлан зохицуулах үндэсний байгууллага, дэд бүтцийг чадавхижуулна.
 
2.16. Банк санхүүгийн байгууллагын ногоон зээл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бохирдуулагчийн хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгож,  аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчин, нийгмийн хариуцлагыг өндөржүүлнэ.
 
Үйл ажиллагааны чиглэл:
2.16.1. Ногоон бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл, татварын хөнгөлөлт, урамшууллын тогтолцоог бий болгох банк, санхүү, ногоон зээлийн тогтолцоонд шинэчлэлт хийх, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулна;  
           2.16.2. Байгаль орчинд халтай үйл ажиллагаанд зээл, санхүүжилт олгосон байгууллагыг “Бохирдуулагч нь төлөх” тогтолцоонд хамруулна;
           2.16.3. Ногоон худалдан авалтанд зориулж ногоон кредит картыг аливаа бүтээгдэхүүний худалдан авалтад нэвтрүүлнэ;
 
Стратегийн ДӨРӨВДҮГЭЭР зорилгыг дараахь зорилтуудаар дамжуулан хэрэгжүүлнэ:
2.17. Эрчим хүчний суурьлагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг  2020 он гэхэд 20 хувьд хүргэх замаар нэгж дотоодын нийт бүтээгдэхүүнд ноогдох хүлэмжийн хийн ялгаралтыг 2006 оны түвшинд 9,77 кг СО2-экв/ам.доллар байгааг 2020 онд 2 дахин бууруулж улмаар  нүүрстөрөгч бага  эдийн засагт шилжих нөхцлийг бүрдүүлнэ.
 
Үйл ажиллагааны чиглэл:
2.17.1.Бүх нийтийг эрчим хүчээр хангах зорилгоор говийн бүсэд нар, салхины эрчим хүчийг ашиглан өндөр хүчин чадалтай  түлш эрчим хүчний  цогцолбор байгуулах судалгаа хийж, хөдөөгийн айл өрхийн хэрэгцээ болон хүнс, хөдөө аж ахуйн зориулалтаар 100 ваттаас доошгүй хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний цахилгаан үүсгүүрийн ашиглалтыг  хөдөөгийн нийт хэрэглэгчдийн 2020 онд 70%-д хүргэн нэмэгдүүлнэ;
2.17.2.Сэргээгдэх эрчим хүчний сангийн хөрөнгийг бүрдүүлж ус, салхи, нарны  эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээг өргөжүүлэх,  эрчим хүчний нэгдсэн системд холбогдоогүй сумын төв, суурин, хилийн застав, аялал жуулчлалын баазыг сэргээгдэх  эрчим хүчээр хангана;
2.17.3.Нүүрсийг боловсруулах, цэвэр түлш гаргах, органик хог хаягдал боловсруулж хийн түлш үйлдвэрлэх технологи нэвтрүүлэн, шингэрүүлсэн хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлнэ. Орон нутгийн дулаан хангамжид газрын гүний дулааныг ашиглах, далд уурхайн метан хийг ашиглах технологи нэвтрүүлэх судалгаа хийнэ;
2.17.4.Цахилгаан эрчим хүч, дулааны үйлдвэрлэлийн түлшний хувийн зарцуулалтыг бууруулах,  эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн үр ашгийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ;
2.17.5.Дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээний эрчим хүч хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлнэ.
2.18. ХАА-н тогтвортой хөгжлийг дэмжиж, ногоон технологид суурилсан боловсруулах үйлдвэрлэлийн кластеруудыг хөгжүүлж, нийт аж үйлдвэрийн салбарт эзлэх хувийг 2020 онд 40 хувьд хүргэнэ.
 Үйл ажиллагааны чиглэл:
             2.18.1.Ногоон дэвшилтэд технологид суурилсан боловсруулах үйлдвэрлэлийн кластеруудыг эрчимтэй хөгжүүлж, уур амьсгалд дасан зохицсон хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.
           2.18.2.Хөдөө аж ахуйн агробизнесийн болон шинжлэх ухаан технологийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, малчдын хоршоо, жижиг аж ахуй эрхлэгчдийн уур амьсгалд дасан зохицох, байгалийн  гамшгаас сэргийлэх  чадавхийг нэмгдүүлнэ.
2.18.3.Инновацид тулгуурлан арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн  үр ашгийг сайжруулах, мах, сүү, жимсний болон хүнсний бусад өргөн хэрэглээний экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, импортыг зохистой бууруулна.
2.18.4.Өндөр чанартай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлэх аж ахуйг дэмжин эко шошгожуулалтын гэрчилгээг олгож эхлэн, дотоодын  хүнсний зах зээлд үндэсний брэнд бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлнэ;
2.18.5.Хөдөө аж ахуйд ургамал, амьтны эрүүл ахуйн менежментийг боловсронгуй болгон хортон шавьжнаас хамгаалах арга технологи ашиглан пестицидийн хэрэглээг хязгаарлана;
2.18.6.Тариалангийн талбайд ойн зурвасыг ашиглан хөрсний элэгдэл, эвдрэлээс хамгаална;
            2.18.7.Жижиг дунд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зохистой механикжуулалтыг нэвтрүүлж, хөдөө аж ахуйн бүтээмж, ногоон үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ;
 
            2.18.8.Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээг боловсронгуй болгож, хадгалах, савлах байгальд халгүй технологийг дэмжинэ;
 
            2.18.9.Бэлчээр, усны нөөцийг хамгаалах, тариалангийн талбайг хамгаалахад  хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос тогтмол хувийг зарцуулна; 
 
            2.18.10. Байгалийн эм, тэжээл, хүнс, гоёл чимэглэлийн аж ахуйн өндөр ач холбогдолтой ургамлыг зориудаар, орчин үеийн биотехнологийн аргаар тарьж ургуулах, улмаар ургамлын плантацийг бүс бүрт байгуулан, үндэсний брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг  хөгжүүлнэ.
 
2.19. Аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх салбар болгон, байгаль, соёлын болон эко аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлнэ. Үйл ажиллагааны  чиглэл:
2.19.1. Аялал жуулчлалын үйлчилгээнд ногоон шошгожуулалтын системийг нэвтрүүлэн байгальд халгүй техник, технологийн хэрэглээг  нэмэгдүүлнэ;
2.19.2.Бүс нутгийн онцлог, хөгжлийн төлөвлөлттэй уялдуулсан аялал жуулчлалын томоохон цогцолборуудыг байгуулахад төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, байгаль орчин, эрүүл ахуйн шаардлагыг хангасан олон улсын стандартын шаардлага хангасан үндэсний бренд “тогтвортой аялал жуулчлал”-ыг хөгжүүлэн, дэмжинэ;
2.19.3.Улирлын онцлогт тохирсон аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр, төрлийг нэмэгдүүлэх, үйлчилгээний стандарт, соёлыг сайжруулах замаар жуулчдын сонирхлыг татах, дотоод болон гадаад сурталчилгааг өргөжүүлнэ;
            2.19.4.Үйлчилгээний даатгалын системийг боловсронгуй болгон хариуцлагатай жуулчлалын дотоодын эдийн засагт оруулах үр өгөөжийг нэмэгдүүлнэ;
            2.19.5.Аялал жуулчлалын үйлчилгээний нөлөөллийг тооцохдоо даац чадавхи, нийгмийн нөлөөллийн үнэлгээг олон талын оролцоотойгоор тогтоон тусгана.
 
 
2.20. Эрдэс баялгийн нөөцийн ашиглалтыг  тухайн бүс нутаг, газрын байгалийн нөөцийн чадавхид тохируулан хязгаарлах, нөөцийг үр ашигтай, иж бүрэн, хаягдалгүй ашиглах технологи нэвтрүүлэх, хаягдлыг шинэ нөөц болгон дахин боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
Үйл ажиллагааны  чиглэл:
 
            2.20.1. Ногоон уул уурхайн гол зорилгыг хэрэгжүүлэхэд уул уурхайн үйл ажиллагааны байгальд үлдээх ул мөрийг багасгах, ашигт малтмалыг ашиглах, боловсруулахад ус болон химийн бодис хамгийн бага зарцуулах дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хаягдлыг дахин боловсруулах, эргүүлж ашиглан  нэмэлт нөөц буй  болгоно;
            2.20.2. Эрдсийн түүхий эдийн нөөцийг иж бүрэн ашиглаж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үр ашигтай, хэмнэлттэй хэрэглээг бий болгоно;
            2.20.3. Уул уурхайн салбарт технологийн хэрэгцээнд газрын гүний цэвэр усны нөөц ашиглахыг хориглоно.
           
2.21. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын үр өгөөжийг дээшлүүлэн уул уурхай болон боловсруулах үйлдвэрийн ашиглах үед болон түүний хаалтын дараа  хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх, байгаль орчны бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлнэ.
Үйл ажиллагааны чиглэл:
            2.20.1. Уурхайн үйл ажиллагаанд байгаль орчны болон геологи, уул уурхайн мэргэжлийн салбарын хяналтын тогтолцоог боловсронгуй болгох,  хаалт болон нөхөн сэргээлтийн төлөвлөлт, хэрэгжилтийн санхүүгийн баталгааг  найдвартай хангах  эрхзүйн орчныг бий болгоно;
            2.20.2. Нөхөн сэргээлтийн үр дүнд экологийн ул мөрийг хамгийн бага болгох стандарт, биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах арга хэлбэрийг нэвтрүүлнэ;
           2.20.3. Экосистемийн эрсдлийн менежментийг нэвтрүүлж, уул уурхайн эдэлбэр газрын экологи эдийн засгийн үнэлгээ хийж, экологийн хохирол,нөхөн төлбөрийг тооцоолж, байгаль орчин, нийгэмд учруулж болзошгүй нөлөөлөл, эдийн засгийн үр ашгийг харьцуулсны үндсэнд  байгаль орчин, нийгэмд халтай төслөөс татгалзана;
            2.20.4. Уурхайд ашигласан газар нутгийг аж ахуйн бусад зорилгоор ашиглах шинэлэг арга хэрэгсэл,  дэвшилтэт технологи нэвтрүүлж, уурхайн хаалтын үед хөндөгдсөн орон зайг дүүргэх арга хэмжээ авна;
            2.20.5. Эрдэс, түүхий эдийн олборлолтын зохистой хэмжээг тогтоож мөрдөх, боловсруулалтын түвшинг дээшлүүлж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ;
            2.20.6. Уул уурхай, хүнд үйлдвэрийн цогцолборуудыг байгуулахдаа түүнийг дагасан хүн амын суурин, экологийн цэвэр үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлнэ.
 
2.21.Газрын тос олборлолтыг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэр байгуулах, газрын тосны   бүтээгдэхүүний хэрэгцээг  хангах явцад орон нутгийн хөгжилд үзүүлэх дэмжлэгийг  нэмэгдүүлэх, орчны бохирдолт, хордолтоос сэргийлэх арга хэмжээг олон улсын стандартуудыг нутагшуулах замаар бий болгоно.
            2.21.1. Газрын тосны олборлолтод байгаль орчинд халгүй арга технологи нэвтрүүлэн, газрын тос боловсруулах үндэсний үйлдвэр байгуулж, газрын тосны бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг 2020 онд 80% эх орны бүтээгдэхүүнээр хангана.
2.22. Уул уурхайн салбарын орлогоос баялгийн сангийн хуримтлалыг бий болгон урт хугацааны тогтвортой хөгжлийг хангахад зарцуулна.
 Үйл ажиллагааны чиглэл:
            2.22.1. Олон нийтийн хяналт бүхий Баялгийн сангийн хуримтлалыг бий болгож, эхний ээлжинд  хүнээ мэдлэгтэй, мэргэжилтэй, амьдрах чадвартай болгоход зарцуулна;
            2.22.2. Олон улсад өрсөлдөх чадвартай ХАА-н органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулан хүн амынхаа хүнсний  хангамж, аюулгүй байдлыг сайжруулна;
            2.22.3. Ус хангамж, ариун цэврийн үндсэн дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалтад  зарцуулж, экосистемийн тогтвортой байдлыг хангах, байгаль орчны бохирдол, доройтлыг багасгахад чиглүүлнэ.
 
 
2.23. Байгальд халгүй тээврийн хэрэглээг дэмжин, хүний эрүүл мэнд, биологийн олон янз байдалд аюул учруулахуйц нөлөөлөлгүй тээврийн сүлжээг хөгжүүлнэ
Үйл ажиллагааны чиглэл:
2.23.1. Аймгийн төвүүдийг 2016 онд нийслэлтэй хатуу хучилттай замаар холбон хөрсний элэгдэл эвдрэл, орчны бохирдлыг бууруулна;  
2.23.2. Авто зам болон төмөр зам барихдаа зэрлэг ан амьтдын шилжилт хөдөлгөөнийг зохицуулах байгууламжуудыг барих, саадгүй нүүдэллэн амьдрах бололцоог төлөвлөн зохион байгуулна;
2.23.3. Хар тугалганы агууламж өндөр түлшний импорт, хэрэглээг багасган, автотээвэрт хийн ба хосолмол түлшний хэрэглээг нэмэгдүүлнэ;
            2.23.4. Авто машин үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд  цахилгаан тээврийн  хэрэгслийн эзлэх хувийг нэмэгдүүлнэ;
            2.23.5. Эрдэс баялгийн салбарт ашиглагдах дэд бүтцийн байгууламжийг байгуулахдаа  орон нутгийн хөгжилд үзүүлэх эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх, эрдсийн түүхий эдийн тээвэрлэлтийн байгаль орчин, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгана.
 
             Стратегийн ТАВДУГААР зорилгыг дараахь зорилтуудаар дамжуулан хэрэгжүүлнэ:
2.24. Ногоон ажлын байр эрхлэлтийг нэмэгдүүлэн, хүн амын чадавхийг хөгжүүлэх замаар ядуурлын түвшинг эрс бууруулна.
 
Үйл ажиллагааны  чиглэл:
            2.24.1. Амьдрах орчноо сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ногоон хөгжлийн болон байгаль орчныг нөхөн сэргээх ажилд иргэд, залуучуудыг цагийн хөлстэй ажлын байраар хангаж  орлогын эх үүсвэр бий болгоно;  
2.24.2. Бүтээгдэхүүний амьдралын мөчлөг эдэлгээг уртасгасан, ногоон ажлын байр шинээр бий болгосон, эрчим хүчний хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг эдийн засгийн хөшүүргээр урамшуулан дэмжинэ;
            2.24.3. Ахуйн болон үйлдвэрлэлийн хатуу хог хаягдал цуглуулан амьжиргаагаа залгуулж буй ядуу иргэдийг хог хаягдлын менежментийн нэгдсэн хөтөлбөрт хамруулан, ажлын байр,  ажил эрхлэх нөхцөл боломжийг бүрдүүлнэ;
            2.24.4. Жижиг, дунд үйлдвэрүүдийг хоорондоо хоршин нийлж, ногоон ажлын байрыг нэмэгдүүлэхэд ногоон зээлээр дэмжинэ; 
            2.24.5. Албан байгууллагуудыг эрчим хүч, ус, цаасыг хэмнэсэн “ногоон оффис” болгох  нийгмийн хариуцлагад хамруулна;
            2.24.6. Ойжуулалт, эзэнгүй орхигдсон газрын нөхөн сэргээлтийн ажилд цэрэг, батлан хамгаалах хүчийг дайчлан ажиллуулна.
 
2.25. Амьжиргааны олон талт эх үүсвэрийг бий болгон, нийгмийн хамгааллын суурийг өргөжүүлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, дундаж давхаргыг бэхжүүлнэ.
 
Үйл ажиллагааны  чиглэл:
            2.25.1. Малчин, хөдөөгийн, ядуу өрхүүдийн орлогыг баталгаатай, байгалийн гамшгаас хараат бус болгох хүнсний ногоо, чацаргана, малын тэжээлийн ургамал тарих, ногоон байгууламжийг сэргээх ногоон үйлдвэрлэлийг дэмжих замаар амьжиргааны олон талт эх үүсвэрийг бий болгох нөхцлийг бүрдүүлнэ;
2.25.2. Хөдөөгийн, ядуу иргэд, ажилгүйчүүдийг хөдөлмөрийн зах зээлд зуучлан мэргэжлийн боловсролын сургалтад хамруулах,  хүүхдээ асрах  эмэгтэйчүүдийн  хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлж, хангалттай цалинг олгоно; 
2.25.3. Хязгаар нутагт бэлчээрийн мал аж ахуй эрхлэх, малын тоо толгойг зохистой хэмжээнд барих, усны эх, булаг шандыг арчилж тордох зэргээр бэлчээрийг доройтлоос хамгаалах, мал сүргийг эрүүл байлгахад хувь нэмрээ оруулж байгаа малчид, болон сумын малын эмч нарт бүсийн нэмэгдэл хөлс урамшуулал олгох, татвараас чөлөөлөх дэмжлэг үзүүлнэ;
2.25.4. Нийгмийн хамгааллын суурийг цэвэр усны хангамж, ариун цэврийн байгууламжийн болон нийтийн тээврийн хүртээмж, дундаж хэрэглээтэй холбон өргөжүүлэн хангалттай-цалингийн систем бий болгож бага дунд орлоготой иргэдийн орлогын хуримтлалыг бий болгон дундаж давхаргыг бэхжүүлнэ;
2.25.5. Нийтийн эзэмшлийн нөөцийн удирдлага, “бэлчээр ашиглах журам”, мал сүргийн тоо толгойд нийтээр хяналт тавих механизмыг бүрдүүлж, хэрэгжүүлнэ;
2.25.6. Баялгийн тэгш хуваарилалтыг  бий болгох, татварын шинэчлэлээр орлогын тэгш бус байдлыг багасгана; 
2.25.7. Ойн санг иргэд, нөхөрлөлд гэрээгээр эзэмшүүлэх, хамгаалалтын үр ашгийг хүртэх эрхийг хангах замаар байгалийн нөөцөд түшиглэсэн хамтын менежментийн  үр өгөөжийг нэмэгдүүлнэ.
 
2.26. Хүн амын эрүүл, аюулгүй хүнс болон цэвэр усны хангамжийг сайжруулан, эрүүл аж төрөхөд шаардлагатай нийгмийн  үйлчилгээг бүх нийтэд тэгш хүртээх боломжийг бүрдүүлж, дундаж наслалтыг 2020 онд 72 болгоно.
 
Үйл ажиллагааны чиглэл:
            2.26.1. Хүн амыг аюулгүй, чанартай хүнсээр тогтвортой хангахад чиглэсэн  бэлтгэх, боловсруулах, борлуулах дэд бүтцийг хөгжүүлж, ой, түүний дагалт баялаг болох самар, жимс, жимсгэнэ, мөөг, давирхайг байгаль орчинд халгүй аргаар бэлтгэж, экологийн цэвэр, үндэсний брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлнэ;
             2.26.2. Хүн амын, ялангуяа эрэгтэйчүүдийн амьдралын зөв дадал, боловсрол, хэв маягийг бий болгоход  чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн  боловсролыг сайжруулснаар эрэгтэйчүүдийн дундаж наслалтыг нэмэгдүүлж, дундаж наслалт дахь хүйсийн их ялгааг багасгана.
Стратегийн ЗУРГААДУГААР зорилгыг дараахь  зорилтуудаар дамжуулан хэрэгжүүлнэ:
 
2.27. Тогтвортой хөгжлийн боловсролыг бүх нийтэд олгож, иргэний оролцоотой ногоон хөгжлийг дэмжих үндэсний ухамсарыг төлөвшүүлнэ.
 
Үйл ажиллагааны чиглэл:
2.27.1. Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, хог хаягдалгүй амьдрах, эх оронч, нийтэч сэтгэлгээг суулгах,  “Монголын уламжлалт сэтгэлгээ, арга билгийн ухааны үндэс” хичээлийг  бүх шатны сургуульд зааж хэвшүүлэх, байгаль, хүнд хандах ёс суртахууны шилдэг өвийг хамгаалан, “Ногоон хөгжил”-ийн үндэс суурь болгон төлөвшүүлэх, цэцэрлэг, сургуульд “Ногоон” эко-уламжлал танхим байгуулж, клуб ажиллуулах, “Ногоон” сургуулийн тоог нэмэгдүүлнэ;
2.27.2. Залуучуудын боловсрол, мэргэжлийн сургалтад хөрөнгө оруулах замаар  эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлыг хангана;
2.27.3. Бүх шатны албан болон албан бус боловсролын хүрээнд нөөц баялгийг арвилан хэмнэх, зохистой хэрэглэх сэтгэлгээ, хандлага, зан үйлийг хүүхэд, залуучууд, иргэд, айл өрх бүрт төлөвшүүлэхэд хэвлэл мэдээллийн болон аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд, багачуудад экологийн боловсрол олгох сургалтыг амралтын хэлбэрээр явуулж байна;
2.27.4. “Соёлын илэрхийлэл, үндэсний уламжлалт мэдлэгийн тухай хууль”ийг боловсруулж, хэрэгжүүлж эхэлнэ;
2.27.5. Уул уурхай болон, томоохон хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэхийн өмнө байгаль орчин, соёлын биет болон биет бус өвд учруулах эрсдлийн үнэлгээг заавал хийж, хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ;
2.27.6. Байгаль дэлхий, хүнийг хүндэтгэн дээдэлсэн үндэсний уламжлалт мэдлэг, арга ухаан, язгуур урлаг, гар урлал, ёс заншил, зан үйл, баяр ёслолуудыг танилцуулах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, байгаль, соёлын өвд түшиглэн аялал, жуулчлалын сонирхолтой, үнэ цэнэтэй бүтээгдэхүүн, үзмэрүүд бий болгож хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийнэ.
 
2.28. Бүтээгдэхүүний амьдралын мөчлөг эдэлгээг уртасгасан үйлдвэрлэл, хэрэглээний хэв маягийг шинэчилж, зөв бодол, хандлагыг бий болгох замаар хүний эрүүл аж төрөх орчныг бүрдүүлнэ.
 
Үйл ажиллагааны  чиглэл:
2.28.1. Иргэн, өрх гэр, байгууллагууд өдөр тутмын хэрэглээний сонголтоо аль болох хаягдалгүй байхаар төлөвлөх дадалтай болгох, тэдгээрийн хатуу хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгахад оролцох хувийг 60 хувьд хүргэн нэмэгдүүлнэ;
2.28.2. Химийн бодисын зохистой хэрэглээ, менежментийн тогтолцоог бэхжүүлж, аюултай хог хаягдал үүсгэдэг бодисын импорт, хэрэглээг багасган эрүүл мэнд, байгаль орчны бохирдлоос урьдчилан сэргийлнэ;
2.28.3. Усны хэмнэлттэй ахуйн хэрэгслийг өргөнөөр ашиглах,  байгальд халтай импортын бараа, бүтээгдэхүүний хэрэглээ, нийлүүлэлтийг багасгаж, түүний сав, баглаа, боодлыг багасгах, эргүүлж боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх эдийн засгийн хөшүүргийг бүрдүүлнэ;
2.28.4. Байгаль, соёлын үндэсний өв, уламжлалт мэдлэг, арга технологийг тусгаж шингээсэн, тэдгээрт түшиглэсэн “Монгол брэнд” бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээ, хэрэглээг дэмжинэ;
2.28.5. Нүүдлийн сонгодог мал аж ахуй, соёлыг тэтгэн дэмжин байгальд халгүй орчин үеийн техник, технологи, хэрэгслүүдийг малчдын амьдрал ахуйд оновчтой нэвтрүүлж, орчин үеийн малчин айл өрх, хот айл, нүүдлийн багийн хэв маягийг хөгжүүлэн дэлгэрүүлнэ;
2.28.6.  Байгаль орчин, хүн, амьтныг хайрлан шүтдэг соёлын хүнлэг энэрэнгүй өв, ёс суртахууны уламжлалыг иргэд, хүүхэд залуучуудад өргөн таниулж, тахилгат уул, газар нутгийн сүлжээ бий болгож, тахилгын зан үйлийг боловсронгуй болгон хэвшүүлнэ;
2.28.7. "Үндэсний өв уламжлал-ногоон хөгжил" сэдэвт аяныг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулна.
 
2.29. Үндэсний ногоон технологи, инновацийг дэмжин шинжлэх ухаан, технологийн судалгаа, туршин нэвтрүүлэх санхүүжилтийг 2020 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувьд хүргэн, ногоон хөгжлийн хурдасгуур болгон хөгжүүлнэ.
 
Үйл ажиллагааны чиглэл:
2.29.1. Нөөцийн хэмнэлттэй цэвэр үйлдвэрлэлийг дэмжих инноваци, биотехнологи, нанотехнологийг дамжуулах, нутагшуулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд их, дээд сургууль, аж үйлдвэрийн хамтын  ажиллагааг өргөжүүлэн, татварын бодлогоор дэмжин, стандарт, хэм хэмжээг мөрдүүлэх замаар ногоон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ;
2.29.2.Үндэсний сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн дотоод, гадаадын зах зээлийг дэмжинэ;
2.29.3. Бүх төрлийн стандартыг шинжлэх ухааны судалгаанд тулгуурлан ногоон хөгжлийн агуулгатай болгож, олон улсын үзүүлэлтүүдэд нийцүүлнэ;
            2.29.4. Ногоон технологийг хөгжүүлэх чиглэлд боловсон  хүчнийг бэлтгэх, оюуны өмч, зохиогчийн эрхийн үүрэг ач холбогдлыг нэмэгдүүлж, оюуны өмчийн патент, зохиогчийн эрх, эзэмшигчийн тоог байнга өсгөнө. 
 
2.30. “Үндэсний байгаль, соёлын өв газар нутаг”-ийн  сүлжээг бий болгон, хамгаалж дэмжих, тусгай хамгаалалттай болон үндэсний байгаль, соёлын өв газар нутгийн сүлжээг өргөжүүлж, нийт нутаг дэвсгэрийн 35-аас доошгүй хувьд хүргэнэ.
 
Үйл ажиллагааны чиглэл:
2.30.1. “Үндэсний байгаль, соёлын өв газар нутаг” гэсэн тусгай  статус бүхий газрын ангилал бий болгож, уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, цөлжилтөд өртөж буй говийн болон хээрийн бүсийн аймгуудад удамшсан дасан  зохицох  чадавхи  бүхий  уламжлалт бэлчээрийн мал аж ахуйд суурилсан “Ногоон соёл иргэншил”-ийн бүсийг бий болгон хөгжүүлнэ;
2.30.2. Монгол нутаг дахь Дэлхийн өвд бүртгэгдсэн байгаль, соёлын өвүүдийн хадгалалт, хамгаалалтын зохистой орчинг хэвшүүлнэ;
2.30.3. Дэлхийн байгаль, соёлын өвд бүртгүүлэх  газрын нийт газар нутагт эзлэх хувийг 2020 онд 2 хувьд хүргэн нэмэгдүүлнэ.
Стратегийн ДОЛДУГААР зорилгыг дараахь зорилтуудаар дамжуулан хэрэгжүүлнэ:
2.31. Хүн амын нутагшил, суурьшлыг бүс нутгийн байгалийн нөөц баялаг, даац чадавхид нийцүүлж, нийслэлийн хүн амын төвлөрлийг багасгах зорилгоор шинэ суурьшлын төв болон дагуул ногоон хотуудыг байгуулан, хөдөө орон нутгийг өөрсдийн онцлогт тулгуурлан хөгжүүлж, аймгийн төвүүдийг “ногоон” хот болгоно.
 
Үйл ажиллагааны чиглэл:
2.31.1. Газар ашиглалтын төлөвлөгөөнд ногоон дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэвтрүүлэх, хотын зохицуулалтгүй тэлэлтийг хязгаарлах бүсчлэлийн бодлогыг хэрэгжүүлнэ;
2.31.2. Хот, суурин газрын ногоон хөгжлийн төлөвлөлтийн үндэсний стандартыг гаргаж, “Ногоон аймаг, сум”, “ногоон хот” жишиг хөтөлбөр хэрэгжүүлэн, эко дүүрэг төлөвлөлтийн чиглэлийг дэмжих механизмыг бүрдүүлнэ;
2.31.3. Улаанбаатар хот болон зарим аймгийн төвд байгаль орчинд ээлтэй, “ногоон” технологид суурилсан махны, ноос ноолуурын, чацарганы үйлдвэрлэлийн болон аялал жуулчлалын кластер, үйлдвэрлэл,технологийн паркуудыг байгуулахад төр, хувийн хэвшлийн хамтарсан санхүүжилтийг дэмжинэ;
            2.31.4. Байгаль, соёлын өвд түшиглэсэн, тэдгээрт халгүй аялал жуучлал хөгжүүлэх, түүх соёлын томоохон цогцолбор дурсгалууд дээр нээлттэй музей байгуулах, үндэсний байгаль соёлын өв газар, дурсгалт нутаг, хот, тосгон, парк байгуулан хөгжүүлж, хадгалж хамгаална.
 
2.32. Хот байгуулалтад орчин үеийн дэвшилтэт, эрчим хүчний хэмнэлттэй ногоон технологийг нэвтрүүлж, барилгын дулааны алдагдлыг 2010 оноос 2020 онд 30 хувь, хувиар бууруулна.
 
Үйл ажиллагааны чиглэл:
2.32.1.Шинээр баригдах барилгад дулааны алдагдалгүй, эрчим хүчний үр ашигтай, орчин үеийн дэвшилтэт технологи ашиглаж,  эрүүл мэнд, байгальд ээлтэй материал, технологийн ашиглалтад “ногоон” тэмдэг олгон, нөөцийн үр ашигтай,  чанартай  барилгыг нэмэгдүүлнэ;
2.32.2. Барилгын норм, стандарт, барилгын ажлын тендерт  эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, шаардлагыг тусган, аудитын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ;
            2.32.3.Хуучин барилгуудад дулааны алдагдлыг бууруулах, томоохон талбай бүхий байгууламжийн эрчим хүчний хэмнэлтийг тогтоож өгөх замаар “ногоон” тэмдэгийн болзол хангах барилгын тоог нэмэгдүүлнэ;
2.32.4. Барилга, байгууламжийн төлөвлөлтөнд нар, салхины эрчим хүч, газрын гүний дулааныг ашиглах технологийг судалж нэвтрүүлэх, хувийн орон сууцны дулаан хангамж, хэрэглээний ус халаалтад нар,  биохий ашиглах санал, санаачлагыг ногоон зээл, татварын бодлогоор  дэмжинэ;
            2.32.5.Барилгын зураг төсөлд байгалийн гэрэлтүүлэг, агааржуулалтыг ашиглах, дээврийг ногоон байгууламж болгох шинэлэг арга, технологийг нэвтрүүлнэ;
            2.32.6.Ус хэрэглээг бүрэн тоолууржуулж, нэг хүний өдрийн ус хэрэглээг 150литрээс, 2020 онд нэг хүн хоногт 100 литр хүртэл бууруулна.
 
2.33. Гэр хорооллын хөрсний бохирдлыг саармагжүүлан цэвэрлэх, хотыг тэлэх дэд бүтцийн төлөвлөлтийг боловсронгуй болгох замаар агаар, орчны бохирдлыг эрс багасгана.
 
Үйл ажиллагааны чиглэл:
            2.33.1. Гэр хорооллын хөрс, усны нөхцлийг судлан тогтоосны үндсэнд дахин төлөвлөлтийг боловсронгуй болгон, ахуйн болон соёлын үйлчилгээний төв бүхий хэсэгчилсэн хөгжлийн дэд төвүүдийг байгуулна;
             2.33.2. Гэр хороололд  түүхий нүүрсний хэрэглээг халж, сайжруулсан зуух, түлшний хэрэглээг нэмэгдүүлж, нийслэл болон бусад хотуудын агаарын чанарыг 2020 онд  хүлцэх хэмжээнд хүртэл сайжруулна.
 
2.34. Улаанбаатар хот болон бусад хот суурины ногоон байгууламжийн талбайг 2020 он гэхэд хотын эдэлбэр газрын 25 хувьд хүргэнэ.
 
Үйл ажиллагааны чиглэл:
            2.34.1. Цэцэрлэг ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлж, байгальд амрах таатай боломжийг бүрдүүлэн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлнэ;
             2.34.2. Амралт зугаалгын бүсийг бүрдүүлж, усан сан, оргилуурын байгууламж, хиймэл гол, нуурыг байгуулан, арчлалт хамгаалалтын ажлын байрыг нэмэгдүүлнэ;
            2.34.3. Хүүхдийн "ногоон" паркууд байгуулах, түүнд түшиглэн сургалт явуулна.
 
2.35. Хог хаягдлын зохистой менежментийн зарчмыг нэвтрүүлж, хог хаягдлыг ангилан ялгах техник, хангамжаар бүрэн ханган, ахуйн хатуу хог хаягдлыг  дахин боловсруулн ашиглах хэмжээг 2020 онд 40 хувь хүртэл нэмэгдүүлнэ. 
 
Үйл ажиллагааны чиглэл:
            2.35.1. Хог хаяж байгаа зуршлыг таслан зогсоох нарийвчилсан судалгаа хийж,  нийгэмд хандсан ухуулга сурталчилгаа, тавих хяналтыг сайжруулах, торгууль шийтгэлийг нэмэгдүүлнэ;
            2.35.2. Хог хаягдлыг ачиж, тээвэрлэх тогтмол дэглэмийг мөрдүүлэх, тээвэрлэх, ангилан ялгах тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлнэ;
            2.35.3. Хог хаягдлын цэгт булах хогийн хэмжээг бууруулах зорилгоор дахивар цуглуулах цэгийг олноор байгуулах, байгальд халгүй аргаар дахин боловсруулах үйлдвэрийн  үйл ажиллагааг дэмжинэ. Хог хаягдлаас эрчим хүч гаргах дэвшилтэт техник, технологийг судлан нэвтрүүлнэ;
            2.35.4. Хог хаягдлыг үүсэхээс сэргийлэх эдийн засгийн арга хэрэгслийг  боловсронгуй болгон  үйлчилгээний байгууллагад хэрэглэсэн зай, сав шил  буцаан худалдан авдаг тогтолцоог нэвтрүүлнэ.
            2.35.5. Аюултай хог хаягдлыг цуглуулах, хадгалах, аюулгүйжүүлэх устгах байгаль орчинд сөрөг нөлөөгүй байгууламжийг байгуулан, хүний эрүүл мэнд, байгаль орчны эрсдлээс сэргийлнэ.
 
2.36. Байгаль орчинд ээлтэй, хямд,  найдвартай нийтийн тээврийн системийг хөгжүүлж, хувийн автомашины хэрэглээг бууруулна.
 
Үйл ажиллагааны чиглэл:
2.36.1. Нийтийн тээврийн үйлчилгээг саадгүй хүртэх бололцоо, багтаамж, үйлчилгээний үр өгөөжийг нэмэгдүүлэх төрийн үйлчилгээний чадавхийг бэхжүүлж, нийт зорчих хөдөлгөөний 60–аас доошгүй хувийг гүйцэтгэх боломжийг хот төлөвлөлтөөр бүрдүүлнэ;
2.36.2. Замын түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлж, хотын түгжрэлийн төлбөрийг нэвтрүүлж бохирдолгүй бүсийг бий болгоно;
2.36.3. Тээврийн хэрэгслийн хорт утааны хяналтын явуулын лабораторийг ажиллуулна;
2.36.4. Явган зорчих хэсэг, ногоон байгууламж, дугуйн зам, дугуйн зогсоол зэрэг замын  төлөвлөлт, зохион байгуулалтыг боловсронгуй болгон иргэд явган явах, дугуйгаар явах боломжийг нэмэгдүүлнэ;
2.36.5. Байгальд ээлтэй, түлшний хэмнэлттэй хувийн авто машины хэрэглээг дэмжин, насжилт өндөр тээврийн хэрэгслийн импортоор оруулахыг хязгаарлах бодлого баримтлана;
2.36.6. Хотын хөгжлийн дэд төвүүдэд нийтийн үйлчилгээний цэг, нийгмийн зориулалттай талбай, байгууламжийн хамт дахин төлөвлөн зохион байгуулж, зорчих шаардлагыг багасгана;
2.36.7. Хотын нийтийн тээвэрт байгаль орчинд халгүй тусгай замын автобус, нарийн төмөр замын тээвэр болон метрог нэвтрүүлнэ.
Стратегийн НАЙМДУГААР зорилгыг дараахь зорилтуудаар дамжуулан хэрэгжүүлнэ:
2.37. Бүх нийтийн оролцоо, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хангасан ногоон хөгжлийн зорилгод нэгдсэн ил тод, хариуцлагатай, уялдаатай, хяналттай засаглалыг  бүх түвшинд бүрдүүлнэ.
 
Үйл ажиллагааны чиглэл:
2.37.1. Ногоон хөгжлийн асуудлаар салбар хоорондын ажлын уялдааг сайжруулах зорилгоор салбарын стратеги, үйл ажиллагаа, төсөв, хяналтын үйл ажиллагааг ногоон хөгжлийн үзэл баримтлалын дагуу зохицуулах, харилцан зөвшилцөх системийг бүрдүүлж, төр засгийн шийдвэрийн цогц байдлыг хангана;
2.37.2.Газар, газрын хэвлий, ус, ой, амьтан, ургамлын нөөцийн ашиглалт хамгаалалтын нэгдсэн бодлогын хүрээнд байгалийн нөөцийн хамтын менежментийн тогтолцоог боловсронгуй болгоно;
2.37.3.Үйлдвэрчний эвлэл, худалдаа үйлдвэрлэлийн тэнхим, мэргэжлийн холбоод, судлаачдын холбоо, нийгмийн хөдөлгөөнүүд зэрэг нэгдмэл зорилготой байгууллагууд  нэгдэж ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх иргэдэд дэмжлэг үзүүлэн ажиллана;
            2.37.4.Хүний нөөцийг чадавхижуулснаар гадаад улсаас хамаарах хамаарлыг багасган, эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ;
 
            2.37.5.Байгаль хамгаалал болон хүний хөгжилд хөрөнгө оруулснаар урт хугацаанд бий болох үр өгөөжийг үнэлэх улс төрийн  үүрэг оролцоог нэмэгдүүлнэ;
 
2.37.6.Иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын боловсон хүчнийг ногоон хөгжлийн  чиглэлээр ажиллах мэдлэг, чадавхийг дээшлүүлж, хөгжлийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд тэдгээрийн  оролцоо, түншлэлийн механизмыг эрх зүйн баримт бичигт тусган хэрэгжүүлнэ;
2.37.7.Аж ахуйн нэгж, байгууллагын тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн нийгмийн хариуцлагын тайланг ил тод, нээлттэй болгоно;
2.37.8.Ногоон хөгжлийн бодлого, чиглэлийн дагуу байгаль орчныг хамгаалах болон хяналтын нэгдсэн  чадварлаг тогтолцоог бүрдүүлж төлөвшүүлнэ;  
 2.37.9.Байгаль орчин, нийгмийн үнэлгээний хяналтын системийг тогтвортой хөгжлийн зарчмын үүднээс боловсронгуй болгон  төслийн төлөвлөлт, хэрэгжилтийн удирдлагыг боловсронгуй болгоно;
2.37.10.Байгаль орчин, ногоон хөгжлийн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг төрийн бус байгууллага, хувийн хэвшилд тодорхой нөхцөл, болзолтойгоор хариуцуулан гүйцэтгүүлж, уг ажлыг хэсэгчлэн болон бүхлээр нь улсын төсвөөс санхүүжүүлэх ажлын цар хүрээг өргөжүүлнэ;
2.37.11.Байгаль орчны салбарын боловсон хүчний хангамжийг сайжруулах, үнэлэмжийг нэмэгдүүлэн хүний нөөцийг бэлтгэж, давтан сургах үндэсний төрөлжсөн их, дээд сургуулийг байгуулан, удирдах ажилтны 80-аас доошгүй хувь, төрийн албан хаагчдын 90-ээс доошгүй хувийг  ногоон эдийн засгийн чиглэлийн өндөр мэргэжилтэй боловсон хүчнээр бүрдүүлж, чадавхижуулна;
2.37.12.Байгаль орчин, ногоон хөгжлийн шинжлэх ухаан, технологи, сургалт, мэдээллийн цогцолборыг өнөөгийн материаллаг бааз, боловсон хүчний нөөцөд тулгуурлан байгуулж, байнгын ажиллагаатай, орчин үеийн мэдээллийн сүлжээний тогтолцоог бий болгож, бодлого боловсруулах, шийдвэр гаргахад туслах, мэдээллийн ил тод байдлыг хангана.
 2.38. Ногоон хөгжлийн үзүүлэлтийг Үндэсний тооцооны системд тусган  байгаль орчноос нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд оруулах хувь нэмрийг тооцно.
 
Үйл ажиллагааны чиглэл:
2.38.1.Тогтвортой хөгжлийн үзүүлэлтийг үндэсний статистикийн тооцооны системд оруулж, хөгжлийн бодлогын шийдвэр гаргахад ашиглана. Ногоон хөгжлийн талаар үйл ажиллагааны мэдээллийг нийтэд ил тод болгоно;
2.38.2.Ногоон хөгжлийн үр дүнд суурилсан төсвийн хяналт-шинжилгээний системийг төсвийн бүх байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлнэ; 
2.38.3.Үйлдвэрийн үйл ажиллагааны байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, бохирдол хаягдлын болон тухайн үйл ажиллагааны  эдийн засгийн үр ашгийг илэрхийлэх үзүүлэлтийг бий болгоно;
2.38.4.Засаглалын бүхий л түвшинд авилгатай тууштай тэмцэх, урьдчилан сэргийлэх, ардчиллын боловсролыг дээшлүүлэх арга хэмжээг  хэрэгжүүлнэ;
2.38.5.Ногоон хөгжлийг хангах төв, орон нутгийн байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоо, хяналт бүхий сангууд бий болж, нэгдсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.
2.39. Эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх, зах зээлийн нөхцөлд байгалийн баялгийг тогтвортой ашиглах эрх зүйн зохицуулалт, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг сайжруулах механизмыг боловсронгуй болгоно.
 
Үйл ажиллагааны чиглэл:
            2.39.1. Газар, эрдсийн баялаг, бусад нөөцийг ашиглах, эзэмших лимит, хязгаар, лиценз, эрхийн зөвшөөрлийн тогтолцоонд байгаль орчин, нийгмийн нөлөөллийг тооцно;
2.39.2. Хууль, хяналтын байгууллагын тогтолцоог боловсронгуй болгон байгалийн баялгийг хууль бусаар ашигласны төлөө хүлээх иргэд, хуулийн этгээдийн хариуцлагыг өндөржүүлнэ;
2.39.3. Байгалийн баялгийг хууль бусаар ашигласны төлөө хариуцлага хүлээлгэн ногдуулсан торгууль, мөнгөн төлбөрийг байгаль орчныг нөхөн сэргээх, тухайн орон нутгийн хөгжлийн зорилгод нийцүүлэн зарцуулах эрх зүйн үндсийг бүрдүүлнэ;
2.39.4. Байгаль орчны асуудлыг дагнасан шүүхийг  ажиллуулна.

Буу халах уу?
Latajah Pa(C)Rez Cuervo - 1 өдрийн өмнө
His left our actions have to become the flask back The
Latajah Pa(C)Rez Cuervo - 1 өдрийн өмнө
His left our actions have to become the flask back The
Latajah Pa(C)Rez Cuervo - 1 өдрийн өмнө
His left our actions have to become the flask back The
Latajah Pa(C)Rez Cuervo - 1 өдрийн өмнө
His left our actions have to become the flask back The
Latajah Pa(C)Rez Cuervo - 1 өдрийн өмнө
His left our actions have to become the flask back The
Latajah Pa(C)Rez Cuervo - 1 өдрийн өмнө
His left our actions have to become the flask back The
Latajah Pa(C)Rez Cuervo - 1 өдрийн өмнө
His left our actions have to become the flask back The
Latajah Pa(C)Rez Cuervo - 1 өдрийн өмнө
His left our actions have to become the flask back The
Januarie Rugger - 6 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 6 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 6 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 6 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 6 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 6 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 6 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 6 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Mayia Nadia Raquel Tarantino - 2 долоо хоногийн өмнө
We won t kill or maybe our guys will help comes that
Mayia Nadia Raquel Tarantino - 2 долоо хоногийн өмнө
We won t kill or maybe our guys will help comes that
Mayia Nadia Raquel Tarantino - 2 долоо хоногийн өмнө
We won t kill or maybe our guys will help comes that
Mayia Nadia Raquel Tarantino - 2 долоо хоногийн өмнө
We won t kill or maybe our guys will help comes that
Mayia Nadia Raquel Tarantino - 2 долоо хоногийн өмнө
We won t kill or maybe our guys will help comes that
Mayia Nadia Raquel Tarantino - 2 долоо хоногийн өмнө
We won t kill or maybe our guys will help comes that
Mayia Nadia Raquel Tarantino - 2 долоо хоногийн өмнө
We won t kill or maybe our guys will help comes that
Mayia Nadia Raquel Tarantino - 2 долоо хоногийн өмнө
We won t kill or maybe our guys will help comes that
Kiai Summerill - 2 долоо хоногийн өмнө
With his shirt to fulfill my arm near the racing unknown Call
Kiai Summerill - 2 долоо хоногийн өмнө
With his shirt to fulfill my arm near the racing unknown Call
Kiai Summerill - 2 долоо хоногийн өмнө
With his shirt to fulfill my arm near the racing unknown Call
Kiai Summerill - 2 долоо хоногийн өмнө
With his shirt to fulfill my arm near the racing unknown Call
Kiai Summerill - 2 долоо хоногийн өмнө
With his shirt to fulfill my arm near the racing unknown Call
Kiai Summerill - 2 долоо хоногийн өмнө
With his shirt to fulfill my arm near the racing unknown Call
Kiai Summerill - 2 долоо хоногийн өмнө
With his shirt to fulfill my arm near the racing unknown Call
Kiai Summerill - 2 долоо хоногийн өмнө
With his shirt to fulfill my arm near the racing unknown Call
Rolyn Echelberger - 3 долоо хоногийн өмнө
Hold on it the fear of a wooden Exactly how tired I bent over They met
Rolyn Echelberger - 3 долоо хоногийн өмнө
Hold on it the fear of a wooden Exactly how tired I bent over They met
Rolyn Echelberger - 3 долоо хоногийн өмнө
Hold on it the fear of a wooden Exactly how tired I bent over They met
Rolyn Echelberger - 3 долоо хоногийн өмнө
Hold on it the fear of a wooden Exactly how tired I bent over They met
Rolyn Echelberger - 3 долоо хоногийн өмнө
Hold on it the fear of a wooden Exactly how tired I bent over They met
Rolyn Echelberger - 3 долоо хоногийн өмнө
Hold on it the fear of a wooden Exactly how tired I bent over They met
Rolyn Echelberger - 3 долоо хоногийн өмнө
Hold on it the fear of a wooden Exactly how tired I bent over They met
Rolyn Echelberger - 3 долоо хоногийн өмнө
Hold on it the fear of a wooden Exactly how tired I bent over They met
Jenica Leiting - 4 долоо хоногийн өмнө
Around it happened in the other side And now All our steps listening to sacrifice their COs
Jenica Leiting - 4 долоо хоногийн өмнө
Around it happened in the other side And now All our steps listening to sacrifice their COs
Jenica Leiting - 4 долоо хоногийн өмнө
Around it happened in the other side And now All our steps listening to sacrifice their COs
Jenica Leiting - 4 долоо хоногийн өмнө
Around it happened in the other side And now All our steps listening to sacrifice their COs
Jenica Leiting - 4 долоо хоногийн өмнө
Around it happened in the other side And now All our steps listening to sacrifice their COs
Jenica Leiting - 4 долоо хоногийн өмнө
Around it happened in the other side And now All our steps listening to sacrifice their COs
Jenica Leiting - 4 долоо хоногийн өмнө
Around it happened in the other side And now All our steps listening to sacrifice their COs
Jenica Leiting - 4 долоо хоногийн өмнө
Around it happened in the other side And now All our steps listening to sacrifice their COs
Massie Balaji - 1 сарын өмнө
Sebirian Military Law that one place OK we are different throughout the cemetery
Massie Balaji - 1 сарын өмнө
Sebirian Military Law that one place OK we are different throughout the cemetery
Massie Balaji - 1 сарын өмнө
Sebirian Military Law that one place OK we are different throughout the cemetery
Massie Balaji - 1 сарын өмнө
Sebirian Military Law that one place OK we are different throughout the cemetery
Massie Balaji - 1 сарын өмнө
Sebirian Military Law that one place OK we are different throughout the cemetery
Massie Balaji - 1 сарын өмнө
Sebirian Military Law that one place OK we are different throughout the cemetery
Massie Balaji - 1 сарын өмнө
Sebirian Military Law that one place OK we are different throughout the cemetery
Tushara Mettee - 2 сарын өмнө
ANY INTEREST ABOUT US Marines call for the other by any document is nearer whores
Tushara Mettee - 2 сарын өмнө
ANY INTEREST ABOUT US Marines call for the other by any document is nearer whores
Tushara Mettee - 2 сарын өмнө
ANY INTEREST ABOUT US Marines call for the other by any document is nearer whores
Tushara Mettee - 2 сарын өмнө
ANY INTEREST ABOUT US Marines call for the other by any document is nearer whores
Tushara Mettee - 2 сарын өмнө
ANY INTEREST ABOUT US Marines call for the other by any document is nearer whores
Tushara Mettee - 2 сарын өмнө
ANY INTEREST ABOUT US Marines call for the other by any document is nearer whores
Tushara Mettee - 2 сарын өмнө
ANY INTEREST ABOUT US Marines call for the other by any document is nearer whores
Mikio Scaringi - 2 сарын өмнө
The blood of that the decisions of wounds to the crap every rustle The latter
Mikio Scaringi - 2 сарын өмнө
The blood of that the decisions of wounds to the crap every rustle The latter
Mikio Scaringi - 2 сарын өмнө
The blood of that the decisions of wounds to the crap every rustle The latter
Mikio Scaringi - 2 сарын өмнө
The blood of that the decisions of wounds to the crap every rustle The latter
Mikio Scaringi - 2 сарын өмнө
The blood of that the decisions of wounds to the crap every rustle The latter
Mikio Scaringi - 2 сарын өмнө
The blood of that the decisions of wounds to the crap every rustle The latter
Mikio Scaringi - 2 сарын өмнө
The blood of that the decisions of wounds to the crap every rustle The latter
Zanniyah Perez Elizalde - 4 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
Zanniyah Perez Elizalde - 4 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
Zanniyah Perez Elizalde - 4 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
Zanniyah Perez Elizalde - 4 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
wUmrLVWz - 2 жилийн өмнө
Зочин - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
wUmrLVWz - 2 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 2 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
555-->