2014 оны 06-р сарын 13-ны УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг явагдаж хөтөлбөр батлагдлаа. Оны эхэнд батлдагдсан ажлын хэсгийн ажлын үр дүн гарч, Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга С.Дэмбэрэл уншиж танилцуулан, хуралд оролцсон гишүүдийн асуултанд хариулжээ. Эрхэм та байнгын хорооны санал дүгнэлтийг хавсралтаас нээн үзэж, хурлын видео бичлэгийг бичлэгийн сангаас нээн үзнэ үү.
Tweet