Улсын Их Хурлын Төсвийн Байнгын Хороо болон Эдийн Засгийн Байнгын Хорооны хамтарсан тогтоолоор Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдлаа. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Болор ахалж, Ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Г.Батхүү, Д.Батцогт, С.Баярцогт, С.Ганбаатар, Д.Дэмбэрэл, Ц.Нямдорж, Л.Энх-Амгалан, Ж.Эрдэнэбат, Л.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллахаар боллоо. Төслийг хавсаргав.
Tweet