Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар "ТАТВАРЫН ХУУЛЬ, ТОГТООМЖИД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН БОЛОН БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГЭХ" үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдлаа. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт ахалж, ажлын хэсгийн гишүүдийг Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Б.Болор, Х.Болорчулуун, Д.Ганбат, С.Одонтуяа, Ц.Оюунбаатар Д.Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар, Ц.Цолмон, Ж.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.
Tweet