Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы Нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей ахалж, Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог, Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл болон Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, Г.Батхүү, С.Баярцогт, Су.Батболд, С.Ганбаатар, Д.Ганбат, Я.Содбаатар, Г.Уянга, Ч.Хүрэлбаатар нар ажиллахаар болов. Ажлын хэсэг нь Дэд ажлын хэсэгтэй байх бөгөөд Шадар сайдын зөвлөх Н.Батсуурь ахалж, гишүүдэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль зүйн газрын дарга Н.Энхтуяа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнх, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Мал эмнэлгийн хэлтсийн дарга П.Болортуяа, Сангийн яамны Эрсдлийн удирдлагын газрын дарга Б.Батцэцэг, Уул уурхайн яамны Хяналт, үнэлгээ, дотоод аудиторын газрын дарга Д.Жавхланболд, Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Хяналт, үнэлгээ дотоод аудиторын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Төрбаяр, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэргэжилтэн И.Мөнхбаяр, Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн экспертийн албаны ахлах зөвлөх Т.Оюунчимэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны зөвлөх М.Элбэгдорж, Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны референт Ц.Мөнхтуяа, Монголын дотоод аудиторуудын институтын ерөнхийлөгч Л.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажиллахаар боллоо.
Tweet