Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг (2013 оны байдлаар) хэлэлцэн санал, дүгнэлтийн төсөл боловсруулж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдлаа. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн М.Батчимэг, Ажлын хэсгийн гишүүдэд УИХ-ын гишүүн А.Бакей, Су.Батболд, Б.Гарамгайбаатар, С.Дэмбэрэл, Г.Уянга, Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Н.Лувсанжав, ТББХ-ны ажлын албаны зөвлөх О.Тунгалаг, ТББХ-ны ажлын албаны референт С.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдлаа.
Tweet