С.Дэмбэрэл – УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга
Аудит дээр нэг асуух зүйл байна. Сая Төрийн аудитын тухай хуульд нэг өөрчлөлт орсон шүү дээ. Түүний бие даасан хараат бус байдал нь нэг талаасаа санхүүгийн хараат бус байдалтай байх ёстой. Ерөнхийдөө аудитын тайлан гэж жил бүр ирдэг. Outsourcing бас хийлгэдэг юм байна. Үүний процесс нь хэр байна вэ?
Сонгон шалгаруулалт нь бол ерөөсөө их бүрхэг. Компанийн тухай хуулиар бол ТУЗ аудитын компаниа сонгоно гэсэн байгаа. Гэтэл энэ нь Төрийн аудитын хуульд зөрчилдчихсөн явж байгаа.
Г.Баянмөнх – Итгэлт аудит ХХК-ийн захирал
Үндэсний аудитын газрын хийдэг аудит уг нь улсын төсвийн хөрөнгийн зарцуулалт, төсөвт байгууллагын асуудал юм. Цаана нь ТӨХК-иуд байгаа. Энд 51 хувиас дээш нь ч байна 20, 30 хувийн оролцоотой нь ч байна. Тэр нь ордоггүй юм. 51-ээс дээштэй нь л яриад байгаа. Бусад нь өөрийнхөө хэмжээнд аудитлуулахыг хүсч л байгаа шүү дээ. Нэг ёсондоо тэдний эрх зөрчигдөж байна.
С.Дэмбэрэл – УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга
Улсын хэмжээнд төрийн өмчит нийт 4500 орчим ААН байх шиг байна. Түүнд төрөөс шууд аудит ордог байх. Төрийн аудитын оutsourcing ажил хийж байгаа бол хувийн хэвшил, ТББ-аас тодорхой төлөөлөл тэр Төрийн аудитын ажлын хэсэгт ордог боломж бий юу?
Г.Баянмөнх – Итгэлт аудит ХХК-ийн захирал
Байхгүй.
С.Дэмбэрэл – УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга
Цагдаа, шүүх гэх мэт эрүүгийн хэрэгтэй холбоотой асуудалд бодит амьдрал дээр болдог аудитын дүгнэлт гаргуулах гэх мэт асуудал ямар байдаг вэ?
Г.Баянмөнх – Итгэлт аудит ХХК-ийн захирал
Яг хуулиар зохицуулсан зүйлгүй. АТГ гэх мэт хүчний байгууллагууд дээр шинжээч томилох асуудал явагдаж байгаа. Шүүх магадлагааны дүрэм гэж бий.
С.Дэмбэрэл – УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга
Эрүүгийн хуулийн төслийг танхимын вэб сайтад байрлуулсан байгаа. Энэ хууль дотор эдийн засгийн гэмт хэрэг гэсэн тодорхой зүйл заалт байгаа. Тэр хэсэгт та бүхний үйл ажиллагаатай холбоотой зүйл заалт орсон байна уу, ороогүй бол ямар зүйл заалт оруулмаар байгаа талаараа саналаа өгөхийг хүсье.
А.Цолмонтуяа – Голден файл тин ХХК-ийн захирал
Монгол улсад аудитын салбар хөгжөөд 20 жил боллоо шүү дээ. Яг аж ахуй нэгж хэр наалдацтай байдаг вэ гэдэг дээр их эргэлзээтэй байдаг. ААН-үүд эдийн засгийн тооцоотой НББ-ийг хөгжүүлж чадахгүй байна шүү дээ. Хамгийн гол нь удирдлагын хяналтын системийг сайжруулах хэрэгтэй. Мөн НӨАТ-ын хууль болон НББ-ийн тухай хуулийг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Би бол бизнесийг яаж бүртгэх үү, хэрхэн бүртгэл тооцоотой нь уялдуулах ажлыг гардаж хийж байна. Энэ бүх процесст манай аудитын хууль, НӨАТ-ын тухай хууль гэх мэт зарим хуулиуд нийцгүй болоод явчихдаг. Өнөөдөр бидэнд газартайгаа наалдсан бизнесийн бүртгэл л хэрэгтэй.
С.Дэмбэрэл – УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга
Тэгэхээр та бүхэн нэгдүгээрт аудит болон НББ-ийн талаарх хуулиа олж сайтар уншиж судлах хэрэгтэй. Хоёрдугаарт үнэлгээний бизнесийн орчин болон хууль нь ямар байна, болж байна уу?
Г.Баянмөнх – Итгэлт аудит ХХК-ийн захирал
Аудит гэх мэттэй харьцуулахад харьцангуй боломжийн. Үнэлгээ бол бизнесийн хэмжээнд хөгжих хэмжээний суурь харин үгүй. Хохирлын үнэлгээний тухай хууль бол бий. Зээлийн үнэлгээний талаар бол байхгүй. үүнийг банк шийддэг. Үнэлгээ өөрөө их эрсдэлтэй, тэр бүр барьж аваад хийгээд байх ажил биш л дээ.
С.Оюунгэрэл – Голден пэйж тин ХХК-ийн захирал
Хөрөнгийн үнэлгээний тухай хууль гэж 2010 оны нэгдүгээр сард батлагдсан байгаа. Бид үнэлгээний асуудал дээр эхлэх төдий л явж байна. Аудит гэх мэттэй адил 20, 30 жил болоогүй байна.
С.Дэмбэрэл – УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга
Энэ үнэлгээний холбоотой асуудлын шаардлага их нэмэгдэж байна. Хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд Танхим мөн л санал аваад явж байна. ЖДБ-үүдэд хамгийн хэрэгтэй байгаа хууль энэ. Энэ хуулийг бас та бүхэн анхаарч саналаа өгөх хэрэгтэй. Хохирлыг үнэлнэ гээд худлаа тооцоонууд их хийж байна. Эдгээр дээр будилдаг шүүхийн хүмүүс өчнөөн бий шүү дээ. Хуульчид маань тэр бүр үнэлгээ хийж чадахгүй шүү дээ. Тиймээс Эрүүгийн хуулийн эдийн засгийн гэмт хэргийн тухай зүйл заалтыг ч харах хэрэгтэй. Үнэлгээтэй холбоотой асуудал байна лээ. Энэ төрлийн холбоо гэж байна уу?
Г.Баянмөнх – Итгэлт аудит ХХК-ийн захирал
Хохирлын үнэлгээний асуудлыг зохицуулах хороо гэж бий. СЗХорооноос хохирлын үнэлгээний эрх авсан компаниуд гэж байна.
С.Дэмбэрэл – УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга
Үнэлгээчдийн холбоо гэж бий бил үү?
Г.Баянмөнх – Итгэлт аудит ХХК-ийн захирал
Актуарчдын холбоо гэж бий. Энэ нь цэвэр даатгал талруугаа ажилладаг.
С.Дэмбэрэл – УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга
Санхүүгийн зах зээл дээр ажилладаг Банкуудын холбоо, ББСБ-уудын холбоо, Даатгалын холбоо, ХЗХоршоодын холбоо гэх мэт 7 холбоо нийлээд Санхүүгийн секторын мастер төлөвлөгөө гэсэн баримт бичиг гаргаад надад өгөх юм. Чиг үүрэг шилжүүлэх гэх мэт олон асуудал орсон. Манайд аудит, НББ гэх мэт асуудал зөвхөн нэг хүний амаар явдаг гаж үзэгдэл байна. Мөн тусгай зөвшөөрөл лицензтэй холбоотой ажлууд хийгдээд явж байна. УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг 18-ны өдөр хуралдана. Бизнесийн амьдрал мэддэг хүмүүс үүнд очих хэрэгтэй. Энэ хуралд бизнесийнхнийг нээлттэй оруулах асуудлыг би өөрөө шийдэж оруулсан байгаа. Бүх яам, агентлаг бүртэй хийнэ. Ер нь цаашид чуулган эхлэхээр реформын шинж чанартай олон ажлууд хийгдэнэ. Би төрийн аудитыг их гайхдаг юм. Тайланг уншихаар гаднаас ийм ийм компаниудаар аудит хийлгэсэн гэсэн байдаг. Тэрийгээ хэн нь яаж сонгодог, тэр сонголт нь шударга явагддаг эсэх нь тодорхойгүй.
Л.Отгонбаяр – Дотоод аудиторуудын институтийн захирал
Манайд төрийн аудитыг хэн хянах вэ гэдэг механизм байхгүй. УИХ-ын гишүүд тайланг нь сонсох байдлаар л жилд нэг удаа хяналт тавьдаг. Тэгэхээр бид Төсвийн тухай хуульд бүх төсвийг ерөнхийлөн захирагч аудитын хороотой байх гээд оруулаад ирсэн байдаг, тэр нь ерөөсөө хэрэгжихгүй. Үндэсний аудитын газар дотор нь өөрт нь аудитын хороо байхгүй. хараат бус гишүүд ч байхгүй. Тэдгээр хүмүүс нь Үндэсний аудитын газрын ажилтнууд байдаг. Тэгэхээр таны хэлж байгаачлан тендэрээ зөв явуулж байгаа юм уу, чадаж байгаа юм уу, хэцүү асуудал байна уу, үгүй юу гэдэг асуудлыг хянадаг механизм ерөөсөө байхгүй. СЗХороонд нь аудитын хороо байхгүй. Хуулиуд нь бол бий, гэхдээ хэрэгждэггүй. Тэгэхээр бүхэлдээ МУ-ын санхүүгийн байгууллагууд хяналтгүй яваа. Иж бүрэн хяналтын систем ерөөсөө хэрэгждэггүй.
С.Дэмбэрэл – УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга
Би ТББХороон дээр нэг ийм зүйл санаачилсан. ХЗДХ-ийн яаман дээр германы нэг төсөл хэрэгжиж, хоёр гурван ном гаргасан. Түүнийгээ байгууллагын үйл ажиллагааны системчилсэн үнэлгээ хийх гэсэн байна. Эндээс харж байхад манайд санхүүгийн хяналтаас гадна иж бүрэн үйл ажиллагааны хэрэгжилтийн асуудал байдаг. Тэр аргачлалууд бэлэн байж байна. Тэгэхээр хамгийн амархан нь УИХ-д шууд тайлагнадаг 7-9 байгууллага байна. Тэр 9 байгуулага руу жилийн өмнө ТББХорооноос тогтоол гаргаад хүргүүлчихсэн. Одоо тэд тайлангаа ирүүлэхэд тэд юугаа хийж ирүүлэх ёстой вэ. Өөрөөр хэлбэл, одоо тэд аудитын компаниудыг өөрийнхөө үйл ажиллагаанд иж бүрэн шинэчлэл хийлгэхээр авах ёстой. Одоо бол пормал явагдаж байна.
С.Оюунгэрэл – Голден пэйж тин ХХК-ийн захирал
Үндэсний аудитын газар хяналтгүй гэдэг нь үнэхээр үнэн. Тэд өөрсдөө ч хөгжиж боломжгүй. Бид тус газраас сургалт аваад хүнээ хөгжүүлмээр байдаг. Сайн хүн ажиллуулах нөхцөл тэндээс ажил аваад гардаггүй нь харагдаж байгаа. Төрийн аудитын хууль, Хараат бус аудитын тухай хууль гэсэн 2 хууль байгаа шүү дээ. Энэ хоёрыг нэгтгээд нэг хууль болговол ямар вэ санал надад байна.
С.Дэмбэрэл – УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга
Та бүхэн энэ бүх саналаа нэгтгээд манай Нэгдсэн бодлого төлөвлөлт зохицуулалтын газарт өгөх хэрэгтэй.
2014 оны 4-р сарын 14, Даваа гариг, 15:53
Эх сурвалж: