НҮБХХ болон БОНХЯ хамтран Хөгжлийн хэлэлцүүлгийг “Ногоон хөгжлийн талаар баримтлах Монгол улсын үндэсний стратеги” сэдвээр 2013 оны 3 дугаар сар 29-ны өдөр 09.00-13.00 цагт Гадаад харилцааны яамны хурлын танхимд зохион байгуулах гэж байна.
Хэлэлцүүлгийн зорилго
Оролцогч талуудын дунд Ногоон хөгжлийн үндэсний стратегийн төслийн талаар хэлэлцүүлж, Засгийн газрын ногоон хөгжлийн бодлогыг тодорхойлоход дэмжлэг үзүүлэхэд оршино.
Хэлэлцүүлэг нь уг стратегийн гол элементүүдээр зөвшилцөлд хүрэх, байгаль орчинд халгүй, цаг уурын нөхцөлд зохицсон эдийн засгийн өсөлтийн зарчмуудын талаар олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, 2015 оноос цаашхи Монгол Улсын ногоон хөгжлийн зорилтуудын тэргүүлэх чиглэлүүдийг тодотгоход дэмжлэг үзүүлнэ.
Хэлэлцүүлэгт УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн захиргааны болон орон нутгийн холбогдох байгууллагууд, НҮБ, судалгаа шинжилгээний байгууллага, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагуудын 100 гаруй төлөөлөл оролцоно.
Хөтөлбөр
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, НҮБХХ-ийн суурин төлөөлөгч Хатагтай Сезин Синаногл нар хэлэлцүүлгийг нээж үг хэлнэ.
“Ногоон соёл, иргэншил-ногоон хөгжлийн стратеги” бодлогын баримт бичгийн төсөл илтгэлийг БОНХЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Чулуун тавьж хэлэлцүүлнэ.
Хэлэлцүүлэгт:
Г.Баярсайхан - УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга
С.Дэмбэрэл- УИХ-ын гишүүн,УИХ дахь “Ногоон бүлэг”-ийн тэргүүн
Э.Зоригт- Ерөнхийлөгчийн Байгаль орчин, амьдрах орчины асуудал эрхэлсэн зөвлөх
Н.Батбаяр – Эдийн засгийн хөгжлийн сайд
С.Эрдэнэ - Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд
Б.Тулга - БОНХ-ийн Дэд сайд
Б.Хулдорж – “Улаанбаатар Эрдэм” Их Сургуулийн судалгаа, шинжилгээ, олон улсын харилцааны асуудал эрхэлсэн дэд захирал
М.Оюунчимэг – Хөгжлийн төлөө хүрээлэнгийн захирал
Л.Цэдэндамба – Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга зэрэг хүмүүс оролцож санал, бодлоо илэрхийлнэ.
Хэлэлцүүлгийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын зөвлөх Ц.Адъяасүрэн удирдан явуулна. Хэлэлцүүлэгт оролцогсод ногоон хөгжлийн үндэсний стратегийг боловсруулах, хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлуудын талаар мэдээлэл авах бөгөөд өөрийн санал бодлоо нээлттэй солилцоно.
БОНХЯ. ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН АЛБА