“Эрдэнэс-Таван толгой” ХК-г Монгол Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 272 дугаар тогтоолын дагуу стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр үүсгэн байгуулсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2011 оны 8 дугаар сард Цанхийн Зүүн хэсэгт, 2013 оны 2 дугаар сард Цанхийн баруун хэсэгт уурхайн үйл ажиллагааг эхлүүлсэн. 2013 онд гадаад зах зээлийн орчин хэдий тааламжгүй байсан ч “Эрдэнэс- Таван толгой” ХК нь 2013 онд 5.3 сая тонн нүүрс олборлосон нь 2012 онтой харьцуулахад үйлдвэрлэлийн хэмжээ хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Компанийн борлуулалтын орлого, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх үүднээс Цанхийн Баруун уурхайг 2013 оны эхээр нээсэн...Дэлгэрэнгүйг хавсралтаас үзнэ үү
Tweet