2014 оны 03 сарын 07-нд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар болон МҮХАҮТ хооронд хамтран ажиллах санамж бичгийг үзэглэх ёслол боллоо. Гарын үсэг зурах ёслолд МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар нар оролцож, гэрээг үзэглэв. Тус санамж бичгийг зурснаар МҮХАҮТ болон Хөрөнгө оруулалтын газар нь хамтран дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг харилцан дэмжиж, мэдээлэл солилцож ажиллах юм.
Tweet