demberels@parliament.mn   51 261503

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН 2013 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮН

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 556
Эрхэм уншигч, сонгогч та бүхэнд Төрийн албаны зөвлөлийн 2013 оны үйл ажиллагааны үр дүнг танилцуулж байна. та  хавсралтыг нээж уг тайлан мэдээлэлийг үзэж сонирхоно уу. Тайлангийн эхэнд:
 
Төрийн албаны зөвлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, үүний дотор Төрийн албаны тухай хууль болон Улсын Их Хурлаас баталсан Зөвлөлийн дүрмээр хүлээсэн чиг үүрэг, тухайн жилийн зорилт, төсвийн төлөвлөсөн хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхийн төлөөүндсэн үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж ирлээ. Зөвлөл 2013 онд шинэ бүрэлдэхүүнтэй ажилласнаараа онцлог бөгөөд бодлого, үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалан удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны шинэчлэл хийж ажилласны үр дүнд тодорхой чиглэлд ахиц дэвшил гарсан жил боллоо. Төрийн албаны зөвлөл 2013 онд дэвшүүлсэн зорилт, хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэн биелүүлэхийн тулд санхүү хүний нөөцийн байгаа бүхий л боломжийг аль болох үр ашигтай ашиглах талаар тодорхой арга хэмжээ авч ажиллав. Зөвлөлийн хууль тогтоомжоор хүлээсэн үндсэн чиг үүргийн хэрэгжилтийг хангахын тулд удирдлага, зохион байгуулалтын дэвшилтэт арга замуудыг нэвтрүүлэн ажиллах явцдаа салбар дундын зохицуулалтыг хангах, нөөцийг зөв зохистой хуваарилах, ачааллыг жигдрүүлэх мэдээллийн бодитой, олон ишт, шуурхай эх үүсвэрийг хангах зорилгоор холбогдох байгууллага, мэргэжлийн судлаачид, иргэний нийгмийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсгүүдийг Төрийн албаны зөвлөлийн даргын 143, Ажлын албаны даргын 70 тушаал захирамжаар байгуулан ажилласан нь зохих үр дүнгээ өглөө. Төрийн албаны зөвлөл нь 2013 онд улсын төсвөөс 664.808.200 /зургаан зуун жаран дөрвөн сая найман зуун найман мянга хоёр зуун төгрөг/ төгрөгийн санхүүжилт авч зориулалтын дагуу зарцуулав. Тайлант хугацаанд төсөв, зардал, хэмжээ болон зардлын зүйл ангиар хэтэрсэн ямар нэг зөрчил гаргаагүй болно. Зөвлөлийн ажлын алба нь Улсын Их Хурлаас баталсан орон тооны дагуу 15 ажилтантай бөгөөд өнгөрсөн онд байгуулсан Төрийн албаны институтын 5 ажилтан, нийт 20 хүнтэйгээр Зөвлөлийн гишүүдэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллах үндсэн чиг үүргээ хангахын төлөө чармайн ажиллав." хэмээн онцлон тэмдэглэжээ.

Буу халах уу?
wUmrLVWz - 2 жилийн өмнө
Зочин - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
wUmrLVWz - 2 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 2 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
555-->