demberels@parliament.mn   51 261503

2014 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 07-ООС 11-НИЙ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРОО, ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 594
Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа 2014.04.07-ны өдрийн 09.00 цагаас
 
НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
 
04 дүгээр сарын 07-ны Даваа гарагт чуулганы нээлтийн ажиллагааны дараа: 
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
 
04 дүгээр сарын 07-ны Даваа гарагт: 
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд;
Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нараас 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар нараас 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд;
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
Төрийн байгууллагууд өөрт ногдуулсан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулж байгааг судлан дүгнэлт гаргаж, саналын төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд;
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
 
Жич: Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол шийдвэрлэж буй байдлын талаар санал солилцох, туршлага судлах, ажил хэргийн уулзалт Өргөдлийн байнгын хороо 09.00 цагаас “Г” танхимд.
 
04 дүгээр сарын 09-ний Лхагва гарагт:
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
Пестицидийн зохистой хэрэглээний талаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцүүлэг 14.00 цагаас “Б” танхимд;
Хотыг дахин хөгжүүлэх тухай, Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны дэд ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
Шинжлэх ухаан, технологийн салбарын бодлогын шинэчлэл, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, Шинжлэх ухааны академийн үйл ажиллагаатай танилцах, эрдэм шинжилгээний байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, судалгаа шинжилгээний ажлын үр дүнг дээшлүүлэх асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад үүрэг, чиглэл өгч, дүнг Байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд.
 
ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
 
04 дүгээр сарын 08-ны Мягмар гарагт:
 
1.Төсвийн байнгын хорооны хуралдаан нэгдсэн хуралдааны дараа “А” танхимд: 
Хэлэлцэх асуудал: 
Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголыг боловсруулахад Улсын Их Хурлаас Засгийн газарт үүрэг болгох, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг сайжруулах, цаашид төсвийн хөрөнгийг зүй зохистой ашиглах талаар төрийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийн талаар.
 
2. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал: 
Монгол Улс “Антрактидийн тухай гэрээ”-нд нэгдэн орох тухай /зөвшилцөх/
 
3. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд: 
Хэлэлцэх асуудал: 
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 03 дугаар дүгнэлт; 
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/; /338/
Бусад /Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн албан бичгээр Арбитрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 15 дугаар зүйлийн 15.8, 18 дугаар зүйлийн 18.2, 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай асуудлыг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан гишүүдийн саналыг авах, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн чиглэл өгөх, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилуулж, тайлбар гаргуулах тухай/. 
 
04 дүгээр сарын 09-ний Лхагва гарагт: 
 
1. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал: 
Ажлын хэсэг байгуулах тухай /Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий/.
 
2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал: 
Монгол, Японы эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын тухай мэдээлэл;
Валютын ханшийг тогтворжуулах, эдийн засгийн идэвхжилийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл сонсох.
 
ДӨРӨВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
 
1. 04 дүгээр сарын 08-ны өдрийн Мягмар гарагт 09.00 цагаас:
“Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.
 
2. 04 дүгээр сарын 10, 11-ний өдрийн Пүрэв, Баасан гарагт 09.00 цагаас:
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 03 дугаар дүгнэлт;
Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
Соёлын өвийг хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/;
Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатаас Уул уурхай, газрын тосны салбарт хөрөнгө оруулагчтай байгуулсан тогтвортой байдлын, хөрөнгө оруулалтын болон бүтээгдэхүүн хуваах гэрээ тэдгээрийн биелэлт, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулга; 
Улсын Их Хурлын гишүүн Су.Батболдоос “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад тавьсан асуулга; 
Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазараас Агаарын бохирдлоос шалтгаалж хүний эрүүл мэнд, эхийн урагт хэрхэн нөлөөлж байгаа түүнээс урьдчилан сэргийлэх асуудлаар хийж буй ажлын талаар Эрүүл мэндийн сайдад тавьсан асуулга.
 

Буу халах уу?
wUmrLVWz - 2 жилийн өмнө
Зочин - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
wUmrLVWz - 2 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 2 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
555-->