demberels@parliament.mn   51 261503

Зөвшөөрлийг цуцалж, бүртгэл болгов

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1418
Бичиг баримтын давхцал бизнест төвөг учруулсаар байна-
 
Төрийн байгууллагуудаас олгодог зөвшөөрөл, лицензийн тоог эрс цөөлж, шат дамжлагыг энгийн, хялбар болгох хоёр түвшний ажлын хэсэг Засгийн газарт ажиллаж байна. Яам, агентлагуудаас олгож буй бүх төрлийн зөвшөөрөл, лицензийг нэг бүрчлэн судлаад тэдгээрийг хүчингүй болгох эсвэл хэвээр үлдээх талаар анализын баг санал дүгнэлт боловсруулдаг. Хууль эрх зүйн үндэслэлтэй эсэх, хүний эрүүл мэнд, байгаль орчинд болон тухайн салбарт бизнес эрхлэхэд ээлтэй эсэх гэсэн үндсэн шалгуураар дүгнэсэн анализын багийн саналыг дараагийн шатанд Засгийн газрын ХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгээр ахлуулсан Ажлын хэсэг хэлэлцдэг юм.
 
Энэ ажлын хэсгийн дөрөв дэх удаагийн хурал энэ сарын 12-нд боллоо. Хурлаар, Эрчим хүчний зохицуулах хороо, МХЕГ, Гаалийн ерөнхий газраас олгож буй тусгай зөвшөөрлүүдийн талаар хэлэлцсэн юм. Ажлын хэсгийн хуралд дээрх төрийн байгууллагуудаас гадна МҮХАҮТ болон бизнес эрхлэгч компаниудын төлөөлөл санал бодлоо хэллээ. Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж буй УИХ-ын гишүүн М.Батчимэг, С.Бямбацогт, С.Дэмбэрэл, Д.Зоригт нар байр сууриа илэрхийлсэн юм.
 
Эрчим хүчний зохицуулах хорооноос дулаан, цахилгааны хангамжтай холбоотой 11 төрлийн зөвшөөрөл олгодог байна. Үүнээс Эрчим хүчээр зохицуулалттай хангах, Эрчим хүчээр зохицуулалтгүй хангах гэсэн зөвшөөрлүүдийг тас цавчих баг авч хэлэлцсэн юм. Энэ хоёр зөвшөөрөл зайлшгүй байх шаардлагатай бөгөөд харин энэ оны хоёрдугаар улиралд багтаан “Нэг цэг”-ийн үйлчилгээнд шилжүүлж хөнгөвчлөх шаардлагатай гэж үзлээ.
 
Бизнес эрхлэгчдээс хамгийн их шүүмж сонсдог МХЕГ, Гаалийн ерөнхий газраас үзүүлж буй үйлчилгээ, бүртгэл зөвшөөрлийн тогтолцоонд бодлогын болон зохион байгуулалтын багагүй өөрчлөлт хэрэгтэй гэдэгт Ажлын хэсгийнхэн санал нэгдлээ. МХЕГ-аас 44 төрлийн зөвшөөрөл олгож байгаагаас эхний ээлжинд 25-ыг нь хүчингүй болгох, үлдсэнийг олон шат дамжлагагүй “Нэг цэг”-ээс өгдөг болгох талаар ярилцсан юм. Түүнчлэн, энэ салбарт хүндрэл чирэгдэл үүсгэх гол үндэс болж байгаа 2003, 2005 оны хоёр тогтоолыг эргэж харах шаардлагатайг дүгнэсэн. Тухайлбал, Ургамлын хорио цээрийн гэрчилгээг ААН-үүд экспорт хийхдээ жилд нэг удаа авдаг юм. Энэ зөвшөөрөл хэрэгтэй эсэхийг хэлэлцсэн юм.
 
МХЕГ-ын дэд Б.Эрдэнэбилэгт энэ гэрчилгээ хэрэгтэй хэмээн танилцуулсан юм. Нэг ёсондоо яагаад хэрэгтэй гэдгээ “хамгаалсан”юм. Тэрээр, тус байгууллагаас олгож байгаа 18 зөвшөөрөл нь баталгаажилтын баримт бичиг болохоос биш ямар нэгэн зөвшөөрөл, лиценз биш. Тухайн улс оронтой байгуулсан хоёр талын гэрээ хэлэлцээрийн хүрээнд импортлогч нь давуу талтай байдаг учраас тэдний талын гаргасан саналыг үндэслэж бид хоёр улсын болон олон улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд баталгаажилтын баримт бичгийг гаргаж байгаа юм. Ингэхдээ Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд зөвшөөрсөн байдаг. Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд экспорт, импортын бүтээгдэхүүнийхээ бичиг баримтыг зохицуулдаг. Манай улс Дэлхийн Худалдааны байгууллага, Хүнс, ХАА-н байгууллага, Эрүүл мэндийн байгууллага, Олон улсын амьтны эрүүл мэндийн байгууллагад гишүүнээр элсэж орсон. Олон улсын ургамал хамгааллын конвенцийг соёрхон баталсан орон. Тийм учраас эрүүл ахуйн хэлэлцээр болон дээрх байгууллагуудаас гаргасан стандарт, журмыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Иймээс баталгаажилтын баримт бичгийг гаргаж байгаа юм гэв. Дараа тэр холбогдох асуултуудад хариу өгсөн юм.
 
-ААН экспортонд бүтээгдэхүүнээ гаргахын тулд бичиг баримтаа бүрдүүлж өгдөг. Энд хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбараас эхлээд гааль болон бусад байгууллага дээр шаарддаг бүх баримт бичгийг дахин шаардаж байна. Зөвхөн тухайн бүтээгдэхүүнд хамааралтай бичгүүдээ аваад явж болдоггүй юм уу ? Гааль, Мэргэжлийн хяналт хоёр нэгдмээр байна. Гашуун сухайт дээр бол нэг бичиг баримтаар үйлчлээд нэгдсэн байдлаар болоод байсан...?
- Хуулинд заасан бичиг баримтыг л бид авч байгаа. Хэрвээ “Цахим нэг цонх” хөтөлбөр шиг нэг цонхоор гаалийн байгууллага аваад манайд тэр нь сүлжээгээрээ хүрээд ирдэг бол заавал тэгэж давхардаж юм уу 2-3 бичиг авах шаардлага байхгүй. Бидэнд хэрэгтэй мал эмнэлгийн шинжилгээний хариу зэрэг өөр шаардлагатай бичгээ авч ирээд гэрчилгээгээ авах боломжтой. Гэтэл одоогоор бид нэг сүлжээнд ороогүй учраас ийм хүндрэл үүсч байгаа. “Цахим нэг цонх”-ны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өнөөх л хөрөнгө санхүү дээр гацчихаад байгаа юм гэв.
 
Хурал дээр экспорт, импорт хийдэг бизнесийнхэн, тухайлбал, өлөн гэдэс экспортонд гаргадаг, модон эдлэл, Монгол гэр экспортолдог ААН-ийн төлөөлөл үг хэлсэн. Тэд ургамал хорио цээрийн гэрчилгээ зайлшгүй шаардлагатай байна, яагаад гэвэл импортоор авч байгаа бараа, бүтээгдэхүүнээ хилээрээ оруулахад заавал шаарддаг юм. Гэхдээ манайхан энэ гэрчилгээг олгохдоо бичиг баримтын давхцалыг л арилгаж өгөх хэрэгтэй гэдгийг хэлж байв. Гааль, мэргэжлийн хяналтын байгууллагад яг ижилхэн бичиг баримт бүрдүүлж өгдөг нь цаг их алддаг гэв.
 
Засгийн газрын ХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг хэлэхдээ, бид “Цахим нэг цонх”-ны хөтөлбөр хэрэгжүүлэхэд төсөв, хөрөнгө дутмаг байгааг мэдэж байгаа. Энэ талаар Засгийн газрын хуралдаанд саналаа оруулна. Гэхдээ манай улсын гадаад өрийн хэмжээнээс хамаарч дахин зээл авах асуудал яригдана гэв. Харин Гаалийн ерөнхий газрын хувьд, ижил үүрэг чиглэлтэй тусгай бүс, талбайг цэгцлэх, гаалийн зуучлагчид тусгайлан зөвшөөрөл өгөх зэргээр дундын буюу завсрын бизнесийг дэмжихгүй байх зэргийг хөндөж ярилцлаа.
 
МҮХАҮТ-ын дэргэдэх Гаалийн зуучлалын зөвлөлийн төлөөлөл, “Гаалийн зуучлагчид тусгайлан зөвшөөрөл өгдөг эрхийг мэргэжлийн холбоодод өгөх нь зөв” гэсэн байр сууриа хэлсэн юм. Энэ асуулыг хурлаар авч хэлэлцээд энэ зөвшөөрлийг зөвшөөрөл биш бүртгэл болгохоор шийдвэрлэсэн юм. Зуучлагчийн тухайд хэрэв аль нэг ААН юм уу гаалийн зуучлалын үүрэг гүйцэтгэх гэж байгаа бол Гаалийн Ерөнхий газарт бүртгүүлээд үйл ажиллагаагаа эрхэлж болно, аль компаниар гаалийн зуучлал хийлгэхээ тухайн бизнес эрхлэгч өөрөө шийднэ. Ингээд зах зээлийнхээ хуулиар аль нь сайн зуучлагч болно тэр нь олон үйлчүүлэгчтэй болоод явах юм. Тэрнээс биш төр оролцож танайд энэ эрхийг өгнө гэдэг зүйл байхгүй гэж байв. Энэхүү эрхийг авахад ААН, компаниуд 850 мянган төгрөг төлдөг юм байна. Одоогоор ийм эрхийг 54 зуучлагч аваад байгаа аж.
 
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг төрийн 54 байгууллагаас олгож байгаа 914 зөвшөөрлийг ийнхүү ээлж дараагаар хэлэлцэж байна. Ажылн хэсэг гаргасан санал дүгнэлтээ Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх юм.

Буу халах уу?
wUmrLVWz - 2 жилийн өмнө
Зочин - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
wUmrLVWz - 2 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 2 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
555-->