УЛСЫН ИХ ХУРЛЫН БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНООС 2013 ОНЫ НАМРЫН ЧУУЛГАНЫ ЗАВСАРЛАГААНЫ ХУГАЦААНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
2014.02.05
№
ХИЙЖ ГҮЙЦЭТГЭХ АЖИЛ
ХУГАЦАА
ХАРИУЦАН ГҮЙЦЭТГЭГЧ
ХАМТРАН АЖИЛЛАХ
Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үйл ажиллагаа буюу Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн ажиллах хуваарь
1.
Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл / Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Авто замын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Харилцаа холбооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний нисэхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Эрчим хүчний хуульд өөрчлөлт оруулах тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болгох тухай , Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төмөр замын тээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд.
III/11, III/18, III/25
Ажлын хэсэг, Байнгын хорооны ажлын алба, Хариуцсан зөвлөх Я.Хишигт
Гишүүдийн ажлын хэсэг
2.
Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл
II/11, II/18, II/25,
III/26
Ажлын хэсэг, Байнгын хорооны ажлын алба, Хариуцсан ахлах зөвлөх Р.Батсүх
Дэд ажлын хэсэг
Гишүүдийн ажлын хэсэг
3.
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, /Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай/
II/14, II/26, III/13
Ажлын хэсэг, Байнгын хорооны ажлын алба, Хариуцсан зөвлөх Б.Мөнхцэцэг
Дэд ажлын хэсэг
4.
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл, /Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай/
II/11, II/18, III/04,III/12
III/20
Ажлын хэсэг, Байнгын хорооны ажлын алба, Хариуцсан зөвлөх Я.Хишигт
Дэд ажлын хэсэг
ХОЁР. Хяналт шалгалтын чиглэлээр
1.
Ногоон хөгжлийн жишиг аймаг Архангай, Өвөрхангай аймгууд хөгжлийн төлөвлөгөөндөө ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр тусгасан арга хэмжээ, ногоон хөгжлийг дэмжих үйл ажиллагааг орон нутгийн төсөвт тусгасан байдал, байгаль орчинд ээлтэй, ногоон бизнесийн үйл ажиллагаа, иргэдийн санал, санаачлагыг дэмжих талаар хийж буй болон төлөвлөсөн ажлууд, тулгамдаж буй асуудлын талаар орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн санал, бодлыг сонсох, бодитой хэрэгжиж байгаа ажлуудтай танилцах
Завсарлагааны хугацаанд
Ажлын хэсэг
БОНХЯ, Худалдаа, аж үйлдвэрийн танхим
ГУРАВ. Бусад ажил
1.
Улсын Их Хурлын 2013 оны Намрын чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлан бичих
II/05
Байнгын хорооны ажлын алба
-
2.
Байнгын хороонд иргэд, байгууллагаас хандаж ирүүлсэн санал, хүсэлт, гомдлыг тухай бүр барагдуулах
Завсарлагааны
хугацаанд
Байнгын хорооны дарга,
ажлын алба
-
3.
Улсын Их Хурлын 2013 оны Намрын чуулганы хугацаанд БОХХААБХ-оос хийсэн ажлын талаар хэвлэлийн бага хурал хийх
II/10
Байнгын хорооны дарга гишүүд
Байнгын хорооны ажлын алба, ХМОНХХ
4.
Улсын Их Хурлын гишүүд сонгогдсон тойрогтоо ажиллаж, Улсын Их Хурлын 2013 оны намрын чуулганаар батлагдсан хууль, УИХ-ын бусад шийдвэрийг иргэд сонгогчдод сурталчлах
Завсарлагааны
хугацаанд
Байнгын хорооны дарга,
гишүүд
-
БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРОО