МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 2013 оны 01 дүгээр сарын ... ны өдөр Дугаар... Улаанбаатар хот
Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:
1/ Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Засгийн газрын 2013 оны санхүүгийн нэгдсэн тайлан
2/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
3/ Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
4/ Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт;
5/ Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалт батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
6/ Газрын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;
7/ Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
8/ Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
9/ Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл;
10/ Төрийн албаны тухай тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
11/ Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл;
12/ Мөрдөх албаны тухай хуулийн төсөл;
13/ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
14/ Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
15/ Галт зэвсгийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;
16/ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;
17/ Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төсөл;
18/ Шилэн дансны тухай хуулийн төсөл; 19/Бусад.
2.Энэ тогтоолд зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийг ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахдаа даргын дэргэдэх Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэхийг Улсын Их Хурлын даргад зөвшөөрсүгэй.
3.Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Монгол Улсын Засгийн газар, Байнгын хороод, нам, эвслийн бүлэг болон Тамгын газарт тус тус үүрэг болгосугай.
Гарын үсэг