Эдийн засгийн эрх чөлөөний индекс бол жил болгон гардаг индекс буюу улс орнуудыг эдийн засгийн эрх чөлөөний түвшингээр нь эрэмбэлсэн жагсаалт юм. "The Heritage Foundation" болон "The Wall Street" сэтгүүлээс 1995 онд дэлхийн улс орнуудын эдийн засгийн эрх чөлөөг хэмжих зорилгоор анх гаргасан байна. Тус индексийг зохиогчид нь Адам Смитын "Улсын Баялаг" номондоо дурдсантай адил "өөрсдийн эдийн засгийн эрх ашигт хүрэхийн тулд хувь хүмүүсийн эрх чөлөөг хамгаалдаг энгийн байгууллагууд томоохон нийгмийг хөгжил цэцэглэлтэд хүргэдэг" гэсэн үзэл баримтлалтай. Тэдний гаргаж буй индекс уншихад амар, ойлгомжтой, зөв шударга байдаг ба тухайн судалгаа, шинжилгээнээс уншигчид эдийн засгийн эрх чөлөө, хөгжил цэцэглэлт, боломж зэргийг уншиж мэдэх боломжтой.
Tweet