Авилгалын эсрэг парламентчдийн олон улсын байгууллага /GOPAC/-ын Монгол дахь салбар Авилгалын эсрэг Монголын парламентчдийн бүлэг /МОНРАС/-ийн 2013 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг манай сайт дээр 2013 оны 05-р сард тавьж байсан билээ. Авилгачдын эсрэг дэлхийн парламентчдын холбоо GOPAC нь авилгал хээл хахуулийн эсрэг үйл ажиллагааг шийдвэр гаргагчдын түвшинд хэрэгжүүлэх, улмаар арламентийн гишүүдээр дамжуулан нийгэмд шударга ёсыг тогтоох зорилго баримталдпаг билээ. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл Авилгалын эсрэг Монголын парламентчдийн албан бус бүлэг /МОНРАС/-ийн гишүүний хувьд энэ чиглэлэээр хийсэн ажлынхаа тайланг хавсралтаар танилцуулж байна. Энэхүү тайлан нь С.Дэмбэрэл гишүүний даргалдаг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2013 онд хийсэн ажил болон тавигдсан байна. Ялангуяа бизнесрийн салбарыг авилгалын торноос чөлөөлөх, хүнд суртлаас чөлөөлөхөд эрхэм гишүүн ихээхэн анхааран ажиллаж байгаа юм. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нь Иргэний Зориг Ногоон Намын дарга бөгөөд тус нам анх байгуулагдсан цагаасаа эхлэн "ААА, БББ" мөрийн хөтөлбөрийг дэьшүүлэн 200 оны УИХ-ын сонгуульд оролцож байсан юм. "ААА" буюу Авилгал, Архидалт, Ажилгүйдэл 3-ыг арилгахыг нэн тэргүүнд дэвшүүлж байсан тус нам өнөөдөрт тавьсан зорилт, амласан амлалтандаа үнэнч ажиллаж байна.
Tweet