УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл өнөөдөр буюу 2014 оны 01-р сарын 21-ний 11:00 цагт Төрийн ордон дахь өөрийн өрөөнд БНХАУ-ын зочид болох Хятадын худалдаа аж үйлдвэрийн гадаад хөрөнгө оруулалтын газрын дарга, мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтанд "Заг" ХХК ерөнхий захирал - Б.Нэмэхбаатар, Хятадын худалдаа аж үйлдвэрийн гадаад хөрөнгө оруулалтын газрын дарга Yan Qing, Хятадын худалдаа аж үйлдвэрийн гадаад хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн He Li Yin, Lijun нар болон орчуулагч Qi Chang Sui нар оролцжээ.
С.Дэмбэрэл гишүүн Монгол улсыг манай улсын мөнхийн 2 хөрш болох ОХУ болон БНХАУ-тай найрсаг сайхан харилцаатай, бүх талын хамтын харилцаатай байхыг нэн эрхэмлэдэг бөгөөд, ялангуяа гадаад харилцаа, худалдаа, эдийн засгийн хувьд хамгийн өргөн идэвхтэй байлгахыг чухалчилдаг билээ. Энэхүү уулзалтын зорилго ч мөн хоёр орны гадаад харилцааг худалдаа, аж үйлдвэр болон хөрөнгө оруулалтын чиглэлээр харилцан өргөжүүлэх асуудлаар санал солилцоход чиглэж байгаа юм байна.
Л.Алтанхуяг