ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ЭРХЛЭХ АСУУДЛЫН ЧИГЛЭЛЭЭР ӨРГӨН МЭДҮҮЛЭГДСЭН БОЛОН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ШАТАНД БАЙГАА ХУУЛЬ, БУСАД ШИЙДВЭРИЙН ТӨСЛҮҮД, ЗӨВЛӨХҮҮДИЙН ХУВААРЬ /2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар /
Нэг. Хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль,бусад шийдвэрийн төслүүд
1. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, С.Бямбацогт, 2009.09.09, анхны хэлэлцүүлэгт /Хуулийн зөвлөх Ш.Ариунжаргал
2.Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /А.Тлейхан нарын гишүүд, хэлэлцэх эсэх нь Байнгын хорооны түвшинд шийдэгдсэн/ Хуулийн зөвлөх Ш.Ариунжаргал
3. Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /С.Ганбаатар нарын 9 гишүүд, 2013.05.02, анхны хэлэлцүүлэгт байгаа/Хуулийн зөвлөх Д.Мягмарцэрэн, Н.Мөнхзэсэм
4. Газрын тосны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөл, Газрын тосны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Газрын тосны тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай болон зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар, 2013.06.25 анхны хэлэлцүүлэгт байгаа/ Хуулийн зөвлөх Ш.Ариунжаргал , Л.Батмөнх
5. “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2013.05.3, эцсийн хэлэлцүүлэгт байгаа/Хуулийн зөвлөх Ш.Ариунжаргал, Л.Батмөнх
6. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл /Засгийн газар, 2013.09.10, эцсийн хэлэлцүүлэгт байгаа/ Хуулийн зөвлөх Н.Мөнхзэсэм
7. Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Б.Гарамгайбаатар нарын 5 гишүүн, 2013.08.28, анхны хэлэлцүүлэгт/ Хуулийн зөвлөх Д.Мягмарцэрэн
8. Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төсөл, Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар, 2013.12.05, хэлэлцэх эсэхийг нь Байнгын хорооны түвшинд шийдсэн/ Хуулийн зөвлөх Л.Батмөнх
9. “Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/ Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын, 2013.11.27, хэлэлцэх эсэхийг нь Байнгын хорооны түвшинд шийдсэн/ Хуулийн зөвлөх Л.Батмөнх
Хоёр. Өргөн мэдүүлэгдээд байгаа хууль, бусад шийдвэрийн төслүүд
1.Баянмонгол /Эрдэнэс Монгол/ компанийн тухай хуулийн төсөл /Л.Болд, 2012.06.13/Хуулийн зөвлөх Н.Мөнхзэсэм
2.Нийслэлийн гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд шаардагдах санхүүгийн арга хэмжээний тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Г.Баярсайхан, Л.Болд, З.Энхболд, С.Эрдэнэ, 2012.07.20/ Хуулийн зөвлөх Ш.Ариунжаргал
3. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Д.Оюунхорол нарын 11 гишүүд, 2013.04.10/ Хуулийн зөвлөх Ш.Ариунжаргал
4. “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” Улсын Их Хурлын 2007 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2013.05.31/Хуулийн зөвлөх Л.Батмөнх
ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА